Бэлх голынг үерийн хамгаалалтын сувгийн дэд ажил болох тохируулгын цөөрмийг барих ажил гүйцэтгэх
Тендер шалгаруулалтын нэр: T2026/15-01-GCRP дугаартай Сүхбаатар дүүргийн 16-р хорооны Бэлх голынг үерийн хамгаалалтын сувгийн дэд ажил болох тохируулгын цөөрмийг барих ажил гүйцэтгэх.
Хөгжлийн шийдэл төрийн бус байгууллага нь эрх бүхий тендерт оролцогчдоос Сүхбаатар дүүргийн 16-р хорооны Бэлх голынг үерийн хамгаалалтын сувгийн дэд ажил болох тохируулгын цөөрмийг барих ажил гэсэн ажил тус бүрт гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
- Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 3 жил буюу 2023, 2024, 2025 онуудын борлуулалтын орлогын дундаж хэмжээ нь тендерийн төсвийн 40% ба түүнээс дээш байна.
- Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Санал болгож буй үнийн дүнгийн 40% ба түүнээс дээш байна.
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн туршид хүчинтэй байна.
Тендерийн баталгаа нь тендерийн хүчинтэй хугацаанаас хойш 28 хоногт хүчинтэй байна.
Тендерийг хувь хэвлэн битүүмжлэн 2026 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн 14 цаг 50 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэнд оролцох хүсэлтэй тендерт оролцогдыг байлцуулан тендерийг 2026 оны 04 дугаар сарын 14 өдрийн 15 цаг 00 минутанд нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг цахим хаягаар албан бичгээр хүсэлт илгээж авна уу.
Хаяг: Баянзүрх дүүрэг 3 дугаар хороо Энхтайвны өргөн чөлөө
2-р эмнэлгийн зүүн талд 32-р байр 19 тоот
Харилцах утас: 77224007, 99074827
