Менторингийн хөтөлбөр
Нийтлэлийн холбоос
-
0 1Менторингийн хөтөлбөр
-
0 2Financial audit report
-
0 3Харилцагчийн каталог 2024
-
0 4“WOMEN ENTREPRENEUR IV: LEAPING BEYOND BUSINESS BARRIERS” forum
-
0 5Асуудлаа шийд, Амжилтад тэмүүл Энтрепренер эмэгтэйчүүд IV форум бүртгэл
-
0 6THAT WAS POWERFUL
-
0 7Social media news
-
0 8Annual reports
-
0 9Сургалт
-
0 10ECONOMIC RECOVERY POLICY: SME SECTOR FORUM
-
0 11ЭДИЙН ЗАСГИЙН СЭРГЭЛТИЙН БОДЛОГО: ЖДҮ САЛБАРТ
-
0 12QA certificate
-
0 13Анкет бөглөх
-
0 14Handbooks
-
0 15Protection policy
-
0 16Code of Conduct and Ethics
-
0 17Procurement policy
-
0 18Quality assurance policy
Менторинг институт нь ИБУИВУ-д төвтэй Залуу Бизнесийн Олон Улсын Сүлжээ (Youth Business International) байгууллагын дэмжлэгтэйгээр Монгол улсад:
- Хуримтлуулсан мэдлэг, туршлагаа сайн дураар хуваалцах эерэг хүсэл, эрмэлзэлтэй, ёс зүйтэй, энтрепренерлэг-өсөлтөт сэтгэлгээтэй менторуудыг бэлдэх;
- Байгууллага, төсөл хөтөлбөрийн зорилгод чиглэсэн менторинг хөтөлбөр боловсруулах, чадавхийг бэхжүүлэх ажлуудыг зохион байгуулдаг.
Бид анхны менторууд бэлдэх сургалтыг 2014 онд зохион байгуулсан бөгөөд өдгөө нийгэм, эдийн засгийн олон салбарт 2,223 менторуудыг бэлдээд байна. Ийнхүү илүү олон менторинг хөтөлбөрүүд болон ментор-ментий харилцааг бий болгосноор зөвхөн менторлох соёлыг хөгжүүлээд зогсохгүй, улс орны бизнес, нийгэм, байгаль орчин, засаглалын хөгжилд бодит хувь нэмэр оруулж байна.
Mission
Менторын ёс зүй, чадавхийг хөгжүүлэх хүрээнд залуучуудад чиглэсэн хөтөлбөрөөр дамжуулан Монгол Улсад менторшипийн тогтвортой экосистемийг бий болгоход оршино.
Vision
Байгальд ээлтэй мэдлэг, туршлагаар бүтээлч боломжийг бий болгодог менторлодог энтрепренерүүдийн нийгэм.

Менторын түүх
Одоогоос 3000 гаруй жилийн өмнө зохиогдсон “Одиссей” туульд Менторын тухай анх дурьдсан байдаг. Туульд агуу дайчин, хаан Одиссей Тройн дайнд мордохдоо өөрийн хүү Телемакусыг цэцэн мэргэнээрээ гайхагдсан өөрийн илтгэлт анд Менторд даатган үлдээсэн тухай гардаг. Ментор нь Телемакус хүүгийн бүхий л асуудлуудад зөвлөх, багш, үлгэрлэгч, халамжлагч гэх мэт үүрэгтэй байжээ. 1699 онд Францын сурган хүмүүжүүлэх ухааны төлөөлөгчдийн нэг болох Франсуа Фенелон “Телемакусын адал явдал” бүтээлдээ Менторын талаар дурьдсанаар өнөө цагт энэхүү нэр томьёо гарах суур үндсийг тавьжээ. Өнөө цагт залууст Менторын тухай ойлголтыг хамгийн оновчтой бөгөөд ойлгомжтой байдлаар Харри Поттер зохиолд Думбледор, Оддын дайн зохиолд Ёода мастераар дүрсэлсэн байна. Нөгөөтээгүүр, бизнес, соёл, спорт болон нийгмийн салбарт шинэ үеийн залуусынхаа хөгжил дэвшилд хувь нэмэр оруулахаар маш олон гайхамшигтай Менторууд бий болсоор байна. Дээрх үйл явдлуудаас үзэхэд “Ментор” гэдэг нь эртний грек гаралтай хүний нэр юм. Иймд одоогоор Монгол хэл рүү бүрэн утгачлан орчуулсан нэршил байхгүй болно. Менторын түүхтэй ижил төстэй талаас харахад, Монголын түүхэн сурвалжуудын нэг болох Монголын Нууц Товчоонд өгүүлснээр Есүхэй баатар хүү Тэмүүжинг Дэй Сэцэнд үлдээхдээ, “Би хөвүүнээ орхиё. Миний хөвүүн нохойноос цочимтгой билээ. Эрхэм худ чи, миний хөвүүнийг нохойноос бүү цочуул!” хэмээдэг. Монголын түүхэнд Сэцэн гэх нэршил нэлээдгүй таардаг бөгөөд өөрийн мэргэн оюун ухаан болоод хуримтлуулсан баялаг туршлагаа хуваалцан, өвлүүлэн үлдээх утга санаа тодорхой харагддаг. Эндээс үзэхэд, Ментор гэдэг нь Сэцэн гэх нэршилтэй дүйцэж болох талтай. Өнөө цагт менторшип бүхий л салбарт хувь хүний болон ажил, мэргэжлийн түвшний олон талт харилцаанд өргөн ашиглагдаж байна. Нөгөө талаас олон нийтийн мэдээллийн сүлжээ болон хиймэл оюуны талбарт цахим менторууд гарч ирж байна. Өөрөөр хэлбэл, менторын уламжлалт дүр зураг, үүрэг, үйлдэл болон менторингийн ач холбогдол нийгэм, соёл, технологийн хөгжлийн явцад цаг үедээ тохирох илүү шинэлэг арга, хэлбэрийг олж байна.
Монгол Улсад менторшипийн соёлыг төлөвшүүлэх замаар залуу бизнес эрхлэгчдийг чадавхжуулах, хүртээмжтэй хөгжлийг дэмжих нь тус хөтөлбөрийн гол зорилго юм. Үүний тулд өндөр ёс зүйтэй, мэдлэг, туршлагатай менторуудыг залуустай холбох, үнэт зүйлд суурилсан, үр дүнд чиглэсэн менторинг хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна.
Менторинг хөтөлбөр боловсруулах зөвлөх үйлчилгээ
Хугацаа: 3 сар
- Хөтөлбөрийн зорилго, цар хүрээ
- Хөтөлбөрийн зохицуулагчийн үүрэг, хариуцлага
- Хөтөлбөрийн арга зүй, үе шат, тогтвортой хөгжил
- Хөтөлбөрийн хүрээний арга хэмжээ, зохион байгуулалт
- Менторингийн хэлбэр, төрлүүд
- Ментор, ментийд тавигдах шалгуур
- Ментор, ментий сонгон шалгаруулалт
- Ментор, ментий нарыг холбох
- Ментор, ментий нартай менторингийн гэрээ байгуулах болон дуусгавар болгох
- Менторинг хөтөлбөрт оролцогч талуудын ёс зүй, нууцлал
- Менторинг хөтөлбөрийн явц, үр дүнгийн хэмжүүр, хяналт, тайлагнал
- Хөтөлбөрийн бизнес загвар, санхүүжилт
- Хөтөлбөрийн бэлэн байдлын шалгах хуудас


Ментор бэлдэх сургалт
Хугацаа: 2 өдөр
- Менторингийн тухай суурь ойлголт
- Менторингийн үндсэн оролцогч талууд
- Менторингийн харилцаа
- Монгол улсад болон олон улсад бодит жишээнүүд
- Менторын үүрэг
- Ментийгийн зорилго, хэрэгцээг ойлгох
- Менторын зөвлөн чиглүүлэх арга барил
- Менторын ашигладаг хэрэглэгдэхүүнүүд
Ментий бэлдэх сургалт
Хугацаа: 2 өдөр
- Менторингийн тухай суурь ойлголт
- Менторингийн үндсэн оролцогч талууд
- Менторингийн харилцаа
- Монгол улсад болон олон улсад бодит жишээнүүд
- Ментийгийн үүрэг, хариуцлага
- Ментортой хамтран ажиллах арга барил
- Ментийгийн ашигладаг хэрэглэгдэхүүнүүд


Бидний боловсруулсан гарын авлагууд
Хэрэв та бүхэн тус гарын авлагуудаас ашигласан тохиолдолд МУ-ын Зохиогчийн эрхаийн тухай хуулийн дагуу заавал эх сурвалж болон ишлэлийг дурдана уу.
- ШХА Залуучуудын Хөдөлмөх Эрхлэлтийг Дэмжих Хөтөлбөр
- КОЙКА БЭЭТ
- USAID БЭСТ хөтөлбөр
- ЕХ СОГЭ төсөл
- Save the Children ESEL хөтөлбөр