📢 АЖИЛ ГҮЙЦЭТГЭГЧ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
Автозамын ус гаргуурын бэхэлгээ, явган хүний гүүр барих, ногоон байгууламж болон орчны тохижилтын ажил
НҮБ-Хабитат байгууллага болон “Хөгжлийн Шийдэл” ТББ хамтран хэрэгжүүлж буй “Гэр хорооллын үерийн эрсдэлийг тэсвэрлэх, чадавхыг бэхжүүлэх” (GCRP) төслийн хүрээнд Сүхбаатар дүүргийн 16, 18, 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Бэлх голын дагуу хэрэгжүүлж буй үерийн хамгаалалтын байгууламжийн нэмэлт ажлуудыг тухайн хорооны иргэд, иргэдийн бүлэгт суурилсан аж ахуйн нэгжээр гүйцэтгүүлж, орон нутгийн иргэдийн оролцоо, ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор шаардлага хангасан аж ахуйн нэгжүүдээс үнийн санал ирүүлэхийг урьж байна.
Гүйцэтгэх ажлын үндсэн чиглэл:
- Автозамын ус гаргуурын бэхэлгээ: Автозамын гарам доогуурх яндант ус гаргуурын далантай холбогдох хэсгийн бэхэлгээ, газар шорооны болон суурийн блок угсралтын ажил.
- Явган хүний гүүр: 22 м урт, 1.5 м өргөнтэй ган хийцийн явган хүний гүүрийн барилга угсралтын ажил.
- Ногоон байгууламж: 35 ширхэг чацарганы суулгац тарих, арчилгаа болон орчны тохижилтын ажил.
- Төмөр хашаа: Нийт 96 м урт төмөр хашаа тээвэрлэх, угсрах, бэхлэх ажил.
Ажил гүйцэтгэх хугацаа: 20 хоног.
Гүйцэтгэгчид тавигдах үндсэн шаардлага:
- Сүхбаатар дүүргийн 16, 18, 20 дугаар хорооны иргэд, иргэдийн бүлэгт суурилсан аж ахуйн нэгж байх, ажиллах хүчний дийлэнх нь тухайн хорооны оршин суугчид байх;
- Инженерийн байгууламж, барилга угсралт болон орчны нөхөн сэргээлтийн чиглэлээр ажил гүйцэтгэж байсан туршлагатай байх;
- Мэргэжлийн ажиллах хүч, шаардлагатай машин механизм, тоног төхөөрөмжтэй байх;
- Ажлыг тогтоосон хугацаанд чанарын шаардлагын дагуу гүйцэтгэх чадвартай байх.
Үнийн санал ирүүлэхэд бүрдүүлэх материал:
- Байгууллагын танилцуулга;
- Ижил төстэй ажлын туршлагын мэдээлэл;
- Ажиллах хүчний бүрэлдэхүүн (оршин суугаа хороо, хаягийн хамт);
- Ажил гүйцэтгэх төлөвлөгөө;
- Ажлын үнийн санал.
📅 Үнийн санал хүлээн авах эцсийн хугацаа: 2026 оны 10 дугаар сарын 18-ны өдөр.
📞 Дэлгэрэнгүй ажлын удирдамж, техникийн шаардлага болон холбогдох мэдээллийг 80595360, 99082991 дугаарын утсаар холбогдон авна уу.
Зохион байгуулагч:
“Хөгжлийн Шийдэл” ТББ
Гэр хорооллын үерийн эрсдэлийг тэсвэрлэх, чадавхыг бэхжүүлэх (GCRP) төсөл
