Back
📢 АЖИЛ ГҮЙЦЭТГЭГЧ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР

📢 АЖИЛ ГҮЙЦЭТГЭГЧ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР

Толгойтын голын 1 дүгээр усан сангийн мөсний хаалтыг сайжруулах, голын голдрилыг өөрчлөх ажил

Хөгжлийн Шийдэл ТББ нь НҮБ-Хабитат байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй “Гэр хорооллын үерийн эрсдэлийг даван туулах чадавхыг бэхжүүлэх” (GCRP) төслийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Толгойтын голын 1 дүгээр усан сангийн мөсний хаалтыг сайжруулах, голын голдрилыг өөрчлөх барилга угсралтын ажлыг гүйцэтгэх эрх бүхий аж ахуйн нэгжүүдийг үнийн санал ирүүлэхийг урьж байна.

  1. Ажлын зорилго

Толгойтын голын 1 дүгээр усан сангийн мөсний халиа хуримтлуулах хүчин чадал, ашиглалтын үр ашгийг нэмэгдүүлэх, голын урсгалыг усан сан руу чиглүүлэх замаар өвлийн улиралд үүсэх мөсний халианы эрсдэлийг бууруулах зорилгоор мөсний байнгын хаалт байгуулах, голын голдрилыг өөрчлөх ажлыг гүйцэтгэнэ.

  1. Гүйцэтгэх ажлын үндсэн агуулга
  • 30 метр урттай, газрын түвшнээс 40 см гүнд суулгах зүрхэвч бүхий хаалт байгуулах;
  • Хаалтын зориулалтын блокуудыг тээвэрлэн, төлөвлөсөн байршилд суурилуулах;
  • Блокон хаалтын хоёр талаас шороон далангаар бэхэлгээ хийх;
  • Блокон хаалтыг байгалийн чулуугаар бүрж хамгаалах;
  • Голын үндсэн голдрилыг хааж, урсгалыг усан сангийн төв хэсэг рүү чиглүүлэх шинэ голдрил байгуулах;
  • Ажлын нарийвчилсан хуваарь боловсруулж, барилга угсралтын ажлыг тогтоосон хугацаанд бүрэн гүйцэтгэх.
  1. Ажил гүйцэтгэх байршил, хугацаа

Байршил: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 26 дугаар хороо, Толгойтын голын 1 дүгээр усан сан.

Ажил гүйцэтгэх хугацаа: 2026 оны 11 дүгээр сарын 3–13-ны өдөр, нийт 10 хоног.

Гүйцэтгэлийн тайлан ирүүлэх: 2026 оны 11 дүгээр сарын 15-ны дотор.

  1. Оролцогч байгууллагад тавигдах шаардлага
  • Усны барилга байгууламжийн ажил гүйцэтгэх холбогдох тусгай зөвшөөрөлтэй байх;
  • Үерийн хамгаалалтын барилга байгууламжийн ажил гүйцэтгэж байсан туршлагатай байх;
  • Экскаватор, Хово төрлийн өөрөө буулгагч ачааны машинтай эсхүл ашиглах боломжтой байх;
  • Усны инженер, талбайн инженер, техник оператор, жолооч зэрэг мэргэжлийн ажиллах хүчинтэй байх;
  • Холбогдох мэргэжлийн ажилтнууд нь 2-оос доошгүй жилийн ажлын туршлагатай байх;
  • Ажлыг 10 хоногийн хугацаанд чанар, аюулгүй ажиллагааны шаардлагад нийцүүлэн гүйцэтгэх боломжтой байх.
  1. Үнийн саналын бүрдүүлэлт

Сонирхсон аж ахуйн нэгжүүд дараах материалыг ирүүлнэ.

  1. Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
  2. Усны барилга байгууламжийн тусгай зөвшөөрлийн хуулбар;
  3. Ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлагын товч мэдээлэл;
  4. Ашиглах техник, тоног төхөөрөмж болон мэргэжлийн ажиллах хүчний мэдээлэл;
  5. Гүйцэтгэх ажлын төсөвт өртөг, зардлын задаргаа бүхий үнийн санал (НӨАТ болон холбогдох бүх зардлыг багтаасан);
  6. Ажил гүйцэтгэх хуваарь, хэрэгжүүлэх аргачлалын товч танилцуулга.
  1. Үнийн санал ирүүлэх

Материал хүлээн авах эцсийн хугацаа: 2026 оны 10 дугаар сарын 30-ны өдөр.

Үнийн санал ирүүлэх цахим хаяг: [mng.naranbat@yahoo.com]

Contact phone: [89008078]

Анхаарах зүйл: Захиалагч байгууллага ирүүлсэн материалын бүрдэл, техникийн шаардлага хангасан байдал, ижил төстэй ажлын туршлага, ажил гүйцэтгэх боломж болон үнийн саналыг харгалзан гүйцэтгэгчийг сонгон шалгаруулна.

ХӨГЖЛИЙН ШИЙДЭЛ ТББ


en_USEN