Буцах
Төслийн ажилтан (Project Officer)

Төслийн ажилтан (Project Officer)

Төсөл: “Монгол Улсад цэвэр технологи, инновацийн бизнесийг дэмжих замаар ногоон ажлын байр бий болгох” (GCIP Mongolia)
Байршил: Улаанбаатар хот
Ажлын төрөл: Бүтэн цагийн

Төслийн тухай

Монгол Улсад энэхүү төсөл нь 2025–2029 оны хугацаанд хэрэгжиж байгаа бөгөөд Даян дэлхийн байгаль орчны сан (GEF)-гийн санхүүжилтээр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллага (UNIDO), Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв (CCRCC) болон “Хөгжлийн Шийдэл” ТББ хамтран хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд цэвэр технологид суурилсан бизнесийн орчныг бэхжүүлэх, инновацийг дэмжих, ногоон ажлын байр нэмэгдүүлэх, улмаар тогтвортой, нүүрстөрөгч багатай эдийн засгийн шилжилтийг дэмжих зорилготой.

Гүйцэтгэх үндсэн үүрэг

  • Төслийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх
  • Түнш байгууллагуудын багуудтай хамтран ажиллах
  • Төслийн төлөвлөгөө, хугацаа, зорилтын хэрэгжилтийг хангахад дэмжлэг үзүүлэх
  • Төслийн зохицуулагчид тогтмол мэдээлэл, тайлан хүргүүлэх
  • Чадавх бэхжүүлэх үйл ажиллагаа, бизнесийн сургалт зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх

Тавигдах шаардлага

  • Бизнес болон харилцаа бусад холбогдох чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй, шинэхэн төгсөгч байж болно
  • Жижиг, дунд бизнесийн хөгжлийн чиглэлд ажилласан туршлагатай бол давуу тал болно
  • Сургалт, зөвлөх үйлчилгээ зэрэг чадавх бэхжүүлэх үйл ажиллагаанд оролцож байсан бол давуу тал болно
  • Бизнесийн орчны талаар ерөнхий ойлголттой
  • Англи хэлний бичгийн болон ярианы ахисан түвшний мэдлэгтэй
  • Харилцааны болон багаар ажиллах ур чадвартай

Бүрдүүлэх материал болон бүртгүүлэх заавар

Сонирхсон ажил горилогчид өөрийн CV, cover letter болон боловсролын гэрчилгээний хуулбар-ыг
📧 hr@dsmongolia.org хаягаар 2026 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 17:00 цаг хүртэл ирүүлнэ үү. Дэлгэрэнгүй мэдээллийг 77222210 дугаараас лавлана уу.

Зөвхөн шалгарсан нэр дэвшигчдийг эхний шатны ярилцлагад урина.


mnMN