Буцах
Сошиал медиа мэдээ
Нийтлэлийн холбоос
-
0 1Санхүү аудитын тайлан
-
0 2Харилцагчийн каталог 2024
-
0 3“WOMEN ENTREPRENEUR IV: LEAPING BEYOND BUSINESS BARRIERS” forum
-
0 4Асуудлаа шийд, Амжилтад тэмүүл Энтрепренер эмэгтэйчүүд IV форум бүртгэл
-
0 5THAT WAS POWERFUL
-
0 6Сошиал медиа мэдээ
-
0 7Ажлын тайлан
-
0 8Сургалт
-
0 9ECONOMIC RECOVERY POLICY: SME SECTOR FORUM
-
0 10ЭДИЙН ЗАСГИЙН СЭРГЭЛТИЙН БОДЛОГО: ЖДҮ САЛБАРТ
-
0 11QA certificate
-
0 12Анкет бөглөх
-
0 13Жишиг гарын авлага
-
0 14Хамгааллын бодлого
-
0 15Ёс зүйн мөрдлөг бичиг баримтууд
-
0 16Худалдан авалтын бодлого
-
0 17Чанарын бодлого
12 сар 22, 2023
Хэрхэн байгальд ээлтэй үйлдвэрлэл явуулах вэ? Хөвсгөл аймгийн Сувд брэндийн туршлага ... See MoreSee Less
0 CommentsComment on Facebook
📍2025 ОНЫ ТӨСӨЛ ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДАХ ИРГЭДИЙН АЖ АХУЙ ЭРХЛЭЛТИЙН СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ.📢📢📢
✅ 2025 онд жижиг, зээл санхүүгийн дэмжлэгийн арга хэмжээнд хамрагдах хүсэлтэй иргэн, нөхөрлөл, хоршоонд санхүүгийн мэдлэг олгох, бизнес санаа хөгжүүлэх, төсөл боловсруулах сургалтыг зохион байгуулна.
Сургалтад хамрагдах иргэд дараах линкээр орж бүртгүүлнэ үү. 👇👇👇
📌 forms.gle/pga6LewhdpSFmB8k9
forms.gle
📌 Бүртгэл 2025.03.17-2025.03.24-г дуустал явагдана.
☎️ Холбоо барих утас: 70442923 ... See MoreSee Less
This content isn't available right now
When this happens, it's usually because the owner only shared it with a small group of people, changed who can see it or it's been deleted.0 CommentsComment on Facebook
Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн ногоон эдийн засагт шилжих үйл явцыг дэмжих, тогтвортой санхүүжилтийн боломжуудыг танилцуулах зорилготой “Ногоон бизнесийн хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоо” форум амжилттай зохион байгуулагдлаа.
youtu.be/nktJO5CDRHE ... See MoreSee Less
1 CommentComment on Facebook
Баярлалаа
"Энтрепренер эмэгтэйчүүд V" форум амжилттай зохион байгуулагдлаа
(English below)
2025 оны 3-р сарын 13-ны өдөр Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан "Энтрепренер Эмэгтэйчүүд" форум тав дахь удаагаа амжилттай зохион байгуулагдлаа. Энэ жилийн форумыг Европын Холбооны SWITCH-Asia хөтөлбөрийн санхүүжилттэй "Эдийн засгийн ногоон шилжилт" төслийн хүрээнд "Ногоон бизнесийн хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоо" сэдвийн дор зохион чууллаа.
"Эдийн засгийн ногоон шилжилт" төсөл нь Монгол Улсын хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, тогтвортой хөгжлийг дэмжих, ногоон санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготойгоор хэрэгжиж байна. Тус төсөл нь хүнс, ус, ундааны салбарт үйл ажиллагаа явуулж буй бичил, жижиг, дунд бизнес эрхлэгчдэд эко тэмдэг, ISO 14020 стандарт, ESG (байгаль орчин, нийгэм, засаглал) зарчим зэрэг ногоон шилжилтийн үндсэн ойлголтуудыг таниулж, бизнесийн тогтвортой хөгжлийг дэмжихэд чиглэн хэрэгжиж буй төсөл юм.
Энэ удаагийн форумд 220 гаруй эмэгтэй бизнес эрхлэгч оролцож, ногоон эдийн засгийн шилжилт, тогтвортой үйлдвэрлэл, санхүүжилтийн хүртээмж, жендэрийн тэгш оролцоо зэрэг сэдвүүдийн хүрээнд туршлага солилцлоо.
Форумын нээлтийн үеэр Европын Холбооны Төлөөлөгчийн Газрын хөтөлбөрийн менежер Арно Априу үг хэлж, бизнес эрхлэгчдийн ногоон эдийн засгийн үр өгөөж, эко шошгожуулалт, тогтвортой санхүүжилтийн ач холбогдлыг онцлон тэмдэглэв.
Мөн ЖАЙКА-гийн Монгол дахь жендэрийн тэгш байдлын төлөөлөгч Риса Ханато "Монгол дахь жендэрийн өнөөгийн байдал ба эмэгтэйчүүдийн эдийн засгийн оролцоог нэмэгдүүлэх ЖАЙКА-гийн хувь нэмэр" сэдвээр илтгэл тавьж, жендэрийн тэгш байдлыг хангах нь зөвхөн нийгмийн эрх тэгш байдлыг дэмжих төдийгүй бизнесийн хөгжлийг хурдасгах гол хүчин зүйл болохыг онцоллоо.
Түүнчлэн, Жендэрийн Үндэсний Хорооны ажлын албаны дарга Т Энхбаяр Монгол Улсад жендэрийн тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдийн эдийн засгийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээний талаар танилцуулсан нь форумын чухал хэсэг байлаа.
Форумын бас нэгэн онцлох үйл явдал нь бизнестээ ногоон шилжилт хийж буй бизнес эрхлэгчдийн бодит туршлагыг хуваалцах үйл ажиллагаа байв. Good Food & Fresh Foods компанийн гүйцэтгэх захирал Д.Ундрал өөрийн бизнесийн ногоон шилжилт, эко бүтээгдэхүүн хөгжүүлэлт, байгальд ээлтэй үйлдвэрлэлийн туршлага болон үүнтэй холбоотой бэрхшээл, боломжуудын талаар илтгэл тавьж, практик зөвлөмж өгсөн нь оролцогчдын анхаарлыг татлаа.
Форумыг амжилттай зохион байгуулахад дэмжиж ажилласан Европын Холбооны SWITCH-Asia хөтөлбөр, Пипл Ин Нийд ОУТББ, Хөгжлийн Шийдэл ТББ, Каритас Чех Репаблик, Монголын Тогтвортой Санхүүгийн Холбоо болон бусад бүх хамтрагч байгууллагуудад гүн талархал илэрхийлье.
(English)
"Entrepreneurial Women V" Forum Successfully Concludes, Advancing Women's Role in the Green Economy
On March 13, 2025, in celebration of International Women’s Day, the Entrepreneurial Women Forum was successfully organized for the fifth time. This year's forum was held under the theme "Women's Participation in Green Business Development", as part of the "Switching on the Green Economy" (SOGE) Project, funded by the European Union’s SWITCH-Asia Programme.
The Switching on the Green Economy (SOGE) Project aims to reduce greenhouse gas emissions in Mongolia, promote sustainable development, and enhance access to green financing. The project specifically supports micro, small, and medium-sized enterprises (MSMEs) in the food, water, and beverage sectors, providing training and resources on eco-labeling, ISO 14020 standards, and ESG (Environmental, Social, and Governance) principles to facilitate the green transition and sustainable business development.
This year’s forum welcomed over 220 women entrepreneurs, who engaged in knowledge-sharing sessions covering green economy transition, sustainable production, financial access, and gender equality in business.
During the forum's opening session, Arnaud Appriou, Programme Manager at the Delegation of the European Union to Mongolia, delivered remarks emphasizing the economic benefits of transitioning to a green economy, the importance of eco-labeling, and the need for sustainable financing to support women-led businesses.
Risa Hanato, JICA Representative for Gender Equality in Mongolia, presented on "The Current Gender Situation in Mongolia and JICA’s Efforts for Women’s Economic Empowerment", highlighting that achieving gender equality is not only a social necessity but also a key driver of economic growth.
Additionally, T. Enkhbayar, Secretary and Head of the Secretariat of the National Committee on Gender, provided insights into Mongolia’s national policies and initiatives aimed at promoting gender equality and increasing women’s participation in the economy.
A key highlight of the forum was the experience-sharing session, where business leaders who have successfully adopted green practices presented their insights. D. Undral, CEO of Good Food & Fresh Foods, shared her company’s green transition journey, discussing eco-product development, environmentally friendly production processes, and the challenges and opportunities associated with sustainability. Her presentation provided practical recommendations that sparked significant interest among participants.
The forum was successfully organized with the strong support of the European Union’s SWITCH-Asia Programme, People in Need, Development Solutions NGO, Caritas Czech Republic, the Mongolian Sustainable Finance Association, and other key partners.
We express our sincere gratitude to all the partners, speakers, and participants who contributed to making this event a success.
EU Delegation to Mongolia
EU SWITCH-Asia Programme
People in Need - PIN Mongolia
Caritas Czech Republic in Mongolia
ТоС Холбоо / MSFA
JICA Mongolia
Жендэрийн Үндэсний Хороо ... See MoreSee Less
2 CommentsComment on Facebook
Good job
Та нар шүү ❤️
“FOODEX JAPAN 2025” үзэсгэлэнд Монголын хүнсний бизнесүүд оролцлоо
✅ Tokyo хотод 2025 оны FOODEX хүнс, ундны үзэсгэлэнд нийт
70 улсын 3000 гаруй брэндүүд оролцож байна.
✅ Өнгөрсөн жил 2879 байгууллага оролцсон, үүнээс 1806 нь гадаад компаниуд байсан бөгөөд үзэсгэлэнг нийт 76183 хүн сонирхож оролцсон ажээ.
✅2023 оноос эхлээд Монгол компаниуд оролцож эхэлсэн байна.
✅Энэ жил оролцохоор бүртгүүлсэн Японы 2000 гаран гадаадын 1000 гаран оролцогчдын жагсаалтаас та бүхэн өөрийн бизнесийн өрсөлдөгчид, хамтрагчдыг судлаарай.
www.jma.or.jp/foodex/en/img/common/pdf-exhibitor-list.pdf?fbclid=IwZXh0bgNhZW0CMTEAAR0GSzDRFVCoTP... ... See MoreSee Less
0 CommentsComment on Facebook
🌸 ОЛОН УЛСЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ!
Эрхэм эмэгтэйчүүд ээ, эрүүл энх, аз жаргал, амжилт бүхнийг хүсэн ерөөе.
ОУ-н Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан бид ЭНТРЕПРЕНЕР ЭМЭГТЭЙЧҮҮД-5: 'Ногоон бизнесийн хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоо' форумыг зохион байгуулах гэж байна.
✅ Форумд Хүнсний салбарын бизнeс эрхлэгч эмэгтэйчүүдийг урьж байна.
✅ Хэзээ: 2025.03.13
✅ Цаг: 09:30-13:30
👉Бүртгэлийн линк: forms.gle/JRktz1XLj#энтрепренерн#эмэгтэйчүүдм#хүчтэйэмэгтэйчүүдм#3сарын8д #3сарын8 ... See MoreSee Less
2 CommentsComment on Facebook
Бүртгүүлсэн баярлалаа😊
Бүртгүүлсэн баярлалаа
👨👩👧👦 XVII жарны "Элдэв Эрдэнэт" хэмээгч модон 🐍 могой жилдээ элгээрээ энх амгалан төрлөөрөө түвшин амгалан сар шинэдээ сайхан шинэлээрэй.
#DevelopmentSolutions #NGO ... See MoreSee Less
0 CommentsComment on Facebook
Photos from Caritas Czech Republic in Mongolia's post ... See MoreSee Less
0 CommentsComment on Facebook
ОУ-н Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан бид ЭНТРЕПРЕНЕР ЭМЭГТЭЙЧҮҮД-5: 'Ногоон бизнесийн хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоо' форумыг зохион байгуулах гэж байна.
Форумын зорилго:
Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд ногоон эдийн засагт шилжих, эко шошгожилт авах, ESG стандарт, тогтвортой санхүүжилтийн боломжуудын талаарх ойлголтуулдыг өгөх, туршлага хуваалцах зорилготой.
Форумын үндсэн зорилтууд:
• Эмэгтэй бизнес эрхлэгчдэд ногоон бизнесийн боломжуудыг таниулах;
• Тогтвортой санхүүжилт, ESG стандартын талаар мэдээлэл солилцох;
• Ногоон бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэхэд тулгарч буй сорилтууд, боломжуудыг хэлэлцэх;
• Байгальд ээлтэй бүтээгдэхүүн, үйлчилгээг дэмжихэд хэрэглэгчдийн оролцоог нэмэгдүүлэх;
• Оролцогч талуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх;
Энэхүү арга хэмжээ нь Европын Холбооны SWITCH-Asia хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй "Эдийн засгийн ногоон шилжилт - СОГЭ" төслийн нэг хэсэг бөгөөд Хөгжлийн Шийдэл ТББ, Пипл Ин Нийд ТББ (ПИН), Каритас Чех Репаблик ТББ (КЧР), Монголын тогтвортой Санхүүжилтийн Хөгжлийн Холбоо хамтран хэрэгжүүлж байна.
Форумд Хүнсний салбарын бизнeс эрхлэгч эмэгтэйчүүдийг урьж байна.
Хэзээ: 2025.03.13
Цаг: 09:30-13:30
Та дараах холбоосоор орж бүртгүүлээрэй. Шаардлага хангасан бизнес эрхлэгчид рүү бид холбогдох болно. Бүртгэлийн тоо хязгаартай.
Бүртгэлийн линк: forms.gle/JRktz1XLjUsDJT7y7 ... See MoreSee Less
5 CommentsComment on Facebook
Баярлалаа
Баярлалаа. Бүртгүүлсэн.
Баярлалаа
Бөхийн өргөөний ард байрладаг мөн үү
Баярлалаа
View more comments