Жижиг дунд бизнес эрхлэгчдэд зориулсан “AI технологид суурилсан хэрэглэгдэхүүний (AI tools) гарын авлага” боловсруулах ажлын санал
ТАНИЛЦУУЛГА
Америкийн Нэгдсэн Улсын Олон Улсын Хөгжлийн Агентлаг (USAID)-ийн санхүүжилтээр “Бизнесийн тогтвортой хөгжлийн сайжруулах, ил тод байдлыг нэмэгдүүлэх” (BEST) хөтөлбөрийг 2019 оны 12 дугаар сараас эхлэн 5 жилийн хугацаатайгаар Монгол Улсад хэрэгжүүлж эхэлсэн. Хөтөлбөрийн гол зорилго нь Жижиг, дунд бизнес (ЖДБ)-үүдийн санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлж, эдийн засгийн сайн засаглал, хариуцлага, ил тод байдлыг сайжруулах замаар Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэн өсгөхөд чиглэдэг.
BEST хөтөлбөрийн зорилтууд нь дараах 5 хэсгээс бүрдэнэ. Үүнд:
- Зорилт 1. ЖДБ-үүдийн санхүүжилт авах боломжийг нэмэгдүүлэх;
- Зорилт 2. ЖДБ-ийн компанийн засаглалыг сайжруулах;
- Зорилт 3. ЖДБ-ийн үйл ажиллагааг дэмждэг төрийн болон төрийн бус байгууллагуудын ил тод байдлыг хангах, хяналтын тогтолцоог бэхжүүлэх;
- Зорилт 4. Бизнесийн хөгжлийн стратегийг тодорхойлоход чиглэсэн судалгаа хийх;
- Зорилт 5. Цаашид тогтвортой хөгжих боломжтой, санхүүжилт авах чадамжгүй төрийн бус байгууллага, гарааны болон жижиг бизнес эрхлэгчдэд бичил санхүүжилт олгох.
Хөтөлбөрийг Улаанбаатар хот болон Баянхонгор, Дархан-Уул, Дорнод, Дорноговь, Ховд, Орхон, Сэлэнгэ, Завхан, Өвөрхангай, Хөвсгөл, Өмнөговь, Хэнтий гэсэн 13 аймагт хэрэгжүүлж байна.
ГАРЫН АВЛАГА БОЛОВСРУУЛАХ ҮНДЭСЛЭЛ
Энэхүү гарын авлагын зорилго нь жижиг дунд бизнес эрхлэгчид Дэлхий дахинд сүүлийн жилүүдэд AI технологи хурдацтай хөгжиж, тухайн технологи, tools-г өөрийн бизнестээ ашиглаж буй аж ахуй нэгжүүд өрсөлдөөний давуу талыг бий болгож, бүтээгдэхүүн үйлчилгээгээ хөгжүүлж, хэрэглэгчдээ татаж байна. Манай улсын ЖДБ-үүд AI технологийг бизнесийн үйл ажиллагаандаа ашиглах сонирхолтой боловч мэдлэг мэдээлэл хангалтгүй, тухайн tools-г хэрхэн ашиглах талаар заавар зөвлөгөө байдгүй, хэлний бэрхшээл зэргээс шалтгаалан хэрэглээ багатай байна. Иймд BEST хөтөлбөр ЖДБ-үүдэд зориулан Бизнесийн үйл ажиллагаанд ашиглаж болох AI веб болон апп-д суурилсан tools-г хэрхэн ашиглах талаарх Монгол заавар зөвлөгөө бүхий гарын авлагыг гаргахаар төлөвлөөд байна. Тус гарын авлагыг жижиг дунд бизнес эрхлэгчид удирдах болон гүйцэтгэх түвшинд ашигласнаараа бизнесийн үйл ажиллагааны зардал буурах боломж бүрдэж, өсөлт бий болохоос гадна, өрсөлдөх маш том давуу талыг олгоно гэж харж байна.
ГҮЙЦЭТГЭХ АЖИЛ
Энэхүү гарын авлагыг ЖДБ-үүд өөрсдийн бизнесийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулахад ашиглах бөгөөд, бизнесиийн төлөвлөлт, хөгжүүлэлт болон өдөр тутмын ажлыг хөнгөвчлөх, шинэчлэх зэрэгт ашиглах бөгөөд эдгээр нөхцлүүдийг хангах боломжит AI технологид суурилсан Tools-г гүйцэтгэгч байгууллагын зүгээс цуглуулах, тухайн tools-г хэрхэн ашиглах заавар, зөвлөмж бүхий гарын авлагыг Монгол хэл дээр боловсруулах юм.
AI технологид суурилсан tools нь дараах агуулгыг хамрах бөгөөд үүгээр хязгаарлагдахгүй:
- Бизнесийн судалгаа, шинжилгээ, статистик, үнэлгээ, хяналт мониторинг
- Бизнесийн төлөвлөлт: (Бизнес төсөл, төлөвлөгөө, хүний нөөцийн төлөвлөлт, үйлдвэрлэл, үйл ажиллагааны төлөвлөлт, маркетингийн төлөвлөгөө, санхүү, бүртгэл, НЯБО төлөвлөлт…гм)
- Бизнес хөгжүүлэлт: (Бизнес санаа хөгжүүлэлт, бүтээгдэхүүн хөгжүүлэлт, брэндинг болон график дизайн, сошиал медиа, сурталчилгаа маркетингийн материал боловсруулах, хөгжүүлэлт…гм)
- Шийдвэр гаргалт, тайлагнал зэрэг бизнесүүдийн бүтээмж нэмэгдүүлэх, зардал бууруулах, ажил хялбарчлах, инновац бий болгох программуудыг багтаасан байна.
Гарын авлагыг боловсруулахдаа AI технологийн талаарх ойлголт, түүний давуу тал, хэрэглээ, ач холбогдлын талаарх ойлголт өгөх ба Tools-г хэрхэн ашиглах тайлбар, заавар болон жишээг оруулж өгсөн байна. (Шаардлагатай тохиолдолд видео заавар оруулах)
АЖЛЫН ХУВААРЬ
- 06.27-2024.07.03-нд: Гарын авлагын бүтэц, гарын авлагад орох tools-н жагсаалт, ашиглах зориулалтын хамт гаргаж захиалагч байгууллагад ирүүлж, агуулгыг батлуулах
- 06.28-2024.07.24-нд: Гарын авлага боловсруулах
- 07.27-нд: Гарын авлага хүлээлгэн өгөх
ГҮЙЦЭТГЭГЧИД ТАВИГДАХ ШААРДЛАГА
- Тухайн байгууллага нь хиймэл оюун ухаан сургалт, судалгаа, нэвтрүүлэлт, ном, гарын авлага боловсруулалт зэрэг ижил төстэй чиглэлээр үйл ажиллагаа явуулсан туршлагатай байх
- Багийн гишүүд нь бизнесийн удирдлага, мэдээллийн технологи гэх мэт шаардлагатай чиглэлээр мэргэжил эзэмшсэн, хиймэл оюун ухаанд суурилсан технологийн сургалт судалгаа, нэвтрүүлэлтийн чиглэлээр ажилласан туршлагатай байх
- Баг англи ахисан түвшний мэдлэгтэй гишүүдтэй байх
БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ
- Байгууллагын танилцуулга, ижил төстэй туршлагын мэдээлэл
- Багийн гишүүдийн туршлага, ур чадвар, ижил төстэй ажил дээр ажилласан жил, англи хэлний мэдлэгийг харуулсан мэдээллийг CV, диплом, гэрчилгээний хуулбар
- Үнийн санал бүхий албан бичиг (Үнэд НӨАТ орсон эсэхийг тодорхой бичих)
- Бусад холбогдох бичиг баримт
МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА:
2024 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 15:00 цаг хүртэл авна.
Холбогдох баримт бичгийг дараах мэйл хаягуудаар илүүлнэ: tuul@dsmongolia.org; procurement@dsmongolia.org;
Утас: 99038983, 77222210