Борлуулалтын зуучлал


Борлуулалтын зуучлалын үйлчилгээ нь бичил, жижиг бизнес эрхлэгчид болон худалдан авагч томоохон байгууллага, иргэдийн хооронд харилцан ашигтай бизнесийн хамтын ажиллагааг бий болгох зорилготой.

Казак цүнх

Номны цүнх

Зөөврийн цүнх

Куртка

Өвлийн куртка

  • Ямар нэг зүйл худалдаж авах үедээ нийлүүлэгчийг хайж үнэтэй цагаа үрдэг үү?
  • Нийлүүлэх бүтээгдэхүүн чанартай байж чадах эсэхэд эргэлздэг үү?
  • Үйлдвэрлэгчийн урьд өмнө нь гүйцэтгэж байсан ажлын талаарх мэдээлэл хангалттай бус байдаг уу?
  • Бусад үйлдвэрлэгчдийн үнэтэй харьцуулах боломж хязгаарлагдмал байдаг уу?
  • Чанарын шаардлага хангахгүй бүтээгдэхүүн авч хохирох үе гарч байсан уу?
  • Томоохон хэмжээний захиалгыг нийлүүлэх үйлдвэрлэгчид олдохгүй байна уу?
  • Нийлүүлсэн бүтээгдэхүүний тоо, чанар жигд бус байдаг уу?
  • Бүтээгдэхүүний чанарыг хянах хүн хүч хүрэлцэхгүй байна уу?

Бидний санал болгож буй Борлуулалтын Зуучлалын үйлчилгээ нь дээрх бэрхшээлтэй  асуудлуудыг  шийдэхэд танд тусална.

         Та борлуулалтын зуучлалын үйлчилгээгээр дамжуулан өөрийн байгууллагын хэрэгцээ, шаардлагад бүрэн нийцсэн чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдан авах боломжтой. Манай үйлчилгээг авснаар та олон зуун бичил, жижиг үйлдвэрлэгчийг өсөн дэвжихэд хувь нэмрээ оруулж байгууллагынхаа нийгмийн хариуцлагыг үр дүнтэй хэрэгжүүлэн, олон нийтэд таниулж чадна.

Бидэнтэй хамтран ажилласнаар Худалдан авагч Та дараах давуу талуудыг олж чадна:

  • Хэрэгцээ шаардлагад тань бүрэн нийцсэн бүтээгдэхүүн (загвар, өнгө, хэмжээ, тоо ширхэг, ….) үйлдвэрлүүлэн авах
  • Чанарын давхар хяналт
  • Туршлагатай, шуурхай, найдвартай үйлчилгээ
  • Зах зээлийн эрэлтэд нийцсэн бодит үнэ
  • Урт хугацааны, найдвартай бэлтгэн нийлүүлэгчид
  • Цаг хугацаа, зардал хэмнэх
  • Нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэн бичил, жижиг бизнесүүдийг дэмжих
  • Өөрийн байгууллагын үйл ажиллагааг Хөгжлийн Шийдэл ТББ-ын сонин, веб хуудас, уулзалтуудын үед болон телевизээр сурталчлуулах
Хөгжлийн Шийдэл ТББ нь Борлуулалтын Зуучлалын үйлчилгээгээрээ дамжуулан дотоод, гадаадын 200 гаруй томоохон аж ахуйн нэгж, байгууллагуудад харилцагчдынхаа 100 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг нийлүүллээ. 2005-2011 он хүртэлх борлуулалтын нийт дүн 2 сая гаруй ам.доллар болж, бидэнтэй байнга хамтран ажиллах сонирхолтой байгууллагууд жилээс жилд нэмэгдэж байна. Одоогоор бид Өмнийн Говийн элс, Бороо Гоулд, Трансвест, GN Beverages, MCS-Asia Pacific Breweries, Витафит зэрэг олон компаниуд, Голланд, Америк, Франц, Румын зэрэг улсуудын импортлогчидтай хамтран ажиллаж, ажлын хувцас, уламжлалт модон тавилга, арьс, ноос, эсгий эдлэлийг нийлүүлж байна
  • Бүтээгдэхүүнээ хаана, хэрхэн борлуулахаа мэдэхгүй байна уу?
  • Хангалттай хэмжээний борлуулалт хийж чадахгүй байна уу?
  • Борлуулалтаа өсгөх цаг зав, хүн хүчний нөөц хомс байдаг уу?
  • Зар сурталчилгаанд зарцуулах санхүүгийн нөөц боломж хязгаарлагдмал байдаг уу?
  • Өөрийн бүтээгдэхүүнээ хэрэглэгчийн нүдээр харж, сайжруулах зөвлөгөө, туслалцаа шаардлагатай байдаг уу?
  • Тогтвортой худалдан авагчидтай хамтран ажилламаар байна уу

            Дээрх бэрхшээлүүдийг шийдэх оновчтой арга нь Хөгжлийн Шийдэл ТББ-ын Борлуулалтын Зуучлалын үйлчилгээ юм. Хэрвээ та ямар нэгэн үйлдвэрлэл явуулж байгаа бол, түүнийхээ чанарыг сайжруулах, гадаад, дотоод зах зээлд таниулах шаардлагатай байгаа бол манай үйлчилгээнд хандаж, бизнесээ өргөжүүлэх, борлуулалтаа нэмэгдүүлэх мэргэжлийн зөвлөгөө, үйлчилгээг авч болно.

Бидэнтэй хамтран ажилласнаар Үйлдвэрлэгч Та дараах давуу талуудыг олж чадна:

  • Борлуулалтын орлогоо нэмэгдүүлэх
  • Байнгын худалдан авагчидтай болох
  • Бүтээгдэхүүн үйлчилгээний нэр төрөл нэмэгдэж, чанар сайжрах
  • Зах зээлийн эрэлт хэрэгцээнд тулгуурласан үйлдвэрлэл явуулах
  • Гадаадын зах зээл дээр бараа бүтээгдэхүүнээ борлуулах
  • Бизнесийн үйл ажиллагаа тогтворжих, өсөн дэвжих
Худалдан авагч томоохон байгууллагууд  Хөгжлийн Шийдэл ТББ нь 3000 гаруй бичил, жижиг бизнес эрхлэгчдийн 100 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг дотоодын уул уурхайн болон үйлдвэрлэлийн секторын томоохон аж ахуйн нэгж, байгууллагуудад, мөн экспортын түншүүддээ зуучлан нийлүүлж, нийт 2 сая гаруй ам.долларын борлуулалтын үйлчилгээг үзүүллээ. Манай харилцагчдын урласан Монголын уламжлалт модон тавилга, арьс, ноос, эсгий, төрөл бүрийн оёмол бараа бүтээгдэхүүнүүд нь Голланд, Америк, Франц, Румын зэрэг улсуудад экспортлогдож байна.
  • Ажлын хос
  • Комбинезон
  • Хамгаалалтын хувцас
  • Куртка
  • Үйлчилгээний хувцас
  • Зузаан цамц
  • Хантааз
  • Малгай
  • Поло цамц
  • Өмд
  • Ажлын бээлий
  • Хайгуулын дээжний уут
  • Хайгуулын модон гадас
  • Төрөл бүрийн модон бэлдэц
  • Бусад захиалгат хувцас, бүтээгдэхүүн
  • Бэлэг дурсгалын болон хэрэглээний БҮТЭЭГДЭХҮҮН
  • Монгол дээл
  • Эсгий эдлэл
  • Ноолууран эдлэл
  • Савхин бүтээгдэхүүн
  • Казак бүтээгдэхүүн
  • Бэлэг дурсгалын зүйлс
  • Модон эдлэл
  • Бусад

Үзэсгэлэн худалдаа нь үйлдвэрлэгч, худалдан авагч хоёрын хооронд шууд харилцаа үүсгэж, тэднийг нэг доор уулзуулан, нэг нэгнийхээ талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах хамгийн сайн боломж юм. Үзэсгэлэн худалдаанд оролцохын давуу талууд:

  • Борлуулалт хийж, орлогоо нэмэгдүүлэх
  • Байнгын худалдан авагчидтай болох
  • Худалдан авагчдад бүтээгдэхүүний мэдээллийг өргөнөөр хүргэх
  • Хэрэглэгчдийн санал хүсэлт, шаардлагыг шууд мэдэх
  • Ижил төрлийн бизнес эрхлэгчидтэй мэдээлэл солилцох
  • Өөрийн бүтээгдэхүүний онцлог, давуу тал, хэрэглэх арга зэргийг худалдан авагчдад биечлэн танилцуулах
  • Зах зээл дээрх бусад бүтээгдэхүүнтэй өөрийн бүтээгдэхүүнийг харьцуулах, дүгнэлт хийх
Хэвлэл  мэдээллээр бүтээгдэхүүн, үйл ажиллагаагаа сурталчлуулах зэрэг болно. Сүүлийн 3 жилийн хугацаанд Цагаан сар, Шинэ жил, хаврын тариалалт, Наадам, Бүргэдчидийн баяр, болон ургац хураалттай холбоотой үзэсгэлэн худалдааг нийт 40 удаа 1107 харилцагчдыг хамруулан Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Чойбалсан, Сүхбаатар, Булган, Багануур, Өлгий, Зуунмод хотуудад зохион байгууллаа. Эдгээр үзэсгэлэн худалдаанд оролцсон харилцагчдын нийт борлуулалтын хэмжээ 567,802,950 төгрөгт хүрч, энэхүү үйлчилгээ нь Хөгжлийн Шийдэл ТББ-ын харилцагчид болон худалдан авагчдын хүсэн хүлээдэг, нэр хүндтэй үйлчилгээ боллоо. Үйлчилгээний үр дүнд худалдан авагчид орлогоо нэмэгдүүлэхийн зэрэгцээ, байнгын худалдан авагчдад мэдээллээ хүргэн, хамтын ажиллагааны эх үндсээ тавьж чаддаг.