Back
Жишиг хүнсний үйлдвэрийн угтвар нөхцөлийн танилцуулга бичлэг

Жишиг хүнсний үйлдвэрийн угтвар нөхцөлийн танилцуулга бичлэг

АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн Санхүүжилттэй Хөгжлийн Шийдэл ТББ-ын хэрэгжүүлж буй BEST хөтөлбөрийн (цаашид захиалгагч гэх) хүрээнд ‘Жишиг хүнсний үйлдвэрийн угтвар нөхцөлийн танилцуулга бичлэг хийх’ ажлыг гүйцэтгэх сонирхолтой аж ахуйн нэгжийг холбогдох материалаа ирүүлэхийг урьж байна.

Та доорх материалыг бүрдүүлэн procurement@dsmongolia.org болон munkhtogtokh@dsmongolia.org хаягаар 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 17.00 цагаас өмнө  ирүүлнэ үү.

Текникийн тодорхойлолт:

Хүнсний үйлдвэрлэлийн хамгийн чухал хэсэг нь барилга байгууламж байдаг бөгөөд түүнд тавигдах угтвар нөхцөлийг хангах хөтөлбөртэй байх гэсэн шаардлага байдаг. Үүнд дэмжлэг үзүүлэх зорилгоор хүнсний үйлдвэрлэлийн барилга байгууламжид тавигдах шаардлагыг танилцуулсан бичлэг хийх.

  • Ижил төстэй туршлагатай байх
  • Бичлэг, видео хийх тоног төхөөрөмж бүрэн хангагдсан байх
  • Сонирхолтой зохиол гаргах туршлагатай, идэвхитэй байх,
  • Бичлэг үргэлжлэх хугацаа 7 минут дотор байх, энэ хугацаанд бичлэг хийх боломжтой байх
  • Бичлэг нь агуулга сайтай, анхаарал татах, содон өнгө төрх агуулсан байх

Нийлүүлэгчээс ирүүлэх материал:

  1. Үнийн санал;
  2. Техникийн шаардлагыг хангаж буйг нотлох баримтууд

en_USEN