Back
“ЭДИЙН ЗАСГИЙН НОГООН ШИЛЖИЛТ” ТӨСЛИЙН ХҮРЭЭНД БИЗНЕСИЙН БОЛОН БАЙГАЛЬ ОРЧНЫ ЭКО ТЭМДЭГ, БОНЗ ТОГТВОРТОЙ БАЙДЛЫН ТАЙЛАГНАЛЫН СТАНДАРТУУДЫГ НЭВТРҮҮЛЭН ХЭРЭГЖҮҮЛЭХ СОНИРХОЛТОЙ ЖИЖИГ, ДУНД БИЗНЕСҮҮДИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ НЭЭЛТТЭЙ ЗАР

“ЭДИЙН ЗАСГИЙН НОГООН ШИЛЖИЛТ” ТӨСЛИЙН ХҮРЭЭНД БИЗНЕСИЙН БОЛОН БАЙГАЛЬ ОРЧНЫ ЭКО ТЭМДЭГ, БОНЗ ТОГТВОРТОЙ БАЙДЛЫН ТАЙЛАГНАЛЫН СТАНДАРТУУДЫГ НЭВТРҮҮЛЭН ХЭРЭГЖҮҮЛЭХ СОНИРХОЛТОЙ ЖИЖИГ, ДУНД БИЗНЕСҮҮДИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ НЭЭЛТТЭЙ ЗАР

Европын Холбооны СВИЧ-Эйшиа хөтөлбөрийн санхүүжилтээр 2022-2025 оны хугацаанд хэрэгжиж буй “Эдийн засгийн ногоон шилжилт” төсөл нь Монгол улсын хүнс, ус, ундааны салбарын ЖДҮ, жижиглэн худалдаа эрхлэгч нарыг салбартаа тогтсон хэв  загвараа илүү ногоон болгох, бизнесийн үр ашгаа нэмэгдүүлэн өөрчлөхөд нь шаардлагатай техникийн туслалцаа үзүүлэх,  ногоон баталгаажуулалт, эко тэмдгийг зах зээлд нэвтрүүлснээр ногоон санхүүжилт авах,  тойрог эдийн засагт шилжихэд нь туслах зорилготой болно. Мөн Монгол улсын хүлэмжийн  хийн ялгарлыг 2030 он гэхэд 22.7 хувиар бууруулах үндэсний стратегитай нийцүүлэн  хүнсний салбарт Европын Холбооны СВИЧ-Эйшиа хөтөлбөрөөс анх удаа хэрэгжүүлж буй төсөл юм. 

Төслийн хүрээнд тогтвортой, ногоон үйл ажиллагааг дэмжсэн 1) Байгаль орчны тэмдэг ба  мэдэгдлийн стандарт (ISO 14020 багц стандарт), 2) хүнсний үйлдвэрлэлийн Тогтвортой байдал (Байгаль Орчин, Нийгэм, Засаглал)-ын тайлагналын стандарт  зэргийг боловсруулж зах зээлд танилцуулах, хөдөө аж ахуйн гаралтай хүнс, ус, ундааны  салбарын 20-30 гаруй ЖДҮ-д хэрэгжүүлж, үнэлгээ болон баталгаажуулалт хийлгэн, ногоон эсвэл тогтвортой байдалтай уялдсан санхүүжилтийн эх үүсвэртэй холбох борлуулалтын сүлжээнд таниулах гэх мэт тойрог эдийн засагт шилжүүлэх, сайн туршлагыг үлдээхээр зорьж байна. Энэхүү сонгон шалгаруулалтаар дээрх стандартуудыг нэвтрүүлэх, бизнесийн зөвлөх үйлчилгээ авч үр ашгаа нэмэгдүүлэх хүсэл эрмэлзэлтэй 20-30 ЖДҮ нарыг сонгон шалгаруулахаар нээлттэй зарлаж байна.

БИЗНЕС БОЛОН БАЙГАЛЬ ОРЧНЫ ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХҮРЭЭ

  1. Байгаль орчинд ээлтэй, тогтвортой үйлдвэрлэлийн зөвлөх үйлчилгээ
  • ISO 14020 эко тэмдгийн стандартуудыг нэвтрүүлэх зөвлөх үйлчилгээ:
    • Байгууллагын бүтээгдэхүүний экологийн шинж чанарыг тодорхойлох, баталгаажуулах;
    • Эко тэмдэг авахад шаардлагатай бүх үе шатыг хамарсан сургалт, техникийн дэмжлэг үзүүлэх;
    • Эко тэмдэг авах хөндлөнгийн баталгаажуулалтад хамруулах
    • Зах зээлд экологийн тэмдгээр баталгаажсан бүтээгдэхүүнийг таниулах маркетингийн стратеги боловсруулах.
  • Байгаль орчин, Нийгэм, Засаглал (БОНЗ)-ын үнэлгээний тайлагналын стандартын зөвлөх үйлчилгээ:
    • Байгууллагын үйл ажиллагааны тогтвортой байдлыг хэмжих, үнэлэх системийг бий болгох.
    • Тогтвортой байдлын үнэлгээний тайланг олон улсын шаардлагад нийцүүлэн боловсруулах.
    • Хоёрдогч талын хөндлөнгийн үнэлгээ, баталгаажуулалт.
    • Тогтвортой байдалтай уялдсан шинэлэг санхүүгийн бүтээгдэхүүн авах боломжийн талаар таниулах
  1. Бизнесийн өсөлт, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зөвлөх үйлчилгээ
  • Бизнесийн стратеги төлөвлөлт:
    • Ногоон бизнесийг хөгжүүлэх урт хугацааны төлөвлөгөө боловсруулах.
    • Байгууллагын гүйцэтгэлийг сайжруулахад чиглэсэн удирдлагын сургалт, зөвлөгөө.
  • Бүтээгдэхүүн хөгжүүлэлт ба зах зээлийн стратеги боловсруулах зөвлөх үйлчилгээ:
    • Байгууллагын бүтээгдэхүүний инноваци, байгаль орчинд ээлтэй чанарыг хөгжүүлэх.
    • Ногоон бүтээгдэхүүнийг зах зээлд амжилттай борлуулах маркетингийн төлөвлөгөө гаргах.
  • Тогтвортой байдлын туршлага солилцох хөтөлбөр:
    • Байгальд ээлтэй үйлдвэрлэл, үйл ажиллагааны сайн туршлагуудыг хуваалцах.
    • Оролцогч байгууллагуудад хамтарсан төсөл хэрэгжүүлэх боломж олгох.
  • Эко тэмдгээр баталгаажсан бүтээгдэхүүний маркетингийн стратеги боловсруулах:
    • Байгаль орчны эко тэмдэгтэй бүтээгдэхүүний давуу талыг онцолж зах зээлд таниулах.
    • Эко бүтээгдэхүүний зорилтот хэрэглэгчдийн зах зээлийг судлах, худалдан авагчдад хүрэх үр дүнтэй маркетингийн төлөвлөгөө боловсруулах.
    • Олон улсын болон орон нутгийн үзэсгэлэн, худалдааны арга хэмжээнд оролцох боломжуудыг ашиглах зөвлөмж.
    • Эко бүтээгдэхүүний сошиал медиа, цахим худалдааны платформд танилцуулга хийх арга замыг боловсруулах.
    • Байгаль орчны (эко) тэмдэгтэй бүтээгдэхүүний талаар хэрэглэгчдэд мэдээлэл өгөх цахим сурталчилгаа, контент бүтээх.
    • Үйлдвэрлэлийн ногоон технологи, тогтвортой байдлын давуу талыг онцлох PR, сурталчилгааны кампанит ажил зохион байгуулах.
  1. Тогтвортой байдалтай уялдсан санхүүжилт (sustainability-linked loan)-д холбогдох зөвлөх үйлчилгээ:
    • Байгаль орчинд ээлтэй, тогтвортой хөгжлийг дэмжсэн дотоод, гадаадын санхүүжилтийн эх үүсвэрүүдийг тодорхойлох.
    • Санхүүжилт авахад шаардлагатай бизнесийн төлөвлөгөө, санхүүгийн тайлан, төсөл боловсруулахад туслах.
    • Байгаль орчны менежментийн төлөвлөгөө, ногоон үйл ажиллагааны тайланг олон улсын стандартын дагуу боловсруулах.
    • Хөнгөлөлттэй нөхцөл бүхий санхүүжилт авахад шаардлагатай бичиг баримт, шалгуурыг хангахад туслах.
    • Байгальд орчинд ээлтэй үйл ажиллагааг санхүүжүүлэх хөтөлбөрт хамрагдах стратеги боловсруулах.

Ногоон бизнесийн болон байгаль орчны зөвлөх үйлчилгээний давуу талууд:

  • Байгаль ээлтэй, олон улсын стандартад нийцсэн үйл ажиллагааны үнэлгээ, баталгаажуулалт авах.
  • Шилжилтийн санхүүжилтийн шалгуурыг хангаснаар хөнгөлөлттэй зээл, санхүүжилт авах боломж нэмэгдэх.
  • Байгальд ээлтэй, тогтвортой бизнесийн урт хугацааны өсөлтийг хангах мэдлэг, тойрог эдийн засагт шилжих, бизнесээ өргөжүүлэх боломжуудыг олж мэдэх сургалтуудад үнэ төлбөргүй хамрагдах.
  • Эко тэмдэг бүхий бүтээгдэхүүнүүдээ сурталчилж, хэрэглэгчдийн итгэлийг нэмэгдүүлэх.
  • Байгальд ээлтэй, тогтвортой үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд шаардлагатай ноу-хау эзэмших.
  • Үзэсгэлэн, худалдааны арга хэмжээ, туршлага солилцох уулзалтуудад оролцох боломж, бусад байгууллагуудтай хамтран ажиллах, шинэ түншлэл үүсгэх боломж нэмэгдүүлэх.
  • Байгаль ээлтэй бүтээгдэхүүнүүдээ онцлон сурталчлах маркетингийн төлөвлөгөө гаргах, Дижитал маркетинг болон уламжлалт маркетингийн үр өгөөжийг нэмэгдүүлэх.
  • Олон улсын болон орон нутгийн зах зээлд өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх.
  • Байгаль орчны тэмдэг ба  мэдэгдлийн стандарт (ISO 14020 багц стандарт)-ын хэрэгжүүлэлт болон баталгаажуулалтын үйл ажиллагааны төлбөрийг төслийн зүгээс гарган үнэ төлбөргүй нэвтрүүлэх. / Үүнд: Сургалт болон зөвлөх үйл ажиллагаа, 1-р төрлийн тэмдэг авах баталгаажуулалтын үйлчилгээний төлбөрүүд багтана/
  • Хүнсний үйлдвэрлэлийн Тогтвортой байдал (Байгаль Орчин, Нийгэм, Засаглал) -ын тайлагналын стандартын хэрэгжүүлэлтийн зөвлөгөө авах, хоёрдогч талын үнэлгээ хийх төлбөр төслийн зүгээс гарган үнэ төлбөргүй нэвтрүүлэх. / Үүнд: Сургалт болон зөвлөх үйл ажиллагаа, хоёрдогч талын үнэлгээний үйлчилгээний төлбөрүүд багтана./
  • Дээрх стандартуудаас аль нэгийг эсвэл хамтад нь хэрэгжүүлэн, баталгаажуулалт авснаар хөнгөлөлттэй нөхцөлтэй зээлийн шалгуурт тэнцэх боломж бүрдэнэ.
  • Бүтээгдэхүүнээ Монгол улс дах том сүлжээ дэлгүүрүүдээр борлуулах, лояалти системын урамшуулалтай холбох боломжтой болно.
  • Зах зээлд бүтээгдэхүүнээ таниулах маркетингийн боломжуудад үнэ төлбөргүй хамрагдах гэх мэт маш олон давуу талтай.

Тавигдах шаардлага:

  • Хүсэлт гаргагч байгууллага нь төслийн зорилтот бүс нутагт бүртгэлтэй байх. Төслийн зорилтот бүс нутаг : Улаанбаатар хот, Орхон аймаг, Сэлэнгэ аймаг.
  • Байгууллагын үйл ажиллагааны чиглэл нь хөдөө аж ахуйн гаралтай хүнс, ус, ундаа үйлдвэрлэл, дор хаяж 2-аас доошгүй жил үйл ажиллагаагаа явуулсан байх.

Хамрагдах боломжтой дэд салбарууд:

  • Гурил, үр тарианы үйлдвэрлэл, гоймон, хэрчсэн гурил, кускус, болон энэ төрлийн цардуул агуулсан бүтээгдэхүүний үйлдвэрлэл
  • Согтууруулах бус нэрмэл ундааны үйлдвэрлэл
  • Cогтууруулах бус ундаа, эрдэс ус болон бусад савласан усны үйлдвэрлэл
  • Жимс жимсгэнэ, хүнсний ногооны шүүсний үйлдвэрлэл
  • Төмсний боловсруулалт, хадгалалт
  • Талх болон нарийн боовны үйлдвэрлэл
  • Хүнсний жижиглэн худалдаа
  • Оролцогч нь сургалт, хэлэлцүүлэг зэрэг төслийн үйл ажиллагаанд идэвхтэй хамрагдах хүсэл эрмэлзэлтэй байх; 
  • Байгаль орчны эко тэмдэг, Тогтвортой байдлын (БОНЗ)-ын стандартуудыг нэвтрүүлэх, баталгаажуулах хүсэл, сонирхол өндөр, цаг хугацаа хүн хүчээ гарган ажиллах боломжтой байх;
  • Төслийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа мэдлэг олгох хөтөлбөр, сургалтуудад бүрэн хамрагдах идэвх санаачилгатай байх;
  • Хурдасгуур хөтөлбөрүүдэд хамрагдаж байсан бол давуу тал болно.
  • Төслийн хугацааг үр дүнтэй ашиглах хугацаанд нь дуусгах, стандартуудыг хэрэгжүүлэх, баталгаажуулах үйл явцын хугацааг нарийн дагаж мөрдөн үйл ажиллагааны нөхцөлөөрөө бүрэн хангаж өгөх.
  • Байгаль орчны менежментийн тогтолцооны ISO14001 стандартыг үйлдвэрлэл, үйл ажиллагаандаа нэвтрүүлэн хэрэгжүүлдэг бол давуу тал болно;
  • Олон улсын хүнсний аюулгүй байдлын менежментийн тогтолцооны HACCP, ISO22000 стандартуудыг үйлдвэрлэл, үйл ажиллагаандаа нэвтрүүлэн хэрэгжүүлдэг бол давуу тал болно.

Материал ирүүлэх: 

– Зарласан хугацаанд бүртгэлээ илгээж, байгууллагын товч танилцуулга,  төсөлд хамрагдахыг хүссэн албан тоот, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар зэрэг шаардлагатай материалуудыг 2025 оны 01 сарын 03-ны дотор https://forms.gle/mbNUMC6S3snrJ9JW9 бөглөж хүсэлтээ илгээнэ үү. Материалууд англи эсвэл монгол хэл дээр байж болно.  Шаардлагатай мэдээлэл авах бол khishigsuren@dsmongolia.org хаягаар хандана уу.

– Өргөдлийн материалыг хүлээн авсан дарааллаар дараагийн шатанд харгалзаж үзэх  тул өргөдөл гаргагчдыг заасан хугацаанд мэдээллээ бүрэн бүтэн илгээхийг хүсэж  байна. 

Сонгон шалгаруулалтын тайлбар: Сонгон шалгаруулалтыг үнэлгээ болон  шалгуур үзүүлэлтийн нийцлийг хангаж байгаагаар төслийн сонгон шалгаруулалтын комисс  онооны системээр сонгож, бүртгэл хаагдсанаас хойш ажлын 10 хонгийн дотор хариу  мэдээллэнэ.


en_USEN