Хамгааллын Бодлого


Хамгааллын Бодлогын зорилго нь Хөгжлийн Шийдэл ТББ-тай хамаарал бүхий харилцаанаас үүсэж болзошгүй аливаа сөрөг үр дагавар бүхий асуудлуудаас эрсдэлт бүлэгт тооцогдож болох хүүхдүүд, эмэгтэйчүүд, ахмад настан, сэтгэхүй болон бие дорой, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамгаалахад оршино. Тухайн сөрөг үр дагавар бүхий асуудлууд нь:

  • Ажилтнуудын зүй бус хандлага, харилцаанд; мөн
  • Аливаа төсөл, хөтөлбөр, үйл ажиллагааг төлөвлөх, хэрэгжүүлэхэд гарч болзошгүй байдаг.

Энэхүү Хамгааллын Бодлого нь Хөгжлийн Шийдэл ТББ-ын бодлогын баримт бичгийн салшгүй нэг хэсэг бөгөөд хамгааллын талаарх ойлголт, дагаж мөрдөх бодлогыг бүх ажилтнууд болон хамтрагч, түншүүд, харилцагч нарт танилцуулах ёстой. Бие биеэ хамгаалах нь хүн бүрийн үүрэг.

Ерөнхий утгаараа хамгааллын бодлого гэж хөгжлийн дэвшлийн эерэг үр дүнг хүртэж чадаагүй, сөрөг нөлөөлөлд хүртэх магадлал өндөртэй иргэдийн эрхийг хамгаалахын зэрэгцээ байгаль орчин, нийгэмд учрах сөрөг үр дагавраас зайлсхийх, тэдгээрийг бууруулах, арилгахад чиглэсэн үйл ажиллагаа явуулах бодлогыг хэлдэг. Монгол улсад хүүхэд хамгааллын ойлголтын хүрээнд НҮБ-ын Хүүхдийн Эрхийн тухай Конвенц болон үндэсний хууль тогтоомжоор 18 нас хүрээгүй хүн бүрт олгогдсон хамгаалуулах эрхийг хангах асуудлыг авч үздэг.  Хөгжлийн Шийдэл ТББ-ын гишүүнчлэлээр хамрагддаг Youth Business International болон Global Social Entrepreneurship Network олон улсын байгууллагууд бүртгэлтэй Их Британид, иргэдийн эрүүл мэнд, амьдрах таатай орчин, хүний эрхийг хамгаалан, аливаа хор уршиг, хүчирхийллээс ангид байлгах хамгаалал гэж тайлбарладаг.

Хөгжлийн Шийдэл ТББ-ын хувьд тус байгууллагын Удирдах Зөвлөлийн гишүүд, ажилтнууд, харилцагчид, хамтрагч түншүүд болон хэрэгжүүлж буй үйл ажиллагаанаас учирч болох сөрөг үр дагавар үүсгэх аливаа асуудлаас хэн нэгнийг хамгаалах тухай юм.

Арга хэмжээ авах үйл явц

  • Урьдчилан сэргийлэх
  • Зөрчлийн талаарх мэдээллийг хүлээн авах, мэдээлэх
  • Арга хэмжээ авах, хариу үйлдэл үзүүлэх