Буцах
BEST ХӨТӨЛБӨРИЙН СУРГАЛТ, ЛЕКЦИЙН ВИДЕО ХУВИЛБАРЫГ БОЛОВСРУУЛАХ ХУДАЛДАН АВАЛТЫГ ЗАРЛАЖ БАЙНА.

BEST ХӨТӨЛБӨРИЙН СУРГАЛТ, ЛЕКЦИЙН ВИДЕО ХУВИЛБАРЫГ БОЛОВСРУУЛАХ ХУДАЛДАН АВАЛТЫГ ЗАРЛАЖ БАЙНА.

Зорилго:

АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн Санхүүжилттэй Хөгжлийн Шийдэл ТББ-аас хэрэгжүүлж буй BEST хөтөлбөрийн ЖДБ эрхлэгч компанийн засаглалын сургалт, илтгэлүүдийн видео бичлэгийг хийх /Зохиомж, Зураг авалт, эвлүүлэг/  

Гүйцэтгэх ажил үйлчилгээний тодорхойлолт:

Тухайн гүйцэтгэх ажлын хүрээнд дэд сэдвүүд нь 10-30 минутаар хуваагдсан 3 цаг хүртэлх цогц сургалтууд болон 10-30 минутын урттай идэвхжүүлэх лекцүүдийг зохиомж найруулга бүхий видео бичлэг болгох ажлыг мэргэжлийн өндөр түвшинд, бүтээлч байдлаар хийж гүйцэтгэх юм.

Видео лекц, сургалтууд гүйцэтгэхтэй холбоотой нөхцөлүүд:

  • Тухайн илтгэл, сургалтын агуулгыг илэрхийлсэн зохиомж гаргах аргачлал,
  • Захиалагчтай харилцах аргачлал
  • Бичлэг нь дуу, дүрсний чанарын өндөр түвшинд хийгдэх нөхцөл
  • Компьютер график дүрслэлийг мэргэжлийн түвшинд гүйцэтгэх нөхцөл
  • Мэргэжлийн камер, дуу, дүрсний эвлүүлгийн төхөөрөмж ашиглах нөхцөл
  • Бичлэгт ашиглах ая, дуу, дүрс зохиогчийн эрхийн зөрчилгүй байх нөхцөл

Нийлүүлэгч байгууллагад тавигдах шаардлага

  1. ААН байх
  2. И-баримт гаргаж өгөх боломжтой
  3. ОУ, томоохон байгууллагуудын амжилтын түүх, видео сургалт, бусад богино хэмжээний видео контент хийж байсан туршлагатай байх;
  4. Мэргэжлийн видео контент найруулга хийх хүний нөөцтэй байх,
  5. Мэргэжлийн зураг авалт хийх, олон өнцгийн бичлэг хийж байсан туршлагатай байх,
  6. Богино хэмжээний видео контентын зохиол бичиж байсан туршлагатай байх,
  7. Олон улсын байгууллага болон бусад төсөл хөтөлбөрүүдтэй ажиллаж байсан бол давуу тал болно,
  8. Мэргэжлийн багтай байх

Ирүүлэх материал

  1. ААН танилцуулга, туршлага
  2. Байгууллагын гэрчилгээ,
  3. Уг ажил дээр ажиллах хүний нөөцийн CV,
  4. Тавигдах шаардлагууд болон хийж гүйцэтгэх ажлыг хийж чадна гэсэн ажлын төлөвлөгөө, жагсаалт бүхий албан бичиг. Сонгон шалгаруулахад туслах зорилгоор өмнө нь хийж гүйцэтгэсэн жишээ болохуйц видео линк илгээх.
  5.  Үнийн санал/Жилийн хугацаанд 10 минутын урттай 12 ширхэг видео лекц, нийт 12 цагийн видео сургалт хийх/ үнийн саналыг илгээхийн өмнө 9910-5331 утсаар лекц болон сургалтын бичлэгийг хийх хэлбэрийн талаар лавлаж, мэйлээр нэмэлт тайлбар авна уу.

Та материалыг монгол хэлээр бүрдүүлэн procurement@dsmongolia.org, amarmend@dsmongolia.org хаягаар 2022 оны 11 дугаар сарын 09 -ны өдрийн 13.00 цагаас өмнө ирүүлнэ үү.

Дэлгэрэнгүй мэдээллийг:

9910-5331 дугаараас болон procurement@dsmongolia.org хаягаар авна уу.


mnMN