Байгаль орчны бодлого


     Хөгжлийн Шийдэл ТББ-ын Байгаль орчны удирдлагын тогтолцоо нь байгууллагын удирдлагын тогтолцооны салшгүй хэсэг, байгууллагын удирдлагаас байгаль орчны асуудалд системтэй хандах арга барил юм. Байгаль орчны удирдлагын тогтолцоо нь тухайн байгууллагын төрөл, хэмжээнээс үл хамааран түүний үйл ажиллагаа, бүтээгдэхүүн, үйлчилгээнээс байгаль орчинд үзүүлж байгаа нөлөөлөлд хяналт тавих хэрэгсэл болдог. Байгаль орчны удирдлагын тогтолцоо нь тухайн байгууллагын хувьд байгаль орчинд ихээхэн нөлөөлж байгаа үйл ажиллагаануудыг илрүүлэх, тэдгээр нөлөөллийг бууруулах зорилго, зорилт тавих, зорилгодоо хүрэх хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулах, байгаль орчны холбогдолтой хууль, тогтоомж, дүрэм журам, стандартыг дагаж мөрдөх арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхэд тусалдаг.
Монгол Улсын хууль болон эрх зүйн бусад баримт бичгүүдэд өөрөөр заасан бол холбогдох хууль , эрх зүйн бусад баримт бичгүүдийн заалтыг дагаж мөрдөнө. Бид байгууллагын үйл ажиллагаанаас байгаль орчинд нөлөөлж буй асуудлуудыг дараах хүчин зүйлүүдээс үндэслэн тодорхойлно. Үүнд:
     1.  Хөрс, ус, агаарт бохирдол үүсгэх тохиолдлууд
     2. Хог хаягдлын системээс үүдэн гарах хүчин зүйлүүд
     3. Эрчим хүчний хэрэглээнээс үүдэн гарах хүчин зүйлүүд
     4. Чимээ шуугиан, чичиргээнээс үүдэн гарах хүчин зүйлүүд
     5. Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх хяналтгүйгээс үүдэн гарах асуудлууд