АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн REACH Төсөл ‘’Жижиг, Дунд Бизнесүүдийн Санхүүжилтийг Дэмжих нь’’ сэдэвт форумыг хоёр дахь удаагаа амжилттай зохион байгууллаа.


“Жижиг, Дунд Бизнесүүдийн Санхүүжилтийг Дэмжих нь” сэдэвт форумын зорилго нь жижиг, дунд бизнесийн зээлжих чадавхыг сайжруулахад тооцоололтой, тогтвортой, шинэлэг арга замуудыг оролцогч талуудын түншлэл, хамтын ажиллагааны үр дүнд бий болгоход оршиж байна. Дэлгэрэнгүй…

Хөгжлийн Шийдэл ТББ “Даян Дэлхийн Нийгмийн Энтрепренёршипийн сүлжээ”ний 50 дахь гишүүн боллоо


   Бид нийгмийн энтрепренёршипийг Монгол улсад хөгжүүлэх чиглэлээр ажиллаж байгаа билээ. Хөгжлийн Шийдэл ТББ-ын тухайд өнгөрсөн хугацаанд Монгол улсын нийгмийн энтренпренёруудын чуулганыг хоёр удаа зохион байгуулж, нийгмийн энтепренёршипийг дэмжих зөвлөхүүд, сургагч багш нарын багийг бүрдүүллээ. Дэлгэрэнгүй…

REACH Төслийн Баян-Өлгий салбар аймгийн арилжааны банк бүртэй хамтарч ажиллахаар боллоо


   REACH төслийн Баян-Өлгий салбар 2017 оны 01 сарын 19-ээс 31-ны хооронд аймгийн төвд бизнесийн зээл идэвхтэй гаргаж буй ХААН банк, Хас банк, Голомт банк, Төрийн банкны зээлийн ажилтнуудтай тусгайлсан ажил хэрэгч уулзалтуудыг банк бүртэй зохион байгууллаа. Уулзалтаар  2017 онд REACH төсөл эдгээр банкнуудтай хэрхэн жижиг, дунд бизнесүүдийг чадавхжуулах, зээл авахад нь дэмжлэг үзүүлэх талаар санал солилцож, хамтран ажиллах талаар тохиролцсон байна. Дэлгэрэнгүй…

АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн REACH Төсөл Капитрон Банктай хамтран ажиллана


   АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлаг (ОУХА)-ийн REACH төслийг хэрэгжүүлэгч Хөгжлийн Шийдэл ТББ нь Капитрон банктай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

   REACH төсөл нь төр болон хувийн хэвшил, жижиг, дунд бизнесүүдийг боломжит зээлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг авахад тавигдах шаардлагыг хангахад нь дэмжин ажилладаг билээ. Дэлгэрэнгүй…

Хөгжлийн Шийдэл ТББ, Пан-Канадын сайн дурын, хамтын ажиллагааны Юнитерра хөтөлбөртэй хамтран ажиллана


   Хөгжлийн Шийдэл ТББ нь жижиг, дунд бизнесийн чадавхийг хөгжүүлэх үйл ажиллагаагаа сайжруулахаар Пан-Канадын сайн дурын , хамтын ажиллагааны Юнитерра хөтөлбөрийн хүрээнд Канад улсаас технологи болон менежментийн чиглэлээр мэргэшсэн, туршлагатай сайн дурын ажилтнуудыг хүлээн авч ажиллуулахаар боллоо. Юнитерра нь Канад улсын Гадаад Хэргийн Яамны санхүүжилтээр Олон Улс Судлал, Хамтын Ажиллагааны Төв ТББ болон Канад Улсын Дэлхийн Их Сургуулийн Үйлчилгээ ТББ-ын хамтран хэрэгжүүлдэг Пан-Канадын сайн дурын, хамтын ажиллагааны хөтөлбөр юм. Дэлгэрэнгүй…