Back

“BEST хөтөлбөрийн нэгдсэн хаалтын үйл ажиллагаа зохион байгуулах танхим түрээслэх байгууллагын сонгон шалгаруулалт”

Зорилго:

BEST хөтөлбөрийн  нэгдсэн хаалтын үйл ажиллагааг зохион байгуулах боломжтой, хурал хүлээн авалт зохион байгуулах зориулалтын танхим түрээслэх байгууллагатай хамтран ажиллах


Хэрэгцээ, шаардлага:

 BEST хөтөлбөрийн BEST хөтөлбөрийн 5 жилийн хаалтын үр дүнг томоохон хэмжээний хурал, форум болон хүлээн авалтын зориулалтын дагуу зохион байгуулагдсан зааланд хүлээн авч донор байгууллага, төрийн болон банк санхүүгийн байгууллагын удирдлагууд бодлого боловсруулагч нар, харилцагч нар оролцоход зэрэглэлийн хувьд хүлээн зөвшөөрөгдсөн, энэ чиглэлийн үйл ажиллагааг явуулж байсан туршлагатай байгууллагатай хамтран ажиллах.

  Гүйцэтгэх ажил үйлчилгээний тодорхойлолт:

  • Нийт 250 хүний багтаамжтай хурлын заал түрээслүүлэх
  • Хурлын үеэр шаардлагатай хоол цай, цайны завсарлага нийлүүлэх
  • Хуралд шаардлагатай тоног төхөөрөмж түрээслүүлэх

Нэг. Үнийн санал

Гүйцэтгэгч байгууллагын маягтаар

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД ОРОЛЦОХ ТУХАЙ ХҮСЭЛТ

 Захиалагч байгууллагын нэр:Хөгжлийн Шийдэл’ ТББ

 

Манай [___________________________________] нь [_____] онд байгуулагдсан [_____________________________] чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг.

Танай байгууллагаас 2024 оны 07 дугаар сарын 24-ны өдөр зарласан ‘“BEST хөтөлбөрийн нэгдсэн хаалтын үйл ажиллагаа зохион байгуулах танхим түрээслэх байгууллагын сонгон шалгаруулалт”-нд оролцох хүсэлтээ илэрхийлж байна.

Хамтран ажиллах үнийн санал болон бусад шаардлагатай мэдээллийг хавсралтаар хүргүүлж байна. Захиалагч байгууллагаас хүсэлт гаргасан хэрэгцээ шаардлагатай тухай бүр нь  гүйцэтгэх боломжтой болохоо илэрхийлж байна.

 

Хоёр. Техникийн тодорхойлолт:

#

Шалгуур үзүүлэлт

Боломжтой эсэх

1

2024.10.25 -ний өдөр үйл ажиллагаа зохион байгуулах боломжтой байх

 

2

Хурлын заал гэрэлтүүлэг болон агааржуулалтын систем сайн байх

 

3

Үзэсгэлэн гаргах үүдний нэмэлт талбай 100мкв-с дээш байх

 

4

2 Tea break болон өдрийн хоол нийлүүлэх боломжтой байх

 

5

Өөрийн техник хэрэгсэлээ хариуцсан ажилтантай байх

 

6

Хурлын танхимд 28-с багагүй 7-10 хүний ширээ засалт хийх боломжтой байх

 

7

Танхимын төвд том баганагүй байх, үйл ажиллагаа зохион байгуулахад тохиромжтой байх

 

8

Гадна болон дотор хангалттай машины зогсоолтой байх

 

9

Хүлээн авалт, хурал хийх зориулалт бүхий багадаа 300 хүн хүлээн авах боломжтой хурлын танхимтай байх

 

Хэрэв 10 сары 25-нд зохион байгуулах боломжгүй бол 10 сард хурлын үйл ажиллагаа хийх боломжит өдрүүдээ ирүүлнэ үү.

 

Гурав. Нийлүүлэгчид тавигдах шаардлага:

1

Хариуцлага

–          ААН байх;

Дээрх шалгуурт нийцэж буйг нотлох тайлбар, холбогдох баримтуудыг ирүүлэх:

–          ААН-ийн гэрчилгээний хуулбар;

2

Тайлагнал

–          И-баримтын системд бүртгэлтэй байх;

Дээрх шалгуурт нийцэж буйг нотлох тайлбар, холбогдох баримтуудыг ирүүлэх:

–          Татвар төлөгчийн гэрчилгээ эсвэл Татвар төлөгчийн тодорхойлолт;

3

Туршлага

Мэргэжлийн түвшиний үйлчилгээ үзүүлэх

Дээрх шалгуурт нийцэж буйг нотлох тайлбар, холбогдох баримтууд

  • Ижил төстэй ажлын  туршлагаа ирүүлэх
  • Үйл ажиллагаа явуулах боломжтой заалны зураг
  • Багц меню / coffee break, lunch set /

 

Жич: Ажлын саналыг 2024-07-30-ний өдрийн 17.00 цагаас өмнө procurement@dsmongolia.org хаягаар ирүүлнэ үү.

 


en_USEN