ТӨРИЙН БАЙГУУЛЛАГААС ЖДБ ЭРХЛЭГЧДЭД ОЛГОЖ БАЙГАА ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛИЙН САНХҮҮЖИЛТИЙН ИЛ ТОД БАЙДАЛ, ХҮРТЭЭМЖТЭЙ БАЙДЛЫН ҮНЭЛГЭЭГ “BEST ХӨТӨЛБӨР”-ИЙН САЛБАР БҮХИЙ 12 АЙМГИЙН ХҮРЭЭНД ХИЙХ
Хөгжлийн Шийдэл ТББ нь АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн Санхүүжилттэй хэрэгжүүлж буй BEST хөтөлбөрийн хэрэгжилтийн хүрээнд үнэлгээний ажлыг ажлыг гүйцэтгэх аж ахуйн нэгжийг холбогдох материалаа ирүүлэхийг урьж байна. Тус үнэлгээ нь дараах зорилготой.
Зорилго: BEST хөтөлбөрийн жил бүр уламжлал болгон хийдэг 12 аймгийн хэмжээнд төрийн байгууллагын зүгээс жижиг дунд бизнес эрхлэгчдэд олгож байгаа хөрөнгө оруулалт, хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн ил тод байдал, хүртээмжийн үнэлгээг хийх замаар орон нутгийн ТББ-уудаар дамжуулан хэрэгжүүлэх боломжтой нөлөөллийн ажлын хэрэгцээг тодорхойлох
Судалгааны ажлын хамрах хүрээ, бүрдүүлэх материал
Geographic coverage | Дорнод, Дорноговь, Хэнтий, Өмнөговь, Баянхонгор, Өвөрхангай, Хөвсгөл, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Ховд, Завхан |
Үнэлгээний чиглэл | Дээрх аймгуудын хүрээнд төрийн байгууллагаас олгогдож байгаа хөрөнгө оруулалт, хөнгөлөлттэй зээлийн ил тод байдал, хүртээмжийг тодорхойлох (Орон нутаг хөгжлийн сан, Хоршоо хөгжүүлэх сан, Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан гэх мэт) |
Үнэлгээ гүйцэтгэх хугацаа | 2023/04/10-2023/06/02 |
Гүйцэтгэх ажил |
Төрийн байгууллагуудын ил тод байдал, хүртээмжийг судлах судалгааны нэгдсэн арга зүйг боловсруулж, орон нутагт үйл ажиллагаа явуулдаг ТББ-г сонгон хамтран ажиллахын зэрэгцээ чиглүүлэх зөвлөгөө өгч, анхан шатны мэдээллийг судалгааны арга зүйн хүрээнд цуглуулан, цугларсан мэдээлэлд үр дүнгийн шинжилгээ хийж, орон нутаг тус бүрээр дүгнэлт, судалгааны үр дүнг танилцуулах танилцуулга бэлтгэх, ингэхдээ нөлөөллийн ажлын болон орон нутгийн төрийн байгууллагууд үйл ажиллагаандаа тусгаж болох зөвлөмжийг боловсруулах, зөвлөмжийг холбогдох төрийн байгууллагуудад хүргүүлсэн байна.
|
Бүрдүүлэх материал | Сонирхолоо ирүүлж буй байгууллага нь уг үнэлгээг гүйцэтгэх чадвартайг нотлох дараах материалыг ирүүлнэ: Байгууллага танилцуулга /3 нүүрээс хэтрэхгүй/, Үнэлгээ, шинжилгээ тэр дундаа Төрийн байгууллагын ил тод байдал, мэдээлэл дамжуулалт, орон нутгийн хөгжил чиглэлээр судалгаанууд хэрэгжүүлж байсан тухай танилцуулга; Үнэлгээний арга зүй боловсруулах, шинжилгээ хийх, тайлан дүгнэлт боловсруулах чиглэлээр мэргэжлийн боловсон хүчний танилцуулга /5 нүүрээс хэтрэхгүй/; Үнэлгээний ажлыг хийх аргачлал, түүний давуу талын талаарх урьдчилсан санал; Судалгааны ажлыг хийж гүйцэтгэх ажлын хуваарь, нарийвчилсан төсөв болон үнийн санал. |
Материалаа дор дурдсан хаягаар 2023 оны 04 дугаар сарын 04-ны өдрийн 17:00 цагийн дотор ирүүлнэ үү.
Мэйл: mungunbagana@dsmongolia.org procurement@dsmongolia.org
Утас: 77222210, 94209119