Back
Хамтран ажиллахыг урьж байна

Хамтран ажиллахыг урьж байна

Америкийн Нэгдсэн Улсын Олон Улсын Хөгжлийн агентлаг (ОУХА)-ийн санхүүжилтээр Хөгжлийн Шийдэл ТББ-ын хэрэгжүүлж буй “BEST хөтөлбөр”-ийн Бичил Санхүүжилтийн Тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд байгаль орчны менежментийн сургалт, зөвлөх үйлчилгээ үзүүлэх эрх бүхий байгууллагуудыг сонгон шалгаруулалтад оролцох сонирхлоо илэрхийлж, материалаа ирүүлэхийг урьж байна.


Хугацаа: Үнийн саналыг 2021 оны 10 дүгээр сарын 19-ны 13:00 цаг хүртэл хүлээн авна.

Сургалт, зөвлөх үйлчилгээний зорилго: BEST хөтөлбөрийн Бичил Санхүүжилтийн Тэтгэлэгт хөтөлбөрт горилогч нар буюу жижиг дунд бизнес, гарааны бизнес болон төрийн бус байгууллагуудын төлөөллүүдэд Байгаль Орчны Менежментийн сургалтыг орох улмаар тэтгэлэг горилогч нар байгаль орчны менежментийн суурь ойлголттой болж, өөрсдийн бичсэн төслийн саналынхаа байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг үнэлж, үүнээс гарах эрсдэл нөлөөллүүдийг бууруулах болон урьдчилан сэргийлэх мэдлэг, ойлголтыг олж авна. Мөн Бичил Санхүүжилтийн Тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан горилогч байгууллагуудад Байгаль орчны менежментийн зөвлөх үйлчилгээг өгөх улмаар тэтгэлэгт шалгарсан байгууллагууд өөрсдийн хэрэгжүүлэх төсөлдөө Байгаль Орчны Менежментийг нэвтрүүлж, төслийнхөө байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг үнэлж, үүнээс гарах эрсдэл нөлөөллүүдийг бууруулах болон урьдчилан сэргийлэх бодитой төлөвлөгөө, арга хэмжээ авч ажиллах боломжтой болох юм.

Ирүүлэх материал:

  • Байгууллагын танилцуулга, ажлын туршлагын дэлгэрэнгүй тодорхойлолтын хамтаар;
  • Өмнөх боловсруулж байсан ижил төстэй сургалт, зөвлөх үйлчилгээний хөтөлбөрүүд;
  • Сургалт, зөвлөх үйлчилгээг хүргэх багш, зөвлөхүүдийн намтар CV;
  • Техникийн санал (үүрэгт ажлыг хийх аргачлал, ажлын төлөвлөгөө);
  • Санхүүгийн дэлгэрэнгүй санал (НӨАТ-гүй дүнг ирүүлэх мөн салангид файлаар илгээсэн байх).


Дэлгэрэнгүй ажлын даалгаврыг дараах линкээс хүлээн авна уу:
https://drive.google.com/file/d/1NgWLrGzOcFMT1rwO1TjXH4-ZNY6qh7io/view?usp=sharing


en_USEN