Буцах
BEST хөтөлбөрийн хүрээнд БИЧИЛ САНХҮҮЖИЛТИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР Дорнод, Дорноговь аймгуудад хэрэгжиж эхэллээ.

BEST хөтөлбөрийн хүрээнд БИЧИЛ САНХҮҮЖИЛТИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР Дорнод, Дорноговь аймгуудад хэрэгжиж эхэллээ.

Тэтгэлгийн хэмжээ: 10,000,000 төгрөг хүртэлх буцалтгүй тусламж

  • Өргөдлийн маягт хүлээж авах хугацаа: 2021.05.03-2021.05.17-ны 17:00 цаг хүртэл
  • Тэтгэлэг Горилогчдод Зориулсан Удирдамжийг дараах холбоосоор татаж авна уу:

https://drive.google.com/…/1tZX7MARLn9VijRtjr18…/view…

Сонирхож буй горилогч нар өргөдлийн маягтыг дараах холбоосоор бөглөнө үү: https://form.jotform.com/…/small-grants-application…

Хөтөлбөрт хэн хамрагдах боломжтой вэ?

  • Цаашид тогтвортой хөгжих ч банк болон бусад эх үүсвэрээс зээл, санхүүжилт авах боломжгүй ЖДБ болон гарааны бизнес эрхлэгчид;
  • ЖДБ-ийг дэмжих зорилго бүхий төрийн сангуудыг ил тод, нээлттэй болгоход чиглэсэн нөлөөллийн үйл ажиллагаа явуулдаг ТББ.

Горилогч нь өргөдлийн маягтын хамт дараах материалуудыг илгээх шаардлагатай:

ЖИЖИГ ДУНД БИЗНЕС:

  1. Сүүлийн 12 сарын санхүүгийн тайлан;
  2. Хуулийн этгээдийн сүүлийн 12 сарын дансны хуулга. Хэрвээ Х тайлантай бол захирлын данс болон байгууллагын үйл ажиллагаатай холбоотойгоор гүйлгээ хийсэн дансны сүүлийн 12 сарын хуулга;
  3. Хуулийн этгээдийн үл хөдлөх хөрөнгөтэй эсэх давлагаа. Хэрвээ үл хөдлөх хөрөнгө эзэмшдэг бол үл хөдлөх хөрөнгийн жагсаалтын лавлагаа (e-mongolia.mn эсвэл burtgel.mn-ээс татаж авах боломжтой);
  4. Хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбар;
  5. Хуулийн этгээдийн дүрмийн хуулбар;
  6. Захирлын иргэний үнэмлэхийн хуулбар;
  7. Хуулийн этгээдийн Монгол Банкны зээлийн мэдээллийн сангийн дэлгэрэнгүй лавлагаа;
  8. Захирлын Монгол Банкны зээлийн мэдээллийн сангийн дэлгэрэнгүй лавлагаа.

ГАРААНЫ БИЗНЕС:

  1. Үүсгэн байгуулагчийн иргэний үнэмлэхийн хуулбар;
  2. Хэрвээ 1-с дээш үүсгэн байгуулагчтай бол тухайн нэг хүнийг захирлаар томилсон хурлын шийдвэр;
  3. Үүсгэн байгуулагчийн хуулийн этгээдийн бүртгэлгүй тухай лавлагаа. Хэрвээ хуулийн этгээдийн бүртгэлтэй бол хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчийн тухай лавлагаа (e-mongolia.mn эсвэл burtgel.mn-ээс татаж авах боломжтой);
  4. Үүсгэн байгуулагчийн сүүлийн 12 сарын дансны хуулга;
  5. Үүсгэн байгуулагчийн үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа. Хэрвээ үл хөдлөх хөрөнгө эзэмшдэг бол үл хөдлөх хөрөнгийн жагсаалтын лавлагаа (e-mongolia.mn эсвэл burtgel.mn-ээс татаж авах боломжтой);
  6. Үүсгэн байгуулагчийн Монгол Банкны зээлийн мэдээллийн сангийн дэлгэрэнгүй лавлагаа.
  7. Хэрвээ тухайн гарааны бизнес тэтгэлэгт шалгарвал гарааны бизнесээ хуулийн этгээд болгож бүртгүүлэх шаардлагатай.

ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГА:

  1. Сүүлийн 12 сарын санхүүгийн тайлан;
  2. Байгууллагын сүүлийн 12 сарын дансны хуулга. Хэрвээ Х тайлантай бол захирлын данс болон байгууллагын үйл ажиллагаатай холбоотойгоор гүйлгээ хийсэн дансны сүүлийн 12 сарын хуулга;
  3. Байгууллагын гэрчилгээний хуулбар;
  4. Байгууллагын дүрмийн хуулбар;
  5. Байгууллагын захирлын иргэний үнэмлэхийн хуулбар;
  6. ТББ-ийн гишүүдийн бүртгэл (зөвхөн гишүүддээ үйлчилдэг ТББ-д хамааралтай).

Дэлгэрэнгүй мэдээллийг: Тэтгэлэг Горилогчдод Зориулсан Удирдамжаас болон Дорнод: 9501-5331; 9502-5331; 9503-5331; Дорноговь: 9438-9559; 9587-3443; 9582-6336


mnMN