Өөрийгөө дайчилж, тэмцэж байж л өөдлөн дэвшинэ


4 жижиг бизнес эрхэлж өрхийн орлогоо нэмэгдүүлж байна

   Одоогоос 3 жилийн өмнө Булган аймгийн Булган хотод оршин суугч Б.Цэцэгдэлгэр гэр бүлийн гишүүд болох нөхөр хүүхдүүдийн хамт түлшний мод бага хэмжээгээр борлуулдаг бизнес хийдэг байв.

   Тэр үедээ өрхийнхөө эрүүл, найдвартай хүнсний хэрэглээ болон орлогоо нэмэгдүүлэх хүсэл зорилгын улмаас хүнсний ногоо тариалах сонирхолтой байлаа. Яг энэ л хүсэл зорилготой нь нийцсэн мэт ГЭР Санаачлага нэртэй гэр хорооллын иргэд, бизнес эрхлэгчдийг болон ажил эрхлэлтийг дэмжиж тэдний амьжиргааг дээшлүүлэх зорилготой нэгэн төсөл Булган аймагт хэрэгжиж эхэлсэн ба удахгүй ХАА-н чиглэлийн сургалт зохион байгуулах гэж байгаа талаарх мэдээллийг тэрээр орон нутгийн телевизээр сонссон байна. Дэлгэрэнгүй…

Бүлгээрээ ховор нэр төрлийн нарийн ногоо тариалдаг


Борлуулалтын сувгаа нэмэгдүүлэх талаар төслийн зөвлөхөөс зөвлөгөө байнга авдаг

   2005 оны 12-р сард Дархан ГЭР Санаачлага төслөөс зохион байгуулах хүнсний ногоо тариалагчдын уулзалтын талаарх телевизийн дагуу энэ уулзалтанд хүнсний ногоо тариалах хүсэлтэй болон тариалдаг нэлээд хэдэн хүн очиж ГЭР Санаачлагын зөвлөхүүдтэй анх уулзжээ.

   Уг уулзалтанд тэдний л адил бэрхшээлтэй байдаг хүнсний ногооны жижиг бизнесүүд цуглацгаасан байлаа. Дэлгэрэнгүй…

Эрдэнэт хотод байгуулагдсан анхны бизнес бүлэг


Байгалийн цэвэр бүтээгдэхүүний амт чанарыг алдагдуулахгүйгээр жимсний чанамал, ногооны нөөш хийж Эрдэнэтчүүдийнхээ болон том компаниудын хэрэгцээнд нийлүүлж байна

   Сүүлийн жилүүдэд Монголчууд амьдрал ахуйгаа дээшлүүлэх зорилгоор хүнсний ногоо тариалах буюу өрхийн тариалан эрхлэх ихээхэн сонирхолтой болоод байгаа.

   Ийнхүү хүнсний ногоо тариалаад ирэхээр нэлээд хүйтэн, эрс тэс уур амьсгалтай орон нутагт хэдийд, хэрхэн тарих вэ, хэдийд яаж ургацаа хураан авах вэ? гэх мэт олон асуудал урган гарч ирнэ. Энэ асуудлаа шийдэхийн тулд олон гэр хорооллын иргэд арвин ургац авах арга техникт суралцахаар хүмүүсээс асууж, олон байгууллагын үүдийг татаж явсан үе байлаа. Эдгээр хүмүүсийн тоонд ирээдүйн “Газрын өгөөж” бизнесийн бүлгийн гишүүд ч мөн хөл нийлүүлэн алхаж байсан билээ. Энэ бүлгийн 9 гишүүн манай хүнсний ногоо тариалах чиглэлээр явагдаж байсан сургалтуудад маш идэвхтэй хамрагдан суудаг байсан. Дэлгэрэнгүй…

Хүн ажилдаа дур сонирхолтой байх нь маш их эрч хүч өгдөг


Өргөн хэрэглээний болон нарийн ногоо, модны суулгац нийлээд 18 төрлийн зүйл тариалж байна

   ГЭР Санаачлага төслийн АНУ-аас захиалан авчирч харилцагчдадаа нийлүүлдэг хүнсний ногооны үрийг худалдан авч ногоо болон цэцэг тариалдаг Энхтуяа хэмээх ажилсаг, авхаалжтай, юм хийх эрмэлзэлтэй энэ эмэгтэй СХД-ийн Орбитод амьдардаг. 

   Тэрээр анхлан 1998 онд бага хэмжээгээр дан хүнсний нарийн ногоо тарьж ногоочин болох гараагаа эхэлжээ. Орбитод хүнсний ногоо тарих зориулалтаар газар эзэмшиж эхний жилдээ бага хэмжээний нарийн ногоо тарьж эхэлсэн. Дэлгэрэнгүй…

Дөрвөн улирлын турш зах зээлд сүүгээ тасралтгүй нийлүүлдэг


Аж ахуйгаа цикл хэлбэрт оруулж ажиллахаар төлөвлөж байна

   Б.Саран нь үхрийн аж ахуй эрхэлдэг бөгөөд уг бизнесээ 2005 оноос хойш амжилттай эрхэлж байгаа. Бизнесийн үйл ажиллагаагаа Дархан-Уул аймгийн Дархан сумын 3-р багийн нутаг дэвсгэрт явуулдаг.

   Харилцагч зах зээлд жилийн 4 улирлын турш сүү борлуулдаг ба хавар намрын улиралд мал болон мах зах зээлд нийлүүлдэг.

   2007 оны 9-р сард ГЭР Санаачлага төслийн Дархан хот дахь салбар дээр ирж өөрийн бизнесийг өргөжүүлэх, үхрийн аж ахуйн дутуу баригдсан байраа гүйцээхэд санхүүгийн эх үүсвэр шаардлагатай байгаагаа хэлж заавар зөвлөгөө авч өөрийн эргэлтийн сүргээ нэмэгдүүлэх, Дэлгэрэнгүй…