Буцах
Үнэлгээний ажилд хамтран ажиллахыг урьж байна.

Үнэлгээний ажилд хамтран ажиллахыг урьж байна.

Үнэлгээний ажлын сэдэв: 8 АЙМГИЙН ХҮРЭЭНД ТӨРИЙН БАЙГУУЛЛАГААС ЖДБ ЭРХЛЭГЧДЭД ОЛГОЖ БАЙГАА ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛИЙН САНХҮҮЖИЛТИЙН ИЛ ТОД БАЙДАЛ, ХҮРТЭЭМЖТЭЙ БАЙДЛЫГ ҮНЭЛЭХ

Хөгжлийн Шийдэл ТББ нь АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн Санхүүжилттэй хэрэгжүүлж буй BEST хөтөлбөрийн хэрэгжилтийн хүрээнд судалгааны ажлыг гүйцэтгэх аж ахуйн нэгжийг тус үнэлгээний ажлыг гүйцэтгэх сонирхол, холбогдох материалаа ирүүлэхийг урьж байна. Тус үнэлгээний ажил нь  дараах зорилготой.

  • BEST хөтөлбөрийн салбар 8 аймгийн хэмжээнд төрийн байгууллагын зүгээс жижиг дунд бизнес эрхлэгчдэд олгож байгаа хөрөнгө оруулалт, хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн ил тод байдал, хүртээмжийг тодорхой болгож, орон нутгийн ТББ-уудаар дамжуулан хэрэгжүүлэх боломжтой нөлөөллийн ажлын хэрэгцээг тодорхойлох

Үнэлгээний ажлын хамрах хүрээ, бүрдүүлэх материал

Үнэлгээний байршил Улаанбаатар /Дорнод, Дорноговь, Баянхонгор, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Ховд, Завхан аймгуудын мэдээлэл/
Үнэлгээний чиглэл Дээрх аймгуудын хүрээнд төрийн байгууллагаас олгогдож байгаа хөрөнгө оруулалт, хөнгөлөлттэй зээлийн ил тод байдал, хүртээмжийг тодорхойлох (Орон нутаг хөгжлийн сан, Сум хөгжүүлэх сан, Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сан болон бусад жижиг дунд бизнесүүдийг дэмжих хөнгөлөлттэй зээл, тусламжуудын хүрээнд зохион байгуулна.)
Ажлыг гүйцэтгэх хугацаа 2021/12/06-2022/01/21
Гүйцэтгэх ажил

Төрийн байгууллагуудын ил тод байдал, хүртээмжийг судлах үнэлгээний ажлын нэгдсэн арга зүйг боловсруулах ингэхдээ Авилагтай тэмцэх газар гэх мэт мэргэжлийн байгууллагуудаас зөвлөмж авч арга зүйг батлах, орон нутагт үйл ажиллагаа явуулдаг ТББ-д чиглүүлэх сургалт, зөвлөгөө өгч, анхан шатны мэдээллийг судалгааны арга зүйн хүрээнд цуглуулан, цугларсан мэдээлэлд үр дүнгийн шинжилгээ хийж, орон нутаг тус бүрээр дүгнэлт, судалгааны үр дүнг танилцуулах танилцуулга бэлтгэх, ингэхдээ нөлөөллийн ажлын болон орон нутгийн төрийн байгууллагууд үйл ажиллагаандаа тусгаж болох зөвлөмжийг гаргах.

  • Үнэлгээний ажлын арга зүйг мэргэжлийн байгууллагуудын зөвлөмжид суурилан боловсруулах
  • Орон нутгийн ТББ нарт онлайн сургалт хийх, төрийн байгууллагын үйл ажиллагаа, зарим холбогдох хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулах тал дээр зааварчилгааг зайнаас өгөх
  • Анхан шатны мэдээллийн чанар хяналт тавьж, зөвлөмж өгөх
  • Орон нутгийн төрийн бус байгууллагуудад үнэлгээний ажлын үр дүн, дүгнэлт боловсруулахад чиглүүлэг өгөх
  • Орон нутаг тус бүрээр нөлөөллийн ажлын санаачилга болон төрийн байгууллагуудад хэрэгжүүлэх боломжтой зөвлөмж өгөх
  • Үнэлгээний ажлын нэгдсэн дүгнэлт, танилцуулгыг боловсруулах
  • Үнэлгээний ажлын нэгдсэн дүгнэлттэй холбоотой үнэлгээний анхдагч мэдээллүүдийг хүлээлгэн өгөх
Бүрдүүлэх материал Мэдүүлгээ ирүүлж буй үнэлгээний баг, байгууллага нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох дараах материалыг ирүүлнэ: Байгууллага танилцуулга /3 нүүрээс хэтрэхгүй/, Судалгаа, шинжилгээ тэр дундаа Төрийн байгууллагын ил тод байдал, мэдээлэл дамжуулалт, орон нутгийн хөгжил чиглэлээр судалгаа, үнэлгээний ажил хэрэгжүүлж байсан тухай танилцуулга; Үнэлгээний арга зүй боловсруулах, шинжилгээ хийх, тайлан дүгнэлт боловсруулах чиглэлээр мэргэжлийн боловсон хүчний танилцуулга /3 нүүрээс хэтрэхгүй/; Үнэлгээний ажлын хийх аргачлал, түүний давуу талын талаарх танилцуулга; Үнэлгээний ажлыг хийж гүйцэтгэх ажлын хуваарь болон үнийн дэлгэрэнгүй санал.

Материалаа дор дурдсан хаягаар 2021 оны 11 дугаар сарын 30-ны өдрийн 17:00 цагийн дотор ирүүлнэ үү.

Мэйл: procurement@dsmongolia.org

Утас: 77222210, 94209119



mnMN