Танилцуулга


Алсын хараа
Хөгжлийн Шийдэл нь бизнесийн хөгжлийг дэмжих мэргэжлийн цогц үйлчилгээг үзүүлэгч шинэлэг, үр дүнтэй, шилдэг байгууллага байна.

Эрхэм зорилго
Хөгжлийн Шийдэл нь Шинэлэг, Үр дүнтэй, Шилдэг шийдлээр:

  • Өрх гэрийн амьдралын чанарыг сайжруулна.
  • Өсөлтөд чиглэсэн бизнесийн чадавхийг бий болгоно.
  • Байгаль орчинд ээлтэй нийгэм, эдийн засгийн өсөлтийг дэмжинэ.

Товч түүх
Хөгжлийн Шийдэл төрийн бус байгууллага нь шинэлэг, үр дүнтэй, шилдэг шийдлээр өрх гэрүүдийн амьдралын чанарыг сайжруулж, өсөлтөд чиглэсэн бизнесийн чадавхийг бий болгох, байгаль орчинд ээлтэй нийгэм, эдийн засгийн өсөлтийг дэмжих зорилготой нийгэмд үйлчилдэг байгууллага бөгөөд 2008 оны 8 сарын 14 өдөр үүсгэн байгуулагдснаасаа хойш хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийнхөө хүрээнд харилцагч бүрийнхээ өсөлт, дэвшлийн хөшүүрэг нь болж, иргэд, бизнес эрхлэгчдийг дэмжих олон талын үйлчилгээг үр дүнтэй үзүүлж байна.
Хөгжлийн Шийдэл нь бизнесийн хөгжил, ажил эрхлэлтийг дэмжих ГЭР Санаачлага (GER Initiative-Growing Entrepreneurship Rapidly Initiative) хөтөлбөрийг АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн санхүүжилтээр 2008 оны 10-р сарын 1-нээс 2009 оны 3-р сарын 31-н хүртэл хугацаанд, 2009 оны 4-р сарын 1-нээс 2011 оны 9-р сарын 30-ны өдөр хүртэл АНУ-ын Хөдөө Аж Ахуйн Яамны санхүүжилттэй Монголын Хөдөө Аж Ахуйн Бизнесийг Дэмжих хөтөлбөрийг тус тус Си Эйч Эф Интернейшнл олон улсын байгууллагатай хамтран Монгол улсад амжилттай хэрэгжүүлсэн. Түүнчлэн, Нийслэлийн Хөдөлмөр Халамж Үйлчилгээний Хэлтэс, Хөдөө Аж Ахуйн Газар, Европын Сэргээн Босгол Хөгжлийн Банкны Бизнесийн Зөвлөх Үйлчилгээ Монгол хөтөлбөр, НҮБ-ийн Хөгжлийн Хөтөлбөр, Каритас Монгол ТББ-ын Буцан Ирэгсдийг Нийгэмшүүлэх хөтөлбөр, Швейцарийн Хөгжлийн Агентлагийн Хувиараа Ашигт Малтмал Олборлогчдыг Дэмжих хөтөлбөр, Мерси Кор, Дэлхийн Зөн, Адра зэрэг олон төсөл, хөтөлбөрүүдтэй хамтран ажиллаж байна.
Үнэт Зүйлс

  • Хөгжлийн Шийдэл нь алсын хараатай, ашгийн бус, бие даасан Монголын төрийн бус байгууллага юм.
  • Хөгжлийн Шийдэл нь харилцагч нэг бүрийн хэрэгцээнд тохирсон үнэ цэнэтэй, үр дүнд чиглэсэн бизнес хөгжлийн урт хугацааны цогц шийдлийг өргөн хүрээгээр үзүүлдэг.
  • Манай байгууллагын ажилтан бүр үр дүнтэй хамтын ажиллагааг эрхэмлэдэг бөгөөд дэлхийд танигдсан бизнесийн хөгжлийнарга, туршлагаар Монголын бичил болон жижиг, дунд бизнесийн чадавхийг хөгжүүлэх ур чадвартай.

Үзүүлж буй үйлчилгээнүүд

  • Бизнес хөгжил, сургалтын үйлчилгээ
  • Бизнесийн зөвлөх үйлчилгээ
  • Байгууллагын сургалтын үйлчилгээ
  • Бизнес холболтын үйлчилгээ
  • Олон нийтэд зориулсан мэдээллийн үйлчилгээ
  • Санхүүгийн үйлчилгээ
  • Бизнесийн бүлэг, хоршоо хөгжүүлэх үйлчилгээ
  • ТББ-ыг чадавхижуулах үйлчилгээ

Хөгжлийн Шийдэл ТББ нь үйл ажиллагаа, үзүүлж буй үйлчилгээний үр дүнд Монголын бичил болон жижиг, дунд бизнес эрхлэгчдийн орон нутгийнхаа эдийн засгийн хөгжилд оруулж буй хувь нэмрийг дэмжихийн зэрэгцээ, дотоод, гадаадын томоохон компаниудын нийгмийн хариуцлагатай ажиллах санаачлагуудыг хөгжүүлэн ажиллаж байна.
Гишүүнчлэл

  • Монголын Менежментийн Зөвлөхүүдийн Институ
  • Монголын Бизнес Инкубаторуудын Үндэсний Нэгдсэн Холбоо
  • Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим
  • Монголын Бизнесийн Зөвлөл
  • Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк – Бизнесийн Зөвлөх Үйлчилгээ хөтөлбөр
  • Achilles Олон Улсын Ханган Нийлүүлэлтийн Сүлжээ
  • WANGO Олон Улсын Төрийн Бус Байгууллагуудын Сүлжээ
  • ТББ-уудын Ёс Зүйн Зарчим