Зорилготой цаг


Сургалтын зорилго: Байгууллагын зорилго болон хувь хүний зорилгоо амжилттай биелүүлэхэд цагаа хэрхэн бүтээмж өндөртэй ашиглах арга барилд суралцах мөн ажлын байран дээр цагаа төлөвлөх, бүтээмжтэй ашиглах аргуудыг хэвшүүлэхэд оршино.

Сургалтын арга зүй: Сургалтыг онол болон үзүүлэн таниулах материал ашиглан явуулах ба мэдлэгээ бататгахдаа дасгал ажил дээр ажиллана.

Сургалтын үргэлжлэх хугацаа:     8 цаг

д/д

Сургалтын үндсэн сэдэв

Агуулга

Хугацаа /минут/      

1

Сургалтанд оролцогчидтой танилцах

Суралцагсад өөрсдийгөө танилцуулна

5

2

Сургалтын танилцуулга

Зорилготой цаг сургалтаар үзэх сэдэв, сургалт үргэлжлэх хугацаа сургалтын хэрэгцээ шаардлага,

5

3

Цагийн менежментийн тухай

Цагийн менежмент гэж юуг хэлэх, цагийн менежментийг судлахын хэрэгцээ, шаардлага, ач холбогдол

30

4

Одоогийн цагийн хэрэглээндээ дүн шинжилгээ хийх

Би цагийг хэрхэн өнгөрүүлдэг вэ? Паретогийн зарчим, Би хэр бүтээмжтэй ажилтан бэ? Цагийн менежментийн 10 алдаа

40

5

Зорилгоо тодорхойлох байгууллагын зорилготой нэгтгэх

Зорилго тодорхойлох хүрээ, зорилго тодорхойлох 5 дүрэм, Smart зорилго, кейс

50

6

Оновчтой төлөвлөлтийн матриц, аргууд

  • Зэрэгцүүлэн харьцуулах арга
  • Жигнэн дундажлах арга
  • Чухал/ яаралтай матриц
  • Үр дүнгийн матриц

90

7

Цагийг бүтээлчээр төлөвлөх, ашиглах

Төлөвлөсөн цагтаа анхаарлаа төвлөрүүлэх ажиллах нь, ажлыг хойшлуулахгүй байх аргууд

60

8

Зорилготой уялдсан ажлын төлөвлөгөө боловсруулах

Үйл ажиллагааны төлөвлөгөө /сараар, 7 хоногоор, өдрөөр/, ажлын цагийн төлөвлөгөө гаргах, хэрэгжүүлэхэд анхаарах зүйлс

50

9

Цагийн зарцуулалтын үнэлгээ

Цагаа хэрхэн зарцуулсан эсэх, цагийг зөв зохицуулснаар зорилгодоо хүрсэн эсэх

20

Хичээлийн дүгнэлт

Асуулт хариулт, ярилцлага

10

Нийт

8 цаг