Хөдөлмөр зуучлалын үйлчилгээ


banner5

“Хөгжлийн шийдэл” ТББ-н дэргэдэх Хөдөлмөрийн хувийн бирж нь ажилд орохыг хүссэн ажилгүй, ажил хайгч, ажилгүйдэлд өртөж болзошгүй иргэнийг биеэр, интернет /www.bizguide.mn/ болон утсаар мэдээллийн нэгдсэн сандаа бүртгэн авч, ажил олгогчийн эрэлт хэрэгцээг үндэслэн хөдөлмөр зуучлалын үйлчилгээ үзүүлнэ.

  • Ажилгүй, ажил хайгч, ажилгүйдэлд өртөж болзошгүй иргэнийг бүртгэн авч тэдний дэлгэрэнгүй мэдээллийг Хөдөлмөрийн төв биржийн мэдээллийн санд байршуулна. /Боловсрол, мэргэжил, ажлын туршлага, ур чадвар, хэлний мэдлэгийн талаарх мэдээлэл/
  • Ажил олгогчдоос ирүүлсэн ажлын байрны талаар мэдээлэл, зөвлөгөө өгөх
  • Хөдөлмөр эрхлэлттэй холбоотой хууль тогтоомж болон ажилд ороход хувь хүн өөрийгөө яаж бэлтгэх, ажил олгогчийн ярилцлаганд ороход юуг анхаарах талаар зөвлөгөө, мэдээлэл өгөх
  • Шинэ, сул ажлын байранд ажил олгогчийн шаардлагад нийцсэн тохирох ажил хайгчийг зуучлах

Та бүхэн манай хөдөлмөрийн бирж-д хандсанаар дараах боломжууд таныг хүлээж байна.

  • Өөрийн мэдлэг, ур чадвар, хүсэл сонирхолд нийцсэн ажлын байранд түргэн шуурхай зуучлуулах
  • Өөрийн цаг зав, ажил мэргэжлээс шалтгаалан өөрт тохирсон хагас цагийн ажилд зуучлуулах боломж
  • Хэрэв та гадаадад өндөр боловсрол эзэмшсэн бол манай гадаадад төгсөгчдийн бүртгэлд бүртгэгдсэнээр нэр хүнд бүхий албан байгууллага, аж ахуй нэгжид зуучлуулах
  • Хэрэв та ямар ажил мэргэжил сонгон суралцах, ажиллах эсэхээ хараахан шийдэж амжаагүй бол бидэнд хандаж “Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох” сургалт, зөвлөгөөг авах
  • Хувь хүний хөгжлийн сургалтаар дамжуулан өөрийгөө хөгжүүлэх
  • Бүлгийн болон ганцаарчилсан зөвлөгөө авах
  • Сүүлийн үеийн хөдөлмөрийн зах зээл, эрэлттэй байгаа ажил мэргэжлийн талаарх мэдээ, мэдээлэл
  • Үнэ төлбөргүй ажилд зуучлуулах
  • Зарлагдсан ажлын байрны шаардлагад нийцсэн ажилчин, албан хаагчийг түргэн шуурхай олох
  • Өндөр ур чадвар бүхий ажилчдын CV-нээс сонголт хийх
  • Таны зарласан ажлын байрны зарыг хөдөлмөрийн төв биржийн мэдээллийн нэгдсэн санд байршуулан чадварлаг боловсон хүчин олох боломжийг илүү нэмэгдүүлэхээс гадна хамтран ажиллагч сайтуудад ажлын байрны зарыг тавих, тэдний гишүүдэд newsletter-ээр ажлын зарын мэдээллийг хүргэх
  • Байгууллагын ажилчид, албан хаагчид болон шинэ ажилчдыг манайхаар дамжуулан чадваржуулах сургалтад хамруулах боломжтой