“ГОВИЙН БҮСИЙН ХАА-Н ОНЦЛОГТ СУУРИЛСАН БИЗНЕС ХӨГЖЛИЙН СТРАТЕГИ ТОДОРХОЙЛОХ” АЖИЛД ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА
АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн Санхүүжилттэй Хөгжлийн Шийдэл ТББ-ын хэрэгжүүлж буй BEST хөтөлбөрийн (цаашид захиалгагч гэх) хүрээнд “Говийн бүсийн ХАА-н онцлогт суурилсан бизнес хөгжлийн стратеги тодорхойлох” ажлыг гүйцэтгэх сонирхолтой аж ахуйн нэгжийг холбогдох материалаа ирүүлэхийг урьж байна.
Та доорх материалыг бүрдүүлэн procurement@dsmongolia.org, mungunbagana@dsmongolia.org хаягаар 2023 оны 11 дугаар сарын 15-ны өдрийн 17.00 цагаас өмнө ирүүлнэ үү.
Дэлгэрэнгүй ажлын саналтай танилцах.
Нийлүүлэгчээс ирүүлэх материал:
- Үнийн санал;
- Хавсралтад байгаа загварыг ашигласан байх( Энд дарж татаж авна уу)
- Үнийн саналд НӨАТ шингэсэн эсэхийг тодорхой бичсэн байх
- Байгууллагын танилцуулга, ажил гүйцэтгэх багийн гишүүдийн танилцуулга, байгууллагын туршлагыг харуулсан нэмэлт материалууд /өмнө ижил төрлийн ажил гүйцэтгэж байсныг нотлох баримтууд/
- Байгууллагын гэрчилгээний хуулбар
- Байгууллагын дэлгэрэнгүй танилцуулга
- Багийн гишүүдийн дэлгэрэнгүй CV /багийн ахлагч, багийн гишүүдийг ялгах/
- Өмнө ижил төрлийн үйл ажиллагаа гүйцэтгэсэн туршлагууд
- Гүйцэтгэх ажилтай холбоотой дараах зүйлсийг тусгасан ажлын санал ирүүлсэн байх
- Ажлыг ямар хугацаанд гүйцэтгэх календарчилсан төлөвлөгөө
- Жишиг үнэлгээ аргачлал боловсруулах хэрэгцээ шаардлагыг тусгасан байх
- Ажил үйлчилгээнд шаардлагатай мэдээлэл цуглуулах аргачлалыг тодорхойлсон байх
- Үнэлгээний аргачлал боловсруулахад ашиглах аргачлал, мэдээллийн эх үүсвэрүүдийг тодорхойлсон байх