Буцах
“Барилгын материал үйлдвэрлэлийн салбарт элс, хайрга, дайргын чиглэлээр гарын авлага гаргах” чиглэлээр сонирхогч байгууллагатай хамтран ажиллана.

“Барилгын материал үйлдвэрлэлийн салбарт элс, хайрга, дайргын чиглэлээр гарын авлага гаргах” чиглэлээр сонирхогч байгууллагатай хамтран ажиллана.

Шаардлага: Дээрх дүүргэгч материал нь барилгын материал, барилга, байшингийн чанарт шууд утгаар нөлөөлдөг ба тохирлын гэрчилгээ, тусгай зөвшөөрөл авсан аж ахуйн нэгж Улаанбаатар хотод одоогоор байхгүй байна. Иймд элс, хайрга, дайрга олборлогч аж ахуйн нэгжүүдэд зөвлөх үйлчилгээ үзүүлдэг үндэсний зөвлөх байгууллагатай хамтран тус салбарт гарын авлага гаргах замаар салбарын чадавхыг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулах шаардлагатай байна.

Гүйцэтгэх ажил: Элс, хайрга, дайрга үйлдвэрлэх салбарт хэрэгцээтэй гарын авлага гаргах

  • Элс, хайрга, дайрга үйлдвэрлэлтэй холбоотой эрх зүйн зохицуулалт
  • Элс, хайрга, дайрга үйлдвэрлэлтэй холбоотой заавал дагаж мөрдөх стандарт
  • Элс, хайрга, дайрга олборлохтой холбоотой технологийн талаар

Тавигдах шаардлага:

  • Гарын авлага боловсруулах, зөвлөгөө өгөх ажлын туршлагаа батлах үүднээс ижил төстэй ажлын танилцуулга илгээсэн байх
  • Мэргэшсэн зөвлөхүүдийн тоо 3-оос дээш байх ба зөвлөхүүдийн товч анкет ирүүлэх
  • Үнийн саналд бүх ажил, үйлчилгээг 8 сая төгрөгт багтаасан байх ба өөрийн үнийн саналыг байгууллагын албан хуудаст бэлтгэж ирүүлэх/НӨАТ орсон эсэхийг тодорхой бичих

BEST хөтөлбөрийн танилцуулга: Америкийн Нэгдсэн Улсын Олон Улсын Хөгжлийн Агентлаг (USAID)-ийн санхүүжилтээр “Бизнесийн тогтвортой хөгжлийг сайжруулах, ил тод байдлыг нэмэгдүүлэх” (BEST) хөтөлбөрийг 2019 оны 12 дугаар сараас эхлэн 5 жилийн хугацаатайгаар Монгол Улсад хэрэгжүүлж эхэлсэн. Хөтөлбөрийн гол зорилго нь Жижиг, дунд бизнес (ЖДБ)-үүдийн санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлж, эдийн засгийн сайн засаглал, хариуцлага, ил тод байдлыг сайжруулах замаар Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэн өсгөхөд чиглэсэн.

* Америкийн Нэгдсэн Улсын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн (USAID) санхүүжилттэй “Бизнесийн тогтвортой хөгжлийн сайжруулах, ил тод байдлыг нэмэгдүүлэх” (BEST) хөтөлбөр нь татвараас чөлөөлөгдсөн байдаг тул нийт зардалд НӨАТ тусгагдаагүй болно.

Хугацаа:

Зөвлөх үйлчилгээ үзүүлэх хүсэлт хүлээн авах: 2024 оны 5 дугаар сарын 16-ний өдрийн 17:00 цаг хүртэл авна.

Холбогдох баримт бичгийг: munkhtogtokh@dsmongolia.org; procurement@dsmongolia.org;  Утас: 99194028, 77222210


mnMN