GCIP Mongolia төслийн хүрээнд Сургагч багш болон Ментор бэлтгэх сургалтын оролцогчдыг сонгон шалгаруулах удирдамж
ТӨСЛИЙН ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ
Даян дэлхийн байгаль орчны сангийн (GEF) санхүүжилтээр хэрэгжиж буй “Монгол Улсад цэвэр технологи, инновацын бизнесийг дэмжих замаар ногоон ажлын байр бий болгох (GCIP Mongolia)” төслийг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам (БОУАӨЯ), НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллага (UNIDO), Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв (CCRCC) болон “Хөгжлийн Шийдэл” ТББ хамтран хэрэгжүүлж байна.
Төслийн үндсэн зорилго нь Монгол Улсад цэвэр технологид суурилсан гарааны бизнес, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний байгууллагуудын (ЖДҮ) өрсөлдөх чадвар, инновацын чадамж, хөрөнгө оруулалт татах боломжийг нэмэгдүүлэхэд оршино.
Энэхүү удирдамж нь төслийн хүрээнд зохион байгуулагдах Сургагч багш (Trainer) болон Ментор (Mentor) бэлтгэх сургалтад оролцогчдыг сонгон шалгаруулах шалгуур, үе шат болон үнэлгээний зарчмыг тодорхойлж байна.
ТАНИЛЦУУЛГА
GCIP Mongolia төслийн хүрээнд цэвэр технологи, тогтвортой хөгжил, бизнес хөгжүүлэлтийн чиглэлээр ажиллах чадамжтай, өндөр ур чадвар бүхий 30-аас доошгүй сургагч багш болон менторыг бэлтгэхээр зорьж байна. Сонгогдсон оролцогчид нь сургалтад амжилттай хамрагдсанаар цэвэр технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй стартап болон ЖДҮ-үүдэд сургалт, зөвлөгөө, менторшип үйлчилгээ үзүүлэх чадамжийг эзэмшинэ.
Төслийн багийн зүгээс бэлтгэгдсэн сургагч багш, менторуудтай урт хугацааны хамтын ажиллагааг хөгжүүлэхийг зорьж байгаа бөгөөд тэдгээр мэргэжилтнүүд нь GCIP Mongolia төслийн үр нөлөө, тогтвортой хэрэгжилтэд чухал хувь нэмэр оруулах юм.
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ШАЛГУУР
- Сургагч багш (Trainer) – Тавигдах шаардлага
1.1 Үндсэн шаардлага
|
Ур чадварын төрөл |
Тайлбар |
|
Техникийн болон практик туршлага |
|
|
Техникийн ур чадвар |
|
|
Хувийн ур чадвар |
|
1.2 Нэмэлт шаардлага
|
№ |
Тайлбар |
|
1 |
Бизнесийн холбоо, ЖДҮ-ийн байгууллага, бизнес хөгжлийн төв, боловсролын байгууллага, ТББ, зөвлөх үйлчилгээний байгууллага болон холбогдох мэргэжлийн байгууллагад ажилладаг бол давуу тал болно |
|
2 |
Сургалт зохион байгуулах, зөвлөх үйлчилгээ үзүүлэх туршлагатай байх |
2. Ментор (Mentor) – Тавигдах шаардлага
2.1 Үндсэн шаардлага
|
Ур чадварын төрөл |
Тайлбар |
|
Практик туршлага |
|
|
Техникийн ур чадвар |
|
|
Хувийн ур чадвар |
|
2.2 Нэмэлт шаардлага
|
№ |
Тайлбар |
|
1 |
Цэвэр технологи, ногоон эдийн засаг, хөрөнгө оруулалт, стартап экосистемийн чиглэлээр идэвхтэй ажилладаг байгууллага, зөвлөх фирм, мэргэжлийн холбоонд ажилладаг бол давуу тал болно |
|
2 |
Олон улсын хурдасгуур хөтөлбөр, инновацын хөтөлбөрт оролцсон туршлагатай бол давуу тал болно |
ӨРГӨДӨЛ ГАРГАХ, СОНГОН ШАЛГАРУУЛАХ ҮЙЛ ЯВЦ
- Өргөдөл гаргах
Сургалтад хамрагдах хүсэлтэй оролцогчид дараах материалыг бүрдүүлэн бүртгэлийн хугацаанд ирүүлнэ.
- Онлайн бүртгэлийн маягт бөглөх (Trainer эсвэл Mentor чиглэлээ сонгоно) https://forms.gle/AEv5B3hzhYW1KX6eA
- Бүртгэл 2026 оны 5 сарын 22 өдөр хаагдана.
- CV / Дэлгэрэнгүй намтар (боловсрол, ажлын туршлага, ур чадварын мэдээлэлтэй)
📌 Сонгон шалгаруулалтын дүнг бүртгэл хаагдсанаас хойш 2 долоо хоногийн дотор мэдэгдэнэ.
ҮНЭЛГЭЭНИЙ ШАЛГУУР
- Баримт бичгийн үнэлгээ
|
Шалгуур |
Маш сайн (3) |
Сайн (2) |
Дундаж (1) |
Тааруу (0) |
|
Академик болон мэргэжлийн ур чадвар |
Холбогдох чиглэлээр боловсрол, мэргэжлийн зэрэгтэй бөгөөд сургалт, зөвлөгөө, менторшип чиглэлээр туршлагатай |
Холбогдох туршлагатай |
Хязгаарлагдмал туршлагатай |
Холбогдох туршлагагүй |
|
Техникийн ур чадвар |
Цэвэр технологи, тогтвортой хөгжил, бизнесийн чиглэлээр сургалт, зөвлөгөө өгч байсан туршлагатай |
Холбогдох мэдлэгтэй |
Суурь ойлголттой |
Туршлагагүй |
GCIP Mongolia төслийн хүрээнд Бидний эрхэм зорилгын нэг хэсэг болж, Монгол Улсад цэвэр технологийн экосистемийг хөгжүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулах гэж буй танд баярлалаа.
