Back
ТЕНДЕРИЙН УРИЛГА

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо:  2026 оны 06-р сарын 15

Тендер шалгаруулалтын нэр: Сүхбаатар дүүргийн 20-р дугаар хорооны Бэлх голын үерийн хамгаалалт ПК44+43-ПК51+00 суваг барих 2-р багц ажил гүйцэтгэх

Тендерийн дугаар: T24-1, 06/2026, GCRP

 Хөгжлийн шийдэл төрийн бус байгууллага нь Гэр Хороолллын Иргэдийн Үерийг Тэсвэрлэх, Чадавхыг Бэхжүүлэх төслийн хүрээнд эрх бүхий тендерт оролцогчдоос “Бэлх голын үерийн хамгаалалтын суваг барих” ажил гүйцэтгэх  тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

  • Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 3 жил буюу 2023, 2024, 2025 онуудын борлуулалтын орлогын дундаж хэмжээ нь тендерийн төсвийн 40% ба түүнээс дээш байна.
  • Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Санал болгож буй үнийн дүнгийн 40% ба түүнээс дээш байна.
  • Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 3 жил буюу 2023, 2024, 2025 онуудын жилийн санхүүгийн тайлан, нэг жилийн аудитын тайлан ирүүлнэ.
  • Тусгай зөвшөөрөл шаардлагатай эсэх: Тийм

   -БА-2.2 Усны барилга байгууламжийн угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажил

                               

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн туршид хүчинтэй байна.

Тендерийн хамт 3,411,919 (Гурван сая дөрвөн зуун арван нэгэн мянга есөн зуун арван есөн) төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийн баталгаа нь тендерийн хүчинтэй хугацаанаас хойш 28 хоногт хүчинтэй байна.

Тендерийг 2026 оны 06  дүгээр сарын 30-ны өдрийн 14 цаг 50 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэнд оролцох хүсэлтэй тендерт оролцогдыг байлцуулан тендерийг 2026 оны 6 дугаар сарын 30 өдрийн 15 цаг 00 минутанд нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.

Дотоодын давуу эрх тооцохгүй.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг цахим хаягаар албан бичгээр хүсэлт илгээж авна уу.

Хаяг: Баянзүрх дүүрэг 3 дугаар хороо Энхтайвны өргөн чөлөө

 2-р эмнэлгийн зүүн талд 32-р байр 19 тоот

Харилцах утас: 77224007, 99074827, 89008078


en_USEN