Төсөлтэй харьцсанаас хойш байнга орлого, зарлагаа хөтөлдөг болсон


Өрх толгойлсон бас нэг эмэгтэйг туслах ажилтнаараа авч ажиллуулж байна

   Д.Энхтайван нь өөрийн бизнесээ амжилттай эрхэлж байгаа харилцагчдын нэг билээ. Тэрбээр 7 хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй бөгөөд 2000 оноос эхэлж Багануур дүүргийн “Хүүхдийн төлөө төв”-ийн цайны газарт тогоочоор ажиллаж байсан.

   Төсөлтэй харьцсанаас хойш байнга орлого, зарлагаа хөтөлдөг болсон
Цайны газар татан буугдсанаас хойш хувиараа төрөл бүрийн бизнес хийх гэж оролдож байсан боловч тодорхой үр дүнд хүрч чадаагүй. 2006 оноос хувийн компанид манаачаар ажиллангаа жижигхэн мухлаг ажиллуулж ч үзжээ. Гэвч бизнест эргэлдэж буй мөнгө нь бага байснаас гадна олон хүүхэдтэй тул эргэлтийн мөнгө нь буурч байв. Дэлгэрэнгүй…

Тогтвортой бизнестэй болж үйлчлүүлэгчдийн тоо өсч байна


Амтат бялуугаараа аймгийнхаа хэрэгцээг хангадагтаа баяртай байдаг

Н.Маржангүл нь 1990 онд Казахстаны Хүнсний ТМС-ийг махны технологич мэргэжлээр төгсөн ирж Баян-Өлгий аймгийн Мах комбинатад, дараа нь хүнсний үйлдвэрийн нарийн боовны цехэд ажиллаж байжээ.

Тус үйлдвэр нь хувийнх учир цалин бага, амьдралд төдийлөн хүрэлцдэггүй байв. Тиймээс тэрээр өөрийн гэсэн бизнестэй болох талаар байнга боддог байлаа. Гэвч тус санаагаа хэрхэн яаж хэрэгжүүлэх арга замаа олохгүй л байв. Тэр үед зурагтаар Өлгий хотод шинэ салбараа нээгээд удаагүй байгаа ГЭР Санаачлага төслөөс 2006 оны 9-р сард нарийн боовны сургалт явуулна гэсэн зарыг үзэж, төсөлд хандан очиж уулзсан нь бизнесээ эхлэх боломжийг түүнд нээж өгсөн байна. Дэлгэрэнгүй…

Зорилгоо хэрэгжүүлэхийн төлөө туйлбартай ажиллах нь чухал


Бизнесийн орлого нь 2.5 дахин, эргэлтийн хөрөнгө нь 2.2 дахин өсжээ

  Анх 2003 онд 550000 төгрөгөөр гэр хороололд байрлах хүнсний жижиг ТҮЦ худалдан авснаар Отгонгэрэлийн гэр бүлийн бизнес эхэлсэн юм. Энэ бизнесийн үйл ажиллагааг гэр бүлийн гишүүд нь ихэд дэмжин хүнсний худалдааны бизнес дээрээ гэр бүлээрээ хичээн ажиллаж байлаа.

     Тухайн үед тэднийх айлын байр түрээслэн амьдардаг байсан бөгөөд өөрсдийн гэсэн орон сууцтай болох нь тэдний гэр бүлийн хамгийн гол зорилго байсан. Хэдийгээр бизнесээсээ бага хэмжээний хуримтлал хийж байсан боловч хангалттай хэмжээний эргэлтийн хөрөнгөгүй, бизнесийн мэдлэг дутагдалтай байснаас зорилгоо биелүүлэхэд хэцүү байсан. Дэлгэрэнгүй…

Хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг нэгдүгээрт тавьдаг


Бизнес эрхлэгчид үйл ажиллагаа нь өргөжихийн хирээр шинэ асуудлуудыг шийддэг

   Б.Оюун 2004 оны 9-р сараас туршилтын журмаар гэрээрээ талх барьж эхэлсэн бөгөөд ийн гэрээрээ талх барьж 6 сар дэлгүүрүүдээр тарааж явсан. Энэ хугацаанд борлуулалт нь боломжийн байсан тул 2005 оны 3-р сараас нэг жижиг зуухтай, нэг ажилчинтайгаар үйл ажиллагаагаа албан ёсоор явуулж эхэлжээ. Түүний бүтээгдэхүүн нь буриад технологиор барьсан талх учраас борлуулалт маш сайн байхад дөхөмтэй байсан байна. Ийнхүү маш богино хугацаанд хэрэглэгчдийнх нь тоо өсөж, 2006 оны 10-р сар гэхэд өөрийн гэсэн ажлын байртай, 8 ажилчинтай болсон байна. Энэ үеэс тэрээр ГЭР Санаачлага төсөлтөй хамтарч ажиллаж эхэлжээ. Дэлгэрэнгүй…

Үйлдвэрлэлийнхээ ашиг алдагдал, орлого зарлагаа тооцож сурсан


  Ууганбаяр нь Булган аймагт төрсөн бөгөөд Хөгжмийн сургууль төгссөн. Гэвч тэр сургуулиа төгсөөд мэргэжлээрээ ажиллаагүй. Харин Солонгост 6 сарын гэрээтэйгээр ажиллаж байгаад ирсэн байна.

  Ирснээсээ хойш ажил хийхээр хайсан боловч ажил олдохгүй байсан учир хувиараа бизнес эрхлэхээр шийджээ. Ингээд тэр хуучин ажиллаж байсан цехийг худалдаж авахаар болж, зээлд хамрагдахын тулд ГЭР Санаачлага төсөлд хандан, төслийн тооцооллоо хийлгэсэн байна. Ингээд Хас банкнаас зээл аван талхан цехээ худалдан авчээ. Үйл ажиллагаагаа эхлэх болтол, сайн талх нарийн боовчин хэрэгтэй байсан учир ГЭР Санаачлага төсөлд дахин хандаж, төслөөс туршлагатай нэг хүнийг санал болгон ажлын байранд зуучилж өгсөн байна. Дэлгэрэнгүй…