Back
Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллага (ОУХБ)-аас Ази дахь нийгэм, эв нэгдлийн эдийн засаг (SSE)-ыг бэхжүүлэх төслийн анхдугаар хуралдааныг Монгол, Камбож, Тайланд улсуудад зохион байгууллаа.

Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллага (ОУХБ)-аас Ази дахь нийгэм, эв нэгдлийн эдийн засаг (SSE)-ыг бэхжүүлэх төслийн анхдугаар хуралдааныг Монгол, Камбож, Тайланд улсуудад зохион байгууллаа.

ОУХБ-ын гурван талт хорооны гишүүд болон нийгэм, эв нэгдлийн эдийн засгийн түнш байгууллагуудад Ази дахь “Нийгэм, эв нэгдлийн эдийн засгийг бэхжүүлэх” төслийг танилцуулах зорилгоор төслийн танилцуулга уулзалтыг 2022 оны 11 дүгээр сарын 23 өдөр УБ хотноо НҮБ-ын байранд зохион байгууллаа. Уг уулзалтад төслийн үндэсний зөвлөх хороо (ҮЗХ)-г төлөөлж Монгол Улсын засгийн газрын төлөөлөл (@Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам, @Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн яам Жижиг Дунд Үйлдвэрийн Газар), @Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбоо (МАОЭНХ), @Монголын Үйлдвэрчний Эвлэл (МҮЭ), @Монголын Хөдөө Аж Ахуйн Хоршоологчдын Үндэсний Холбоо, @Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, @ОУХБ болон @ОУХБ-ын Хоршоо зэрэг байгууллагууд оролцон санал, зөвлөмжөө нээлттэй хуваалцсан үр дүнтэй уулзалт боллоо.

Мөн цахимаар БНХАУ, Монгол улсыг хариуцсан товчооны захирал Чанхи Ли уулзалтыг нээж үг хэлж,  ОУХБ-ын Хоршооны хэлтсийн дарга Симел Эсим, ОУХБ-ын мэргэжилтэн Хэжин Ан нар “Зохистой хөдөлмөр, нийгэм, эв нэгдлийн эдийн засгийн тухай тогтоол” болон “Ази дахь нийгэм, эв нэгдлийн эдийн засгийн төслийн тойм”-ыг тус тус танилцууллаа. @Олон улсын хөдөлмөрийн байгууллага – International Labour Organization-ын Үндэсний зохицуулагч П.Болормаа нь хурлын модератороор ажиллалаа.

Ази дахь Нийгэм, эв нэгдлийн эдийн засгийг бэхжүүлэх төслийн хоёрдугаар үе шат нь Камбож, Киргиз, Монгол, Тайланд, Вьетнам гэх Азийн таван оронд 2022 – 2023 оны хугацаанд үргэлжлэх бөгөөд судалгааны ажлыг Хөгжлийн Шийдэл ТББ-н судалгааны баг хариуцан хэрэгжүүлж байна. Зохистой хөдөлмөр, тогтвортой хөгжилд НЭНЭЗ (SSE)-н оруулж буй хувь нэмрийг таниулах, бодлогын хэлэлцүүлэг өрнүүлэх зорилгоор судалгааны үр дүнг ҮЗХ нь бодлого боловсруулагчид, ажил олгогч эздийн холбоо, үйлдвэрчний эвлэл болон хөгжлийн эдийн засгийн оролцогч талуудад танилцуулах болно.

Төсөл хэрэгжих нэг жилийн хугацаанд ҮЗХ нь нийт 4 удаагийн уулзалтыг зохион байгуулах юм. Анхны хуралдаанаар оролцогч талууд уг судалгааны ажилд НЭНЭЗ-н төлөөлөл байгууллагуудыг сонгон оролцуулахдаа зөвхөн Улаанбаатар хот төдийгүй аймаг орон нутагт үйл ажиллагаа явуулдаг НЭНЭЗ байгууллагуудыг хамруулахаас гадна үйл ажиллагааны чиглэлийн хувьд барилга болон бичил уурхай зэрэг салбаруудыг жигд хамруулах хэрэгтэй гэдгийг онцолж байв.

Төслийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг доорх холбоосоор орж уншина уу.

https://www.ilo.org/global/topics/cooperatives/sse/WCMS_862697/lang–en/index.htm?fbclid=IwAR3EBrI4muV6N4_CaHGtIQfY35PISGDKgLet5nEmPUxxFrpki4YQmpeKDSQ

The three country briefing sessions for Mongolia, Cambodia, and Thailand were held to introduce the Strengthening the Social and Solidarity Economy in Asia project to the ILO Constituents and social and solidarity economy (SSE) partners. The participants included representatives from governments, employers’ and workers’ organizations, SSE institutions, and other relevant stakeholders.


en_USEN