Мэдээллийн үйлчилгээ


Мэдээллийн уулзалт

Энэ үйлчилгээний зорилго нь иргэд, бизнес эрхлэгчдийг төрийн ба төрийн бус байгууллага, төсөл хөтөлбөрүүд, бизнесийн байгууллагуудтай уулзуулж, төрөөс баримталж буй бодлого чиглэл, дүрэм журам, тэдгээр байгууллагын хийж байгаа ажил, үйлчилгээтэй танилцуулах, хэрхэн хандаж, үйлчилгээ авах зэрэг мэдээлэлтэй болгохоос гадна иргэд, бизнес эрхлэгчдийн өөрсдийнх нь бодол санаа, дуу хоолойг холбогдох  хүмүүст илэрхийлэх боломжийг бүрдүүлэхэд оршдог.

  • Төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах
  • Иргэдийн цаг, зардлыг хэмнэх
  • Шинэ боломжуудыг олж мэдэх
  • Цаг үеийн шинэ мэдээллийг хэрэглэгчдэд шуурхай хүргэх
  • Хэрэгцээт мэдээллийг нэг доороос авах боломжийг иргэд, бизнес эрхлэгчдэд олгох
  • Харилцагчид өөрт тулгамдсан асуудалдаа хариулт авах

Мэдээллийн уулзалтын төрлүүд

  • Бизнес эрхлэгчдэд зориулсан шинэ техник, технологи, санхүүжилт, бизнесийн боломжийн тухай мэдээлэл өгөх зорилготой уулзалт
  • Гэр хорооллын иргэдэд орчин үеийн дэвшилтэт технологи, материал, тоног төхөөрөмж, халаалт, цэвэр бохир усны системийн тухай мэдээлэл өгөх зорилготой уулзалт
  • Иргэд, бизнес эрхлэгчдэд төрийн үйлчилгээний талаарь тухайлбал  газар, өмч хувьчлал, үл хөдлөх хөрөнгө, татвар, даатгал, шилжилт хөдөлгөөний мэдээлэл өгөх уулзалт
  • Бизнес эрхлэгчдэд зориулсан тусгай зөвшөөрөл, стандарт шаардлага, мэргэжлийн хяналтын холбогдолтой асуудлаар мэдээлэл өгөх уулзалт