Уул уурхайн бүс нутгийн бизнесийн хөгжил


Бид 2010 оноос эхлэн уул уурхайн  компаниудийн нийгмийн хариуцлагын бодлогын хүрээнд тэдэнтэй хамтран орон нутгийн бизнес, эдийн засгийг дэмжих чиглэлээр төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж байгаа билээ. Орон нутагт зах зээлийн боломж байгаа ч бизнес эрхлэхээр зорьж байгаа иргэд, малчид нь бизнес эрхлэх мэдлэг ур чадвар хомс байна. Энэ нь уул уурхайн компаниудын бүс нутгийг хөгжүүлэхэд эхний шийдэх асуудал болоод байна.

  • 2010 онд Энержи ресурс ХХК-тай хамтран Европын Сэргээн Босголт, Хөгжлийн банкны санхүүжилтээр Өмнөговь аймгийн Даланзадгад, Ханбогд, Цогтцэций сумдад “Бичил жижиг бизнесийг хөгжүүлье” төслийн 1 дүгээр үе шатыг амжилттай хэрэгжүүлсэн.
  • 2011 онд Оюу толгой ХХКомпанитай хамтран тус компаний санхүүжилтээр Өмнөговь аймгийн Даланзадгад, Баян-Овоо, Ханбогд, Манлай сумдад орон нутгийн эдийн засаг, бизнесийг дэмжих “Говийн Шим” төслийг 2-р сараас эхлэн хэрэгжүүлж эхлээд байна. Төслийн үргэлжлэх хугацаа 12 сар.
“Бичил жижиг бизнесийг хөгжүүлье” төсөлд Өмнөговь аймгийн Даланзадгад, Цогтцэций, Ханбогд сумдын 61 иргэн хамрагдсан бөгөөд бизнесээ амжилттай эхлүүлэх, өргөжүүлэн сайжруулах мэдлэг, ур чадварыг эзэмшсэн. Сургалтын үр дүнд төсөлд хамрагдсан иргэд одоогийн болон шинээр эхлэх бизнесийн төлөвлөгөөгөө боловсруулан гаргасан. Төслийн үр дүнд нийт харилцагчдын 38% нь өөрийн бизнесээ өргөжүүлэн сайжруулж, шинээр 32 ажлын байрыг бий болгосон байна. 11 иргэн шинээр бизнес эхэлсэн бөгөөд 10 харилцагч боловсруулан гаргасан бизнес төлөвлөгөөгөө ХасБанкинд танилцуулж зээл авсан.

Бидний давуу тал

  • Өмнөговь аймагт амжилттай хэрэгжүүлсэн загвар төсөл, үр дүнтэй хамтран ажилласан туршлагатай.
  • Олон талт хамтын ажиллагаатай /Уул уурхайн компаниуд, Олон улсын байгууллагууд, Банк санхүүгийн байгууллагууд/
  • Бичил жижиг бизнесийг дэмжих чиглэлийн олон жилийн туршлагатай
  • Бүтээгдэхүүн нь цогц шийдэлтэй, үр дүнг амладаг
  • Бүтээгдэхүүний уян хатан бодлого баримталдаг, тухайн хэрэгцээнд тохируулан бүтээгдэхүүнийг өөрчлөх боломжтой

Санал болгож буй бүтээгдэхүүнүүд:

  • Орон нутгийн иргэдийн амьжиргаа, хэрэглээ, бизнес эрхлэх боломжийн судалгаа
  • Шинээр бизнес эхлүүлэх, бизнесээ хөгжүүлэх хүсэлтэй иргэдэд чиглэсэн сургалт, зөвлөгөө
  • Бичил жижиг бизнесийг өргөжүүлэх хөгжүүлэх сургалт, зөвлөгөө
  • Бизнес эрхлэгчдийн бүтээгдэхүүн/үйлчилгээг уул уурхайн компаниуд болон томоохон худалдан авагч нарын хэрэгцээ шаардлагад нийцүүлсэн байдлаар хөгжүүлэх, зах зээлтэй холбох
  • Нүүлгэн шилжүүлэлтэд өртсөн болон орон нутгийн малчдын тогтвортой амьжиргааг хангах, малчны бүлгийг үүсгэн байгуулах, хөгжүүлэх

Дээрх бүтээгдэхүүнүүдийг тус тусад нь болон цогц байдлаар үзүүлэх боломжтойгоос гадна бүс нутгийн онцлог байдал, хэрэгцээ шаардлагаас хамааран  бүтээгдэхүүнийг өөрчлөх уян хатан бодлоготой.