Буцах
Жижиг дунд бизнес эрхлэгчдэд зориулсан “Үйлдвэрийн менежмент” багц сургалтын материал боловсруулах зөвлөх үйлчилгээ үзүүлэх байгууллага үнийн санал ирүүлнэ үү.

Жижиг дунд бизнес эрхлэгчдэд зориулсан “Үйлдвэрийн менежмент” багц сургалтын материал боловсруулах зөвлөх үйлчилгээ үзүүлэх байгууллага үнийн санал ирүүлнэ үү.

Зорилго:

АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн Санхүүжилттэй Хөгжлийн Шийдэл ТББ-аас хэрэгжүүлж буй BEST хөтөлбөрийн харилцагч жижиг дунд бизнес эрхлэгчдийг чадавхжуулах зорилгоор ашиглагдах “Үйлдвэрлэлийн менежмент” сэдвийн хүрээнд багц сургалтын материалыг  боловсруулах.

Ерөнхий

АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн Санхүүжилттэй Хөгжлийн Шийдэл ТББ-ын хэрэгжүүлж буй BEST хөтөлбөр нь Жижиг дунд бизнесийн санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлж, эдийн засгийн сайн засаглал, хариуцлага, ил тод байдлыг сайжруулах замаар Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэн өсгөхөд хувь нэмэр оруулах зорилготойгоор хэрэгжиж байгаа бөгөөд ЖДБ эрхлэгчдийг компанийн засаглал болон бизнес менежментийн чиглэлээр чадавхжуулах үйл ажиллагаа явуулдаг.

Тус үйл ажиллагааны хүрээнд жижиг дунд бизнес эрхлэгчдийн үйлдвэрлэлийн менежментийн мэдлэг ур чадварыг нэмэгдүүлэхээр “Үйлдвэрлэлийн менежмент” багц сургалтын материал боловсруулах зөвлөх үйлчилгээ үзүүлэх байгууллагатай хамтран ажиллахаар төлөвлөөд байна.  

Үйл ажиллагааны хамрах хүрээ 1) Жижиг дунд бизнес эрхлэгчдэд зориулсан үйлдвэрлэл, үйл ажиллагааны менежментийн мэдлэг ур чадвар олгох сургалтын хөтөлбөр боловсруулах. Сургалтын хөтөлбөр нь дараах зүйлийг агуулна.
  • Сургалтад оролцогчдын олж авах мэдлэг, ур чадварын тодорхойлолт;
  • 20 цагийн модульчлагдсан сургалтын агуулга бүхий сургалтын төлөвлөгөө
  • Сургалтын PPT
  • Сургагч багшийн гарын авлага, тараах материал, ашиглах tool
  • Оролцогчийн ашиглах tool, гарын авлага
2) Зөвлөх үйлчилгээ үзүүлэгч байгууллага нь сургалтын агуулга, төлөвлөгөөг холбогдох албан тушаалтнуудтай зөвлөлдсөний дараа сургалтын хөтөлбөр, материалыг эцэслэн боловсруулна.
3) Жижиг дунд бизнесийг чадавхжуулах чиглэлээр ажиллаж байгаа BEST хөтөлбөрийн зөвлөхүүдэд сургагч багш чадавхжуулах 2 өдрийн сургалтыг бэлтгэж явуулах
4) Сургалтын эцсийн хөтөлбөрийг хэвлэмэл болон цахим хувилбараар Хөгжлийн Шийдэл ТББ-н эцсийн бүтээгдэхүүний зохиогчийн эрх (ашиглах зөвшөөрөл)-тай байх нөхцөлөөр ирүүлнэ.

Ерөнхий шаардлага

• Сургалтын материалыг онолоос илүү хэрэглээнд суурилсан, жижиг дунд бизнес ашиглахад ойлгомжтой байдлаар боловсруулах.
• Бизнес эрхлэгчид ашиглах үйлдвэрлэлийн төлөвлөлтийн томьёо бүхий excel тооцооллын файл боловсруулах
• Нийт сургалтын 30хувь онол 70хувь практик дасгал, жишээ кэйс байх
• Сургалтыг үр дүнтэй, ойлгомжтой явуулахад ашиглах дасгал ажил бэлтгэх
Зөвлөх үйлчилгээ үзүүлэгчид тавигдах шаардлага • Үйлдвэрийн менежментийн чиглэлээр сургалт, зөвлөх үйлчилгээ үзүүлсэн 5-аас дээш жилийн туршлагатай, сургалтын хөтөлбөр боловсруулах, сургагч багш бэлтгэх чиглэлээр ажилласан туршлагатай
• Сургалтын материал боловсруулах зөвлөхүүд үйлдвэрийн менежментийн чиглэлээр сургалт, зөвлөх үйлчилгээ үзүүлсэн 5-аас дээш жилийн туршлагатай, энэ чиглэлээр мэргэшсэн байх
• Модульчлагдсан сургалт, оролцоонд тулгуурласан сургалт, сургалтын хөтөлбөр боловсруулах чиглэлээр мэдлэг, туршлагатай багш нарын бэлэн байдал
• Олон улсын болон бүс нутагт хүлээн зөвшөөрөгдсөн бизнесийн сургалтын хөтөлбөртэй байх;
• И баримт шивдэг аж ахуй нэгж байх
Холбогдох бичиг баримт • Аж ахуй нэгжийн гэрчилгээ
• Байгууллагын танилцуулга
• Ажиллах хүчний CV, гэрчилгээ
• Ижил төрлийн үйлчилгээ үзүүлсэн туршлага
• Шинээр боловсруулах сургалтын агуулга болон ажлын төлөвлөгөө
• Бусад холбогдох бичиг баримт
Хугацаа Ажлыг 2022 оны 12-р сарын 22-оос 2023 оны 01-р сарын 18-ны хооронд хийж боловсруулах
Хийгдэх ажил 1. Сургалтын төлөвлөгөө гаргаж захиалагч байгууллагаар батлуулах /Үйлдвэрлэлийн менежмент сэдвийн хүрээнд ЖДБ-ийн заавал мэдэх шаардлагатай төлөвлөлт, тооцооллуудыг хэрхэн хийх агуулгыг багтаах /
2. Сургалтын хөтөлбөр боловсруулах (Боловсруулсан сургалтын хөтөлбөр, материал дээр захиалагч байгууллагаас санал авч сайжруулалт хийх, эцэслэн батлуулах)
  • Сургалтын төлөвлөгөө, сургалтын PPT, сургагч багшийн гарын авлага, ашиглах tool, тарааж өгөх материал, хэрэглэгдэхүүн
  • Оролцогчийн ашиглах tool, гарын авлага, хэрэглэгдэхүүн
3. Сургалтын хөтөлбөрийг эцсийн байдлаар хүлээлгэн өгөх
4. Сургагч багш чадавхжуулах 2 өдрийн сургалт зохион байгуулах

Та материалыг монгол хэлээр бүрдүүлэн  procurement@dsmongolia.orgtuul@dsmongolia.org хаягаар 2022 оны 12 дугаар сарын 22 -ны өдрийн 15.00 цагаас өмнө ирүүлнэ үү.

Дэлгэрэнгүй мэдээллийг:

99038983 дугаараас болон tuul@dsmongolia.org хаягаар авна уу.


mnMN