Бидний тухай
Зорилго
Алсын хараа
Хөгжлийн Шийдэл нь бизнесийн хөгжлийг дэмжих мэргэжлийн цогц үйлчилгээг үзүүлэгч шинэлэг, үр дүнтэй, шилдэг байгууллага байна.
Эрхэм зорилго
Хөгжлийн Шийдэл нь Шинэлэг, Үр дүнтэй, Шилдэг шийдлээр:
- Өрх гэрийн амьдралын чанарыг сайжруулна.
- Өсөлтөд чиглэсэн бизнесийн чадавхийг бий болгоно.
- Байгаль орчинд ээлтэй нийгэм, эдийн засгийн өсөлтийг дэмжинэ.
Товч түүх
Хөгжлийн Шийдэл төрийн бус байгууллага нь шинэлэг, үр дүнтэй, шилдэг шийдлээр өрх гэрүүдийн амьдралын чанарыг сайжруулж, өсөлтөд чиглэсэн бизнесийн чадавхийг бий болгох, байгаль орчинд ээлтэй нийгэм, эдийн засгийн өсөлтийг дэмжих зорилготой нийгэмд үйлчилдэг байгууллага бөгөөд 2008 оны 8 сарын 14 өдөр үүсгэн байгуулагдснаасаа хойш хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийнхөө хүрээнд харилцагч бүрийнхээ өсөлт, дэвшлийн хөшүүрэг нь болж, иргэд, бизнес эрхлэгчдийг дэмжих олон талын үйлчилгээг үр дүнтэй үзүүлж байна.
Хөгжлийн Шийдэл нь бизнесийн хөгжил, ажил эрхлэлтийг дэмжих ГЭР Санаачлага (GER Initiative-Growing Entrepreneurship Rapidly Initiative) хөтөлбөрийг АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн санхүүжилтээр 2008 оны 10-р сарын 1-нээс 2009 оны 3-р сарын 31-н хүртэл хугацаанд, 2009 оны 4-р сарын 1-нээс 2011 оны 9-р сарын 30-ны өдөр хүртэл АНУ-ын Хөдөө Аж Ахуйн Яамны санхүүжилттэй Монголын Хөдөө Аж Ахуйн Бизнесийг Дэмжих хөтөлбөрийг тус тус Си Эйч Эф Интернейшнл олон улсын байгууллагатай хамтран Монгол улсад амжилттай хэрэгжүүлсэн. Түүнчлэн, Нийслэлийн Хөдөлмөр Халамж Үйлчилгээний Хэлтэс, Хөдөө Аж Ахуйн Газар, Европын Сэргээн Босгол Хөгжлийн Банкны Бизнесийн Зөвлөх Үйлчилгээ Монгол хөтөлбөр, НҮБ-ийн Хөгжлийн Хөтөлбөр, Каритас Монгол ТББ-ын Буцан Ирэгсдийг Нийгэмшүүлэх хөтөлбөр, Швейцарийн Хөгжлийн Агентлагийн Хувиараа Ашигт Малтмал Олборлогчдыг Дэмжих хөтөлбөр, Мерси Кор, Дэлхийн Зөн, Адра зэрэг олон төсөл, хөтөлбөрүүдтэй хамтран ажиллаж байна.