‘BEST хөтөлбөрийн харилцагчийн бүтээгдэхүүний каталогийн дизайн эх бэлтгэл хийх’ ажлын санал хүлээн авах урилга
АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн Санхүүжилттэй Хөгжлийн Шийдэл ТББ-ын хэрэгжүүлж буй BEST хөтөлбөрийн (цаашид захиалгагч гэх) хүрээнд ‘BEST хөтөлбөрийн харилцагчийн бүтээгдэхүүний каталогийн дизайн эх бэлтгэл хийх’ ажлыг гүйцэтгэх сонирхолтой аж ахуйн нэгжийг холбогдох материалаа ирүүлэхийг урьж байна.
Та доорх материалыг бүрдүүлэн procurement@dsmongolia.org болон bolortsetseg@dsmongolia.org хаягаар 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 17.00 цагаас өмнө ирүүлнэ үү.
Гүйцэтгэх ажил:
BEST хөтөлбөрийн харилцагчдын бүтээгдэхүүний танилцуулга бүхий каталогийг мэргэжлийн түвшинд бүтээлчээр дизайныг гаргах ажлыг гүйцэтгэнэ.
Захиалгат ажлын хамрах хүрээ:
- Захиалагч талаас өгсөн дунджаар 45 харилцагчдын бүтээгдэхүүний мэдээлэл болон BEST хөтөлбөрийн танилцуулга бүхий 95 орчим нүүртэй каталогийн эх бэлтгэл хийх;
- Бүтээлч хийцэл бүхий дизайн эх бэлтгэлийг хийх;
Нийлүүлэгчээс ирүүлэх материал:
- Үнийн санал;
- Техникийн шаардлагыг хангаж буйг нотлох баримтууд;
- Нийлүүлэгчийн шаардлагыг хангаж буйг нотлох баримтууд;