Back
ТЭЗ – Жижиг, дунд бизнесүүдэд зориулсан бизнесийн тогтвортой хөгжлийн менежментийн сургалтын багц материал боловсруулах.

ТЭЗ – Жижиг, дунд бизнесүүдэд зориулсан бизнесийн тогтвортой хөгжлийн менежментийн сургалтын багц материал боловсруулах.

Захиалагч байгууллагын нэр

Хөгжлийн Шийдэл ТББ

Ажил үйлчилгээний зорилго

Жижиг, дунд бизнесүүдэд зориулсан тогтвортой хөгжилд суурилсан эдийн засгийн болон байгаль орчинд ээлтэй менежментийн сургалтын материал гарын авлага боловсруулах,

Хөтөлбөрийн ерөнхий мэдээлэл

АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн Санхүүжилттэй Хөгжлийн Шийдэл ТББ-ын хэрэгжүүлж буй BEST хөтөлбөр нь Жижиг дунд бизнесийн санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлж, эдийн засгийн сайн засаглал, хариуцлага, ил тод байдлыг сайжруулах замаар Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэн өсгөхөд хувь нэмэр оруулах зорилготойгоор хэрэгжиж байгаа бөгөөд ЖДБ эрхлэгчдийг компанийн засаглал болон бизнес менежментийн чиглэлээр чадавхжуулах үйл ажиллагаа явуулдаг.

Ажил үйлчилгээний хэрэгцээ шаардлага

Монгол улс сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг байгаль орчинд ээлтэй, тойрог эдийн засгийг дэмжих чиглэлд идэвхтэй ажиллаж байна. Төрийн байгууллагууд, олон улсын төсөл хөтөлбөрүүд, банк санхүүгийн байгууллагуудад ЖДБ-ийн санхүүжилт, болон бодлогын дэмжлэгүүдийг хэрэгжүүлж эхлээд байна. Тухайлбал ТОС санхүүжилт, ногоон зээл зэрэг тойрог эдийн засгийг дэмжих төсөл хөтөлбөрүүдийн хамрах хүрээ нэмэгдсээр байна.   Иймд жижиг, дунд бизнес эрхлэгчдийн хувьд үйл ажиллагаагаа удирдан зохион байгуулахдаа нөөцийн хэмнэлттэй, үр ашигтай үйлдвэрлэлд шилжих, ‎зах зээлд суурилсан ТЭЗ, бизнесийн загвар бүхий системийг хөгжүүлэх, цаашид хандлагыг өөрчлөх, зохистой үйлдвэрлэлын төлөвлөлт, үйлдвэрлэлийн бүтэц, зохион байгуулалт, менежментийг бий болгон хөгжих хэрэгцээ шаардлага үүссэн.

Дээрх хэрэгцээ шаардлагад суурилан ЖДБ-ийн үйлдвэрлэлийн бүтэц, үйлдвэрлэлийн эрүүл ахуй, зохион байгуулалт, хог хаягдалын менежмент, нөөцийн үр ашигтай зарцуулалт, ус, цахилгаан, дулааны хэмнэлтийн менежмент, тоног төхөөрөмжийн зохион байгуулалт зэрэг зэдэв бүхий сургалтын гарын авлага, сургалтын багц материал боловсруулах ажлаар дотоодын мэргэшсэн зөвлөхүүдтэй хамтран төслийн зорилтот бүлгүүдэд зориулсан холбогдох гарын авлага бүхий сургалтын хөтөлбөр боловсруулах хэрэгцээ үүссэн.

Дараах 3 материалыг боловсруулна. Тухайн бэлтгэгдэх материалууд нь бичил, жижиг, дунд гэсэн түвшинүүдэд хуваарьлагдсан байх ба бизнес эрхлэгч нар анхан шатны түвшинээс дараагийн түвшинд шилжихэд түлхэц болохуйц, илүү үр ашигтай байх мотиваци шингэсэн байхаар боловсруулна.

1. Сургалтын хэрэгцээ шаардлагыг бүрэн илрүүлж тодорхойлох жижиг судалгаа хийх

Хэрэгцээ тодорхойлох судалгааны гол зорилго нь ЖДБЭ-ийн тойрог эдийн засгийн чиглэлээр тэднийг чадавхжуулахад шаардлагатай сургалт, зөвлөгөө, дэмжлэгийн хэрэгцээг тодорхойлж, үйл ажиллагаандаа хэрэгжүүлэхэд нь  ямар боломж, асуудал тулгарч байгааг тодорхойлох явдал юм. Уг зорилгын хүрээнд дараах зорилтуудыг дэвшүүлсэн байна. Үүнд:

  • ЖДБЭ-ийн сургалт, зөвлөгөө, дэмжлэгийн одоогийн түвшнийг үнэлж, тэдэнд тулгарч буй асуудлууд, тэднийг дэмжих, хөгжихөд шаардлагатай сургалт, зөвлөх үйчилгээний хэрэгцээг тодорхойлох;
  • Мөн ЖДБЭ-дэд шаардлагатай техникийн хэрэгцээг тодорхойлохыг зорино.

Судалгааны хамрах хүрээ: Хэрэгцээ тодорхойлох судалгаа нь ЖДБЭ-ийг чадавхжуулахад ямар төрлийн дэмжлэг хэрэгцээтэй байгааг тодруулах зорилготой. Ингэснээр ЖДБЭ-дэд зориулсан сургалт, үйл ажиллагаа, дэмжлэгийн хэрэгцээг төлөвлөхөд чиглэгдэх юм.

2. Сургалтын багц материал боловсруулах,

Ерөнхий чиглэл (Үүгээр хязгаарлагдахгүй)

  • ЖДБизнесийн бизнесийн дезайн, дахин загварчлал, бизнес загварчлал;
  • Үйлдвэрлэлийн дахин загварчлалийн симуляцын арга аргачлал, тооцоолол;
  • Үйлдвэрлэлийн тойрог эдийн засгийн (ТЭЗ), хог хаягдалын дахин боловсруулах, дахин ашиглах, эрчим хүч, дулааны хэмнэлт, нөөцийг зохистой ашиглалт, дахин ашиглах менежмент, үр ашигтай ложистик, түүхий эд материал бэлтгэн нийлүүлэлтийн менежмент гэх ерөнхий чиглэлийн хүрээнд дараах дэд сэдвүүд байж болно. (Үүгээр хязгаарлагдахгүй)
  • Тогтвортой бизнес, үйлдвэрлэлийн ерөнхий ойлголт, үүнд ТЭЗ-ийн концепт, хэрхэн энэ ойлголт нь тухайн бизнесийн стратеги болон зорилгод нийцүүлэх;
  • ЖДБизнесийн ТЭЗ-ийн элементүүдийг хэрхэн бизнесийн функцүүдэд нэвтрүүлэх арга, аргачлал, үүний харилцан хамаарал, талуудын хамтын ажиллагаа, нийлүүлэлтийн сүлжээнд хэрхэн ашиглах;
  • Бүтээгдэхүүний орц, материалд ТЭЗ-ийн үнэлгээ хийх, харьцуулах арга аргачлал, тооцоолол;
  • ТЭЗ-ийн нэвтрүүлэх өртөг, эрсдэл, үр ашигийн тооцоолол хийх хэрэгсэл, аргачлал, үнэ цэнийн тооцоолол хийх;
  • Бүтээгдэхүүний амьдарлын мөчлөг, дахин ашиглагдах дезайн;
  • Хэрэглэгчийн эрэлттэй хэрхэн нийцүүлэх, дахин ашиглах, хураах ложистик
  • Бэлтгэн нийлүүлэгч нарын харилцаа, нийлүүлэлтийн сүлжээ, түүнийг хэрхэн зураглах, худалдан авалтын менежмент, ТЭЗ -ийн экосистемыг хэрхэн бий болгох;
  • Борлуулалтын шинэ шийдэл, аргачлал, үйлчилгээний үр ашигтай шийдэл;
  • Дата мэдээллийн загварчлал, анализ хэрхэн хийх дижитал хэрэгсэл, тооцоолол, шийдвэр гаргалтын аргачлал.

Сургалтын багц материал нь онолоос илүү хэрэглээнд суурилсан, ЖДБизнесүүдэд шууд ашиглахад ойлгомжтой байдлаар боловсруулна. Мөн бизнес эрхлэгчид ашиглах ТЭЗ-ийн үр ашгийн тооцоолол бүхий томьёо, excel файл боловсруулан ирүүлнэ. Тухайн сургалтын материал нь нийт сургалтын 30 хувь онол, 70 хувь практик дасгал, жишээ кэйс байхаар боловсруулсан байна.
Сургалтыг үр дүнтэй, ойлгомжтой явуулахад ашиглах дараах материал багтсан байна Үүнд:

  • Суралцагч нарын мэдлэг, ур чадварын тодорхойлох сургалтын өмнөх үнэлгээ, мөн дараах үнэлгээний хуудас;
  • 25 цагийн модульчлагдсан сургалтын агуулга бүхий сургалтын төлөвлөгөө;
  • Сургалтын PPT (Note хэсэгт тухайн слайдыг хэрхэн тайлбарлах текст багтсан байна.);
  • Сургагч багшийн гарын авлага, тараах материал, ашиглах түүлүүд, багын дадлага ажлын сэдэв, аргачлал багтсан байна.

3. Сургалтын гарын авлага боловсруулах

Сургалтын гарын авлага нь энгийн хэллэгтэй, зураг, график, диаграм бүхий Монголын бизнесийн орчин, нөхцөлд таарсан, кейс сургалт, бодит жишээнүүд багтсан байна. Энэхүү сургалтын гарын авлага нь бизнес эрхлэгч нарын үйлдвэрлэл, бизнесийн зохистой үйлдвэрлэл, ТЭЗ-ийн үйл ажиллагааг нэвтрүүлэх, сургалтын үеэр олж авсан мэдлэгээ бататгах гол материал болон ашиглагдах юм.

Гарын авлагын ерөнхий агуулга нь дээрх сургалтын материалын ерөнхий чиглэлийн хүрээнд дараах бүтэцтэй байж болно. (Үүгээр хязгаарлагдахгүй)

  • ЖДБизнесийн ТЭЗ менежмент, ТЭЗ-ийн үндсэн ойлголт, ач холбогдол, механизм,
  • ТЭЗ-ийг хэрхэн үйл ажиллагаандаа нэвтрүүлэх статеги, аргачлал, бодит кейс, заавар
  • Шинэ технологи, инноваци шингэсэн нэвтрүүлэлтийн стратеги, инноваци шингэсэн бизнесийн загварчлал
  • Хэрхэн урт хугацаанд тогтвортой, үр ашигтайгаар нэвтрүүлэх боломж, зөвлөмж, шийдэл

Сургалтын гарын авлага нь суралцагч нарт үйлдвэрлэл, бизнесийн зохистой үйл ажиллагааг хэрхэн бизнестээ нэтвтрүүлэх үндсэн ширээний гарын авлага байх юм.

Заах аргазүй

Сургалтын материал нь сургагч багш суралцагч нарт ТЭЗ шингэсэн үйлдвэрлэл, бизнесийн үйл ажиллагааг хэрхэн зааж сургах талаар тодорхой, орчин үеийн шинэ аргачлал санал болгосон, сонирхолтой хэлбэртэй байна. ЖДБизнес эрхлэгч нарийг бизнес эрхлэхдээ хэрхэн зохистой үйлдвэрлэлийн сэтгэлгээтэй (Circular mindset) болгох шинэлэг сургалт, көүчингийн аргачлал санал болгосон байна.

Жич: Боловсруулагдах гарын авлага, материалууд нь ямар нэг оюуны өмчийн зөрчилгүй байх ёстойг анхаарна уу.

Тавигдах шаардлага

Бизнесийн зөвлөх байгууллага болон тухайн ажил үйлчилгээ үзүүлэгч нар нь дараах шаардлагыг хангасан байна.

  • Багын ахлагч нь тухайн чиглэлээр магистр болон түүнээс дээш зэрэгтэй;
  • Бизнесийн зөвлөх чиглэлээр ажиллаж байсан, санхүү, бизнесийн судалгаа, шинжилгээ хийж байсан 5 жилийн туршлагатай;
  • Сургалтын гарын авлага, бичил, жижиг дунд бизнесийн сургалтын материал, хамгийн багадаа 2 бүтээл, гарын авлага боловсруулж байсан туршлагатай байх;
  • Монгол улсын холбогдох хууль тогтоомжийн талаар болон олон төрлийн бизнесийн мэдлэгтэй;
  • ТЭЗ-ийг ЖДБизнесүүдэд нутагшуулах талаар мэдлэгтэй байх;
  • Оролцогч талуудтай зөвлөлдөх, харилцааны өндөр ур чадвартай, уян хатан, найдвартай, хариуцлагатай байх;
  • Ажлын үр дүнгээ гол оролцогч талуудад цагт нь, нягт нямбай тайлагнах, танилцуулах чадвартай байх;
  • Мэргэжлийн зөвлөхийн гэрчилгээтэй бол давуу тал болно.

Сонгон шалгаруулалтын шалгуурууд

  1. Сургалтын агуулга: Сургалтын агуулга, зорилго, сургалтын хэрэгцээ, сургалтын сэдэвүүд багтаасан мэдээлэлийг үнэлэнэ.
  2. Аргачлал: Сургалтын гарын авлага, сургалт заах шинэлэг арга санал болгосон эсэхийг үнэлэнэ.
  3. Зөвлөхүүдийн ур чадвар: Сургалтын гарын авлага, сургалтын материал боловсруулах багын туршлага, чадваруудыг үнэлэнэ.
  4. Бусад холбогдох бичиг баримтыг үнэлэнэ.

Шалгаруулалтын үнэлгээний матриц

  Нийт Үнэлгээний Тус бүрийн үнэлгээ Шалгуурууд
Сургалтын агуулга: 70% 30%
  • Сургалтын сэдэвүүдийг маш тодорхой тусгагдсан
  • Бүрэн сургалтын модуль хөтөлбөр санал болгосон
  • Сургалтын хэрэгцээ шаардлагыг бүрэн илрүүлж тодорхойлсон
  • Гарын авлагуудыг боловсруулах төлөвлөгөө гаргасан
Аргачлал: 10% Сургалтын гарын авлага, багц материалд орох заах шинэлэг аргачалыг ойлгомжтойгоор санал болгосон
Зөвлөхүүдийн ур чадвар: 40%
  • Сургалтын багц материал, гарын авлага боловсруулах багын ахлагч нь багадаа 5 жилийн туршлага, бусад гишүүд нь 3 жилийн туршлагатай.
  • Хамгийн багадаа 2 ном, гарын авлага боловсруулж байсан
  • Тойрог эдийн засгийг ЖДБизнесүүдэд нутагшуулах талаар мэдлэгтэй байх
  • Мэргэжлийн зөвлөхийн гэрчилгээтэй
Бусад холбогдох бичиг баримт 20%
  • Аж ахуй нэгжийн гэрчилгээ (3 жил үйл ажиллагаа явуулж байгаа)
  • Байгууллагын танилцуулга (ТЭЗ туршлага тусгагдсан)
  • Ижил төрлийн үйлчилгээ үзүүлсэн туршлага нотлох баримт (үйлчлүүлэгчийн тодорхойлолт эсвэл тайлангийн хуулбар)
Санхүүгийн үнэлгээ 30%   Санхүүгийн задаргаа ирүүлнэ.
Нийт үнэлгээ           100%

Сонгон шалгаруулалтын хуваарь

Шалгаруулалтын үе шат Хугацаа
Ажлын санал авч дуусах хугацаа 2023.01.13
Шалгаруулалт дуусах хугацаа 2023.01.23
Шалгарсан байгууллагад мэдэгдэл өгөх хугацаа 2023.01.25
Гэрээ байгуулах, эхлэх хугацаа 2023.01.26

Бүрдүүлэх материалууд

Дээрх шалгууртай уялдсан дараах материалуудыг доорх дарааллын дагуу үргэлжилсэн нэг PDF файл хэлбэрээр ирүүлнэ.

  1. Тухайн ажлыг хэрхэн гүйцэтгэх талаарх ерөнхий аргачлал бүхий төлөвлөгөө, үүнд: сургалтын материалын санал болгож буй ерөнхий агуулга, сургалтыг заах шинэлэг аргачлалын товч тайлбар, сургалтын багц материал боловсруулах төлөвлөгөө;
  2. Гүйцэтгэсэн ижил төстэй ажлын танилцуулга (нотлох баримт бичгийн хуулбар);
  3. Гүйцэтгэсэн ижил төстэй ажлын гүйцэтгэлийн талаар өмнөх захиалагчаас олгосон тодорхойлолт;
  4. Бизнесийн чиглэлийн зөвлөх үйлчилгээ үзүүлэгч нь байгууллага байна. Тиймээс байгууллагын гэрчилгээний хуулбар;
  5. Байгууллагын танилцуулга;
  6. Тухайн багт ажиллах багадаа 3 зөвлөхийн CV, болон мэргэжлийн үнэмлэх, дипломын хуулбар;
  7. Мэргэшил, тавигдах шаардлагад тусгагдсан туршлагыг нотлох нэмэлт холбогдох бичиг баримтууд.

Төлбөр, тооцоо:

30%     Гэрээ байгуулж хийгдэх ажлын төлөвлөгөөг захиалагч талд хүргүүлснээр

30%     Сургалтын багц материал боловсруулж захиалагч талд хүргүүлснээр

40%     Сургалтын гарын авлага боловсруулж захиалагч талд хүргүүлснээр

Материал хүлээн авах

Тавигдах шаардлагыг хангаж буй  албан байгууллага дээрх материалуудыг Монгол хэл дээр бэлтгэж 2023 оны 1-р сарын 13-ны 17 цагаас өмнө procurement@dsmongolia.org хаягаар ирүүлнэ үү. Материалаа ирүүлэхдээ цахим хаягийн гарчиг хэсэгт “ТЭЗ_Зөвлөх Байгууллагын нэрээ бичих” гэж бичиж ирүүлнэ. Тодруулах хаяг: +97699025184 (WhatsApp) хаягаар хандана уу.


en_USEN