ОУБ, Төсөл хөтөлбөрүүдийн захиалгат үйлчилгээ


Тус үйлчилгээний хүрээнд төсөл хөтөлбөр, олон улсын байгууллагын захиалгаар тодорхой зорилгын хүрээнд төслийн зорилтот хэрэглэгчдэд ажил үйлчилгээ үзүүлэх, сургалт, зөвлөгөө өгөх, бизнес эрхлэлтийг дэмжих үйлчилгээ үзүүлэх, зорилтот хэрэглэгчдийн хэрэгцээний судалгаа хийх, төслийн хэрэгжилтийн  мониторинг үнэлгээ хийх, дүн шинжилгээ гаргах зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэдэг.

Бидний давуу тал

  • АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлаг (USAID), АНУ-ын ХААЯ (USDA) болон СHF ОУБ-тай хамтран ажиллаж байгаа туршлагатай, нэр хүндтэй
  • Гэр хорооллын иргэдэд чиглэсэн бизнесийн үйлчилгээ, ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх, ажилгүй иргэдэд чиглэсэн үйлчилгээ үзүүлэх, бичил жижиг бизнесийг хөгжүүлэх, хэрэгцээг судлах, үр дүнг хэмжих, мониторинг үнэлгээ хийх тал дээр амжилттай ажиллаж байсан олон жилийн арвин туршлагатай
  • Захиалагч байгууллагаас гүйцэтгэсэн ажлын үр дүн, чанарын талаар санал дүгнэлт гаргуулан авдаг
  • Үр дүнд чиглэсэн үйл ажиллагаа явуулж эргэх холбоотой ажилладаг
  • 20 гаруй мянган бичил жижиг бизнесүүдийн мэдээллийн баазтай
  • Монгол улсын Нийслэл хот, 7 аймагт нийт 11 салбар нэгж, 80 гаруй ажилтантай
  • Машин, техник хэрэгслийн нөөц, бааз суурь сайтай
  • Зах зээлд танигдсан, нэр хүндтэй ашгийн бус байгууллага

Гүйцэтгэсэн ажлууд:

  • Швейцарын Хөгжлийн Агентлаг (SDC)-ийн Тогтвортой Бичил Уурхай (SAMP) төслөөс зарласан “Хувиараа ашигт малтмал олборлогч иргэдийг чадавхижуулах” тендерт шалгаран уг төслийн харилцагч 70 иргэнд бизнес эрхлэх ур чадвар олгох сургалт, зөвлөгөө, мэдээллийн цогц үйлчилгээг үзүүлэв.
  • Бельги улсын засгийн газрын санхүүжилтээр “Каритас Монгол” ТББ-ын хэрэгжүүлж буй Европын орнуудаас эх орондоо буцан ирэгсдийг нийгэмшүүлэх хөтөлбөрийн 12 харилцагчид шинээр бизнес эрхлэх ур чадвар олгох сургалт, зөвлөгөө, мэдээллийн цогц үйлчилгээг гурван үе шаттайгаар үзүүлэв.  Тус хөтөлбөрийн үйлчилгээ авсан иргэдийн 84% нь үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний чиглэлээр жижиг бизнесээ амжилттай эхлүүлэв. 2011 онд тус төсөлтэй хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж байгаа.
  • НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр (UNDP)-ийн “Монголд үйлдвэрлэл хөгжүүлье” төслийн салбар нэгжүүдийн үйл ажиллагааг сайжруулах тендерийн хүрээнд Өвөрхангай, Сэлэнгэ, Хэнтий, Ховд аймгуудын Бичил бизнесийг дэмжих төв (ББДТ)-үүдийн бизнес төлөвлөгөөг боловсруулах ажлыг амжилттай хийж гүйцэтгэв.
  • НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр (UNDP)-ийн  Даян Дэлхийн Байгаль Орчны Сангийн Жижиг Төслийн Хөтөлбөрийн харилцагчдын онцлогт тохируулж жимсний мод бутны  бүртгэлийн дэвтэр боловсруулах, төсөл хэрэгжиж буй аймгийн төлөөлөл 30 харилцагчид бизнес төлөвлөгөө боловсруулах, борлуулалтаа нэмэгдүүлэх сургалтуудыг явуулж, холбогдох зөвлөгөөг өгөх гэрээт ажлыг гүйцэтгэлээ.

Санал болгож буй бүтээгдэхүүнүүд:

  • Зорилтот бүлгийн хэрэгцээний болон амьжиргааны судалгаа
  • Төслийн үр дүнгийн үнэлгээ, мониторинг
  • Зорилтот бүлэгт чиглэсэн бизнес эрхлэлтийг дэмжих, хөгжүүлэх үйлчилгээ
  • Бусад захиалгат үйлчилгээ