Бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг улам олшруулна


Бүлгийн орлогоо нэмэгдүүлэн, хуримтлал хийдэг

   Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотын оршин суугч Ш.Энхтуяа нь анх гэртээ сүлжмэл эдлэл, захиалгат хувцас болон эсгий эдлэл хийдэг байсан ба 2006 оны 9-р сарын 8-нд ГЭР Санаачлага төслийн талаар найзаасаа мэдсэнээр очиж уулзан харилцагчаар бүртгүүлжээ.

  Ингээд төслөөс зохион байгуулсан өөрт хэрэгтэй арга хэмжээнүүдэд идэвхтэй оролцох болсон байна. Төслөөс зохион байгуулагдсан бизнесийн сургалтуудад сууж, өөрийн хамтрагчаа олох зорилгоор төсөлтэй хамтран “Сүлжмэл эдлэлийн сургалт”-ыг гурван ч удаа зохион байгуулжээ. Дэлгэрэнгүй…

Бизнесийн ашиг, алдагдлаа цаг тухайд нь тодорхойлдог болсон


Өмнө нь гэртээ үйлдвэрлэлээ эрхэлдэг байсан бол одоо ажлын байртай болсон

   С.Даарийжав нь оёдлын бизнес эрхэлдэг нэгэн. Бусдын л адилаар тэр, бизнесээ өргөжүүлж хөгжүүлэх боломжуудыг эрэлхийлж явсаар 2005 онд анх ГЭР Санаачлага төслийн талаар олж мэджээ. Ингээд тус төслийн харилцагч болж, үйлчилгээнүүдэд нь хамрагдах болсон байна.

   Бүтээгдэхүүнээ хэрхэн сайжруулах, борлуулалтаа нэмэгдүүлэх талаар төслийн бизнес зөвлөхүүдтэй байнга харилцаа холбоотой ажиллаж, ГЭР Санаачлага төслийн үзэсгэлэн худалдаа, өдөрлөгүүдэд оролцох болсон нь түүнд багагүй давуу талыг авчирсан байна. Мөн эргэлтийн хөрөнгөө нэмэгдүүлэх зорилгоор С.Даарийжав 2,000,000 төгрөгийн зээлийг төслөөр зуучлуулан авсан нь борлуулалт нь нэмэгдэж, бизнес нь өргөжиж сайжрахад ихээхэн нөлөө үзүүлжээ. Дэлгэрэнгүй…

Хөдөлмөрлөсөн хүн бүр амжилтад ойрхон байдаг


Бизнесийн бүлгээ хоршоо болгон өргөжүүлж ажиллаж байгаадаа баяртай байдаг

   2004 онд ГЭР Санаачлага төслийн Эрдэнэт хот дахь салбараас санаачлан гаргасан нэг шинэ ажлын нэг нь томоохон бизнес эрхлэгч компаниудтай хэрхэн хамтарч ажиллах талаар арга зам хайж эхэлсэн явдал юм.

   Ингээд манай харилцагчид тэдгээртэй хэрхэн үр дүнтэй хамтарч ажиллах, ялангуяа ажилгүй хүмүүсийг ажлаар хангах зэрэг асуудлуудаар нэлээд хэдэн байгууллагатай уулзаж, ярилцсаны эцэст “Эрдэнэт ноолуур” компанитай холбоо тогтоосон ба тус компани нь сарлагийн хөөврөөр ноолууран бүтээгдэхүүн хийж гадаад, дотоодын зах зээлд борлуулдаг. Дэлгэрэнгүй…

Бүтээгдэхүүнийх нь чанар, хийц сайн тул байнгын үйлчлүүлэгчидтэй болсон


Монгол гэрт мужааны цехээ ажиллуулдаг

   Л.Хүрэлхуяг нь 2006 оны 8-р сараас эхэлж ГЭР Санаачлага төсөлтөй хамтарч ажиллаж эхэлсэн. Фермерийн аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулах зорилготой манай төсөлд анх хандсан ба тухайн үедээ 2 гахай тэжээдэг байсан.

   Гэхдээ фермерийн аж ахуйн чиглэлээр тодорхой мэдлэг байхгүй, хүмүүсийн ам дамжсан ярианаас гахай тэжээх нь ашигтай гэж сонсоод үүндээ үндэслэн гахай тэжээж эхэлж байсан.

   Ингээд төслөөс зохион байгуулсан гахайн аж ахуйн сургалт болон бизнес аялалд оролцож, мөн бизнесийн сургалтуудад сууснаар “ийм бага хэмжээний эргэлтийн хөрөнгөтэй гахайн аж ахуйн бизнес эрхлээд олигтой амжилт олохгүй юм байна гэдгийг ойлгосон” гэж өөрөө ярьсан юм. Тиймээс тэрээр тодорхой хэмжээний мөнгөн хуримтлалтай болсон хойноо гахайн аж ахуйн фермерийн бизнес эрхлэхээр зорилго тавин ажиллаж байгаа. Дэлгэрэнгүй…

Хамтын ажиллагаа амжилтанд хөтөлнө


Байнгын захиалгатай болсноор бизнес маань тогтвортой явж байна

   Монгол орны алс баруун хязгаар нутаг Баян-Өлгий аймгийн Өлгий хотын оршин суугч Х.Нарбек 2006 оноос эхлэн казах үндэсний хатгамал бүтээгдэхүүн үйлдвэрлэн хувийн бизнесээ эрхэлж эхэлсэн аж.

   Өлгий хотод ирсэн жуулчид казах үндэсний бүтээгдэхүүнүүдийг сонирхон авч, захиалга өгч байгааг хараад энэ бизнесээ эрхлэх анхны санаа нь төрсөн байна. Тэрээр өөрөө зураач-дизайнер мэргэжилтэй тул бүх загварыг өөрөө гарган эсгэж, эхнэр нь оён анх бизнесээ 300000 төгрөгөөр эхэлжээ. Дэлгэрэнгүй…