АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлаг (USAID)-ийн “Жижиг Дунд Бизнесийн Тогтвортой Хөгжлийг Сайжруулах, Ил Тод Байдлыг Нэмэгдүүлэх” (BEST) хөтөлбөрийг 5 жилийн хугацаанд хэрэгжүүлэх бөгөөд жижиг, дунд бизнес (ЖДБ)-ийн санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлж, эдийн засгийн сайн засаглал, хариуцлага, ил тод байдлыг сайжруулах замаар Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэн өсгөхөд чиглэнэ.
#Хөтөлбөрийн зорилтууд:
1️. ЖДБ-ийн санхүүжилт авах боломжийг нэмэгдүүлэх
2️. ЖДБ-ийн компанийн засаглалыг сайжруулах
3️. ЖДБ-ийн үйл ажиллагааг дэмждэг төрийн болон төрийн бус байгууллагын ил тод байдлыг нэмэгдүүлэх, хяналтын тогтолцоог сайжруулах
4️. ЖДБ-ийн хөгжлийн стратегийг тодорхойлоход чиглэсэн судалгаа хийж гүйцэтгэх
5️. цаашид тогтвортой хөгжих боломжтой боловч санхүүжилт авах чадамжгүй гарааны болон жижиг бизнесүүд, ТББ-уудад бичил санхүүжилт олгох хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулна.
#Хөтөлбөрийн үндсэн үйл ажиллагаа:
- ЖДБ-үүдэд зориулсан санхүү, нягтлан бодох бүртгэлийн менежмент, бизнес төлөвлөлтийн сургалт, зөвлөх үйлчилгээ үзүүлэх
- ЖДБ-үүдэд зээлийн зуучлалын үйлчилгээ үзүүлэх
- ЖДБ-ийн сайн засаглалыг бий болгох, бэхжүүлэх сургалт, зөвлөх үйлчилгээ үзүүлэх
- ЖДБ-ийн хөгжлийг дэмжихэд чиглэсэн төрийн болон төрийн бус байгууллагуудыг чадавхжуулах, дотоод хяналт, хариуцлага, санхүүжилтийн ил тод байдлыг сайжруулах.
#Хөтөлбөр хэрэгжих байршил: Улаанбаатар болон Баянхонгор, Дархан-Уул, Дорноговь, Дорнод, Завхан, Орхон, Сэлэнгэ, Ховд, Хэнтий, Хөвсгөл, Өмнөговь, Өвөрхангай аймгууд.