Буцах

Төсөл хөтөлбөрүүд

“ЗАВХАН АЙМГИЙН МАЛЧДЫН НИЙГЭМ ХАМГААЛЛЫГ ӨРГӨЖҮҮЛЖ, ЦОЧРОЛД БЭЛЭН БАЙХ ЧАДАВХЫГ НЭМЭГДҮҮЛЭХ НЬ” ТӨСӨЛ

Joint SDG Fund-ийн дэмжлэгтэйгээр НҮБ-ын Хүн амын сангаас “Малчдын нийгмийн хамгааллыг сайжруулж, цочролд бэлэн байх чадавхыг нэмэгдүүлэх” төслийн хүрээнд Завхан аймгийн Идэр, Отгон, Их-Уул, Дөрвөлжин, Тэс сумдын малчдын 14 бүлэг, хоршоонд гарааны бизнесийг хөгжүүлэх 138 сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн.
Сургалтыг танхимын сургалтаас илүү залуусын оролцоог илүү дэмжих зорилгоор багаар нь ажиллуулан, туршлагажин суралцах байдлаар явуулсан. Сургалтын материалууд Youth Business International олон улсын байгууллагын бизнес хөгжүүлэлтийн материалаас бэлтгэсэн бөгөөд бизнес төсөл боловсруулах, эффектэшн, загварлан сэтгэхүй аргачлалыг ашиглан заалаа

ТӨСЛИЙН ҮР ДҮН

Хөгжлийн Шийдэл ТББ-аас малчдад бизнес санаагаа хөгжүүлэх, бизнес төсөл бичих, төслөө хэрэгжүүлэхэд шаардлагатай тоног төхөөрөмжүүдийн судалгаа, худалдан авалт хийхэд нь дэмжлэг
үзүүлж ажиллалаа.

mnMN