Бизнес Эрхлэгч Эмэгтэйчүүдийн Төв Төсөл


Энэхүү төсөл нь 3 жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд Улаанбаатар Хотын Захиргаа, KOIKA ОУ байгууллага, Азийн Сан, “Хөгжлийн Шийдэл”ТББ, МҮХАҮТ, Нийслэлийн ЖДҮДэмжих Газар болон Голомт Банк зэрэг оролцогч талуудын оролцоотойгоор хэрэгжинэ. Төслийн 3 жилийн хугацаа дууссаны дараа энэхүү төслийн хүрээнд бий болсон Бизнес Эрхлэгч Эмэгтэйчүүдийн Төв нь Нийслэлийн эмэгтэй бизнес эрхлэгчдийн төв болон үлдэж, ирээдүйд тогтвортой үйл ажиллагаа явуулан үлдэх юм. Дэлгэрэнгүй…

REACH Төсөл


Төслийн танилцуулга:

Америкийн Нэгдсэн Улсын Олон Улсын Хөгжлийн Агентлаг (USAID), Хөгжлийн Шийдэл ТББ-тай хамтран жижиг дунд бизнесийг санхүүгийн хувьд илүү бат бөх, тогтвортой үйл ажиллагаатай болоход шаардлагатай санхүүжилтийг банк, санхүүгийн байгууллагаас олж авахад дэмжлэг үзүүлэх зорилгоор REACH төслийг хэрэгжүүлж байна. Дэлгэрэнгүй…

Монголын хөдөө аж ахуйн бизнесийг дэмжих хөтөлбөр


Хөтөлбөрийн харилцагчид:

  • Хөдөө аж ахуйн болон хөдөө аж ахуйг дэмжигч бизнесүүд

Санхүүжүүлэгч:               

  • АНУ-ын Хөдөө Аж Ахуйн Яам

Хөтөлбөрийн үр дүн:

  • 1055 шинэ бизнесийг үүсгэсэн
  • 1527 бизнесийг өргөжүүлсэн
  • 14 бизнесийн бүлгийг үүсч, үйл ажиллагаа явуулахад нь тусалсан.
  • 499 ажлын байр бий болгосон.
  • 96.9 тэрбум төгрөгийн нэмэлт борлуулалтыг бизнес эрхлэгч харилцагч нартаа бий болгосон.
  •  9,1 тэрбум төгрөгийн 7,059 зээлийг зуучилсан.

Хэрэгжсэн хугацаа: 2009-2011

Монголын жижиг дунд бизнесийг дэмжих хөтөлбөр


  • Жижиг дунд бизнесүүд
  • 24,262 бизнес эрхлэгч харилцагчид (59% эмэгтэй)
  • 18-35 насны бизнес эрхлэгч 2,856 (41% эмэгтэй бизнес эрхлэгч)

Хөтөлбөрийн үр дүн:   (2013 оны 3-р сарын 11-ны байдлаар)

  • 1180 шинэ бизнесийг үүсгэсэн
  • 1697 бизнесийг өргөжүүлсэн
  • 28 бизнесийн бүлэг байгуулагдахад тусалсан
  • 875 ажлын байр бий болгосон
  • 97,2 тэрбум төгрөгийн нэмэлт борлуулалтыг бизнес эрхлэгч харилцагч нартаа бий болгосон
  • 1,431 тэрбум  төгрөгийн 297 зээлийг зуучлан олгуулсан
  • 705 харилцагчдад 21,46 тэрбум төгрөгийн санхүүжилт бүхий бизнесийн төсөл боловсруулсан
  • 2250 ажилтанд байгууллагын үйлчилгээний 55 багц сургалт явуулсан
  • 438 харилцагчдад санхүү, НББ-ын үйлчилгээг хүргэсэн

Бизнес холболтын хөтөлбөр


  • Бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сайжруулж улмаар зах зээл, томоохон худалдан авагч байгууллагуудтай холбоо тогтоох хүсэлтэй бичил жижиг бизнес эрхлэгч нар

Бүтээгдэхүүний төрлүүд:              

  • Ажлын хувцас, Модон эдлэл, Эсгий эдлэл, Уран зураг, Хайчилбар, Арьсан эдлэл

 

Хөтөлбөрийн үр дүн:  (2013 оны 9-р сарын 12-ны байдлаар)

  • 1,1 тэрбум төгрөгийн борлуулалтыг бизнес холболтоор харилцагчдадаа хийж өгсөн.
  • 48 удаагийн үзэсгэлэн худалдаанд 1282 харилцагч оролцож, 579,9 сая төгрөгийн борлуулалт хийсэн.