Бизнесийн санааг хэрхэн төлөвлөх вэ? сэдэвт уулзалт зохион байгуулагдлаа


  Хөгжлийн шийдэл ТББ-ын гүйцэтгэх захирал Э.Бат-Орших, REACH төслийн менежер Б.Хишигсүрэн, санхүү захиргааны ажилтан Ц.Уранзаяа  нар 2017 оны 02 сарын 03-06-ны өдрүүдэд REACH төслийн Дорнод салбарт ажиллалаа.

   Тэгвэл 2017.02.05 ны өдөр Гүйцэтгэх захирал Э.Бат- Орших Бизнесийн санааг хэрхэн төлөвлөх вэ? сэдэвт уулзалтыг YBM хөтөлбөрийн хүрээнд   18-35 насны залуучуудад зориулж явуулсан байна. Дэлгэрэнгүй…

Газар дээрх зуучлалын өдөрлөг боллоо


   АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлаг (USAID)-ийн зүгээс Хөгжлийн Шийдэл ТББ-тай хамтран хэрэгжүүлж буй REACH төсөл нь жижиг, дунд бизнес эрхлэгчдэд банк, санхүүгийн байгууллагын зээлийн шаардлагад нийцүүлэн чадваржуулах зорилготой. Тэгвэл 2017 оны 01 сарын 25-ны өдөр Хас банкны Ард салбартай хамтран Газар дээрх зээлийн зуучлалын өдрийг зохион байгууллаа. Дэлгэрэнгүй…

Дундговь аймагт сургалт зохион байгуулагдлаа


   Хөгжлийн шийдэл ТББ-ын гүйцэтгэх захирал Э.Бат-Орших, REACH төслийн менежер Б.Хишигсүрэн нар 2017 оны 01 сарын 23-24-ны өдрүүдэд REACH төслийн Дундговь салбарт ажиллалаа.
Ажлын эхний өдөр YBM хөтөлбөрийн “Бизнес санааг төлөвлөх нь” сургалтыг Дундговь аймгийн 18-35 насны залуу бизнес эрхлэгчдэд зориулж Э.Бат-Орших удирдаж явуулсан байна. Залуучуудыг хайрцаганаасаа гарч сэтгэх, бусдыг хуулбарлах бус шинийг эрэлхийлэх боломжуудын талаар ойлголт өгөх зорилготой сургалтанд 23 залуус хамрагджээ. Сургалтанд сууснаар залуучууд шинээр сэтгэх, өөрсдийгөө дайчлах илүү эрч хүчийг мэдэрсэн байна. Дэлгэрэнгүй…

“Жижиг, дунд бизнесийн санхүүжилтийг дэмжих нь” сэдэвт уулзалт боллоо


   Энэ жилийг  Дорнод аймаг аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилго тавин ажиллахаар болсон. Ингэснээр  эдийн засгийн хямралтай энэ үед дотооддоо үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг гадаадын иргэдэд борлуулах бүрэн боломжтой гэж үзэж байна. Тэгвэл энэ ажлын хүрээнд REACH төслийн Дорнод салбар аялал жуулчлалын бизнес эрхлэгчтэй хамтран уулзалтууд зохион байгуулахаар болсон.  Эхний уулзалт нь 2017 оны 01 сарын 24-ны өдөр зөвхөн аялал жуулчлалын үйлчилгээний салбарын бизнесийн байгууллага иргэдтэй уулзалт хийсэн байна. Дэлгэрэнгүй…

#REACH_СУРГАЛТ


  АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн зүгээс Хөгжлийн Шийдэл ТББ-ын хамтран хэрэгжүүлж буй REACH төсөл энэ оны 1 сараас эхлэн хамтран ажиллаж байгаа арилжааны банкнуудын харилцагч жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зориулагдсан сургалт зохион байгууллаа.  Тэгвэл 2017 оны 01 сарын 18-нд “Бизнест амжилт дагуулах Ялгарах стратеги”, 2017 оны 01 сарын 19-нд “Ашиг нэмэгдүүлэх 5 алхам” сэдэвт ахисан шатны сургалтуудаа хийсэн байна. Дэлгэрэнгүй…