BEST ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ЭХ БЭЛТГЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ АЖ АХУЙН НЭГЖИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ
АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн Санхүүжилттэй Хөгжлийн Шийдэл ТББ-ын хэрэгжүүлж буй BEST хөтөлбөрийн (цаашид захиалгагч гэх) хүрээнд “Шаардлагатай эх бэлтгэл, дизианы үйлчилгээ”-г бүтэн цагаар оффист байрлан гүйцэтгэх сонирхолтой аж ахуйн нэгжийг холбогдох материалаа ирүүлэхийг урьж байна.
Та доорх материалыг бүрдүүлэн mungunbagana@dsmongolia.org хаягаар 2022 оны 10 дугаар сарын 12-ний өдрийн 12:00 цагаас өмнө ирүүлнэ үү.
Гүйцэтгэх ажлын зорилго:
BEST хөтөлбөрийн хүрээнд хийгдэх шаардлагатай бүх төрлийн эх бэлтгэлийн ажлыг байгууллагын болон донор байгууллагын брэндбүүк, маркетингийн бодлогод нийцүүлэх оюуны өмчийн маргаангүйгээр бэлтгэх
Гүйцэтгэх ажил:
- Сошиал медиа постер бэлтгэх
- Баннер, стэндийн эх бэлтгэх
- Зарим төрлийн ном гарын авлагын эх бэлтгэх
- Байгууллагын зарим контентыг ашиглан богино видео бэлтгэх
- Бусад нэмэлт шаардлагатай эхүүд
Нийлүүлэгчээс ирүүлэх материал:
Мэдүүлгээ ирүүлж буй аж ахуйн нэгж нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох дараах материалыг ирүүлнэ:
- Байгууллагын танилцуулга /3 нүүрээс хэтрэхгүй/
- Үнийн санал