Back
ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ: Хүнсний үйлдвэрт ҮЗД ба ЭАЗД хэвшүүлэх

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ: Хүнсний үйлдвэрт ҮЗД ба ЭАЗД хэвшүүлэх

Зорилго: Сүү, сүүн бүтээгдэхүүн, гурил, гурилан бүтээгдэхүүний үйлдвэрт Үйлдвэрлэлийн ба Эрүүл ахуйн зохистой дадал хялбаршуулан нэвтрүүлэх заавар танилцуулах сургалт зохион байгуулах

Хугацаа:

Зөвлөх үйлчилгээ үзүүлэх хүсэлт хүлээн авах: 2024 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 17:00 цаг хүртэл

Зөвлөх үйлчилгээг гэрээ байгуулагдсанаас хойш ажлын 35 өдөрт багтааж гүйцэтгэнэ.

Гүйцэтгэх ажил:

  1. Сургалт зохион байгуулах
  • Сургалтын материал бэлтгэх
  • BEST хөтөлбөрийн 13 салбарт сургалт зохион байгуулах
  • Сургалтын үеэр хүнсний үйлдвэрүүдэд зөвлөгөө өгөх
  1. Тайлагнах
  • Зөвлөх үйлчилгээний төгсгөлд тайланг хэвлэмэл байдлаар хүлээн авах ба ерөнхий менежерт аман танилцуулга хийнэ.
  • Гарын авлагыг файл хэлбэрээр хүлээн авах ба гарын авлагын явцад захиалагч санал өгч хамтран ажиллана.
  • Захиалагч нь сургалтын хөтөлбөр, PPT танилцуулгыг сургалт зохион байгуулахаас 1 долоо хоногийн өмнө хүлээн авч санал өгнө.

Зөвлөх үйлчилгээний байгууллагад тавих шаардлага:

  1. Аж ахуйн нэгж байх- Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар ирүүлэх
  2. Хүнсний чиглэлийн үйлдвэрийн чанарын удирдлагын тогтолцоо, стандартын чиглэлээр сургалт, зөвлөх үйлчилгээ үзүүлдэг туршлага 3-аас дээш жил байх- ижил төстэй ажлын гэрээ, тайлангийн хуулбар ирүүлэх
  3. 5-аас дээш ажлын туршлагатай, мэргэшсэн зөвлөхийн тоо 3-аас дээш байх- Санал болгох зөвлөхүүдийн CV ирүүлэх

 Холбоо барих:

Email: procurement@dsmongolia.org; enkhtuya@dsmongolia.org

Утас: 95055331, 77224007   


en_USEN