Авсан мэдээллээ амьдралдаа хэрэгжүүлж байгаадаа баяртай байна


Төслийн барилгын гарын авлагыг ашиглаж байшингаа барьсан

  Олсон мэдээллээ амьдралд бодитоор хэрэгжүүлж, сурсан мэдсэнээ өөрөө хэрэгжүүлээд зогсохгүй бусад хүмүүст зааж сургаж байгаа ГЭР Санаачлага төслийн харилцагч бол Тилегений Ерган хэмээх хүн билээ.

   Т.Ерган малын эмч мэргэжилтэй бөгөөд ГЭР Санаачлага төсөл байгуулагдсан цагаас хойш байнга харилцаатай ажиллаж байгаа юм.

   Тэрээр зах зээлийн жамаар 2005 оноос бусад хүмүүсийн адил зах дээр лангуу түрээсэлж, бэлэн хувцасны худалдаа эрхэлж эхэлсэн байна. Тэрээр үргэлжид хаана, ямар шинэ санаа, мэдээлэл байгааг эрэлхийлж байдаг хүн аж. 2006 оны 9-р сард тэрээр ГЭР Санаачлага төслийн талаар зурагтаар сонссон бөгөөд жижиг, дунд бизнес эрхлэгч гэр хорооллын иргэдэд бизнес зөвлөгөө, сургалт, мэдээлэл зэрэг олон төрлийн үйлчилгээ үзүүлдгийг мэдэж авчээ. Дэлгэрэнгүй…

Бичил бизнест дэмжлэг хэрэгтэй


   Зээлийн сургалтанд сууж, бүртгэл хөтлөлтийн дэвтрийг хөтөлж хэвшсэний үр дүнд зээлээ зориулалтын дагуу сайн ашиглаж байна

   Дорнод аймгийн Чойбалсан хотод оршин суугч Цэндбаатар нь анх өөрийн гэрийн нэг өрөөнд модоор шалны мод, шүүр хийгээд “Шүр” зах дээр өөрөө явж, худалдаалдаг байсан ба 2006 оны 10-р сард ГЭР Санаачлага төслийн харилцагч болсноор бизнес холболтын үйлчилгээнд нь хамрагдан, ДБЭХС” ХК-д сар бүр 100 ширхэг шүүр нийлүүлдэг болсон байна. Анхны холболтыг хийхэд эргэлтийн хөрөнгө дутмаг байсан тул төслөөс өөр нэг харилцагчийн дэлгүүрээс шүүр хийх түүхий эд материалыг зээлээр авч өгөн захиалгыг гүйцэтгүүлж, тэрээр олсон орлогоосоо түүхий эд материалын зээлээ төлөөд, дараагийн захиалгыг гүйцэтгэх эргэлтийн хөрөнгийн эх үүсвэртэй болжээ. Дэлгэрэнгүй…