Буцах
ҮНИЙН САНАЛ ИРҮҮЛЭХ УРИЛГА

ҮНИЙН САНАЛ ИРҮҮЛЭХ УРИЛГА

Хөгжлийн Шийдэл ТББ нь Гэр Хорооллын Иргэдийн Тэсвэрлэх Чадавхыг Бэхжүүлэх Төслийн хүрээнд “Иргэдийн бүлэг, Төрийн бус байгууллагуудад зориулсан гарын авлага” боловсруулах ажлыг гүйцэтгэх туршлагатай аж ахуйн нэгжүүдийг үнийн санал ирүүлэхийг урьж байна.

Ажлын товч танилцуулга

Энэхүү ажлын хүрээнд дараах агуулгаар сургалтын материал бэлтгэх шаардлагатай юм.

  • Бүлэг, хоршоо, төрийн бус байгууллагын тухай ойлголт, тогтвортой байдлыг хангасан туршлага, арга зүй
  • Хамтын ажиллагааны давуу тал, ач холбогдол
  • Бүлэг, хоршоо, төрийн бус байгууллагын засаглал
  • Бүлэг, хоршоо, төрийн бус байгууллагын менежемент
  • Бүлэг, хоршоо, төрийн бус байгууллагын тогтвортой байдал 

Сургалтын гарын авлага нь дээрх агуулгын хүрээнд бичигдэх шаардлагатай бөгөөд гүйцэтгэгч байгууллага нь өөрийн туршлага, мэдлэгт тулгуурлан нэмэлт агуулга оруулж ажиллах боломжтой. Ажлын саналд гарын авлагын агуулгыг эхний хувилбарыг санал болгох, ажлыг хэрхэн гүйцтэгэх төлөвлөгөөг хавсаргасан байх шаардлагатай.

Нийлүүлэгчид тавигдах үндсэн шаардлага

  • Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй байх
  • Бүлэг, хоршоо, төрийн бус байгууллага чадавхжуулах чиглэлд ажилласан туршлагатай байх
  • Зөвлөх баг нь энэ чиглэлд ажиллаж байсан туршлагатай хамгийн багадаа 2 гишүүнтэй байх

Үнийн санал болон холбогдох баримт бичгийг 2026 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 11:00 цагаас өмнө дараах хаягаар ирүүлнэ үү.

Имэйл: procurement@dsmongolia.org

Холбоо барих

Б.Мөнгөнбагана
Орон нутаг, жижиг дунд бизнесийн хөгжлийг дэмжих төвийн менежер
Утас: 9420-9119
Имэйл: mungunbagana@dsmongolia.org


mnMN