Чанарын бодлого


    Хөгжлийн Шийдэл төрийн бус байгууллага нь  чанарын бодлогоо ISO 9001:2015 стандартын шаардлагын дагуу дараах байдлаар боловсруулж, байгууллагын хурлын шийдвэрийн дагуу тунхагласан болно

Хөгжлийн Шийдэл ТББ-ын нийт ажилтнууд өдөр тутмын үйл ажиллагаандаа чанарын гарын авлагыг хэрэгжүүлэн мөрддөг. Манай байгууллагын  бодит чанарыг хэрэглэгчийн сэтгэл ханамжаас хамааран хэмжинэ. Хэрэглэгчийн сэтгэл ханамж ба үйлчилгээний чанар нь цаашид үргэлжлэн өрсөлдөх чадварын чухал хэсэг болох тул байгууллагын нийт ажиллагсад “Чанарын удирдлага тогтолцоо”-г  сайтар ойлгож, үйл ажиллагаандаа өдөр тутам ашиглах нь чухал юм.

Бид чанарын бодлогодоо дараах дөрвөн зарчмыг баримтлан ажиллана.

  • Хууль эрхзүй болон донор байгууллагын шаардлагад нийцсэн, хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагыг бүрэн хангасан бизнесийн дэмжих үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэж ажиллана.
  • Зорилтод бүлгийн харилцагч нарт үзүүлэх бизнесийн дэмжих үйлчилгээг ISO 9001:2015 стандартын шаардлагын дагуу нийцүүлэн хөгжүүлж, тасралтгүй сайжруулалт хийж ажиллана.
  • Бизнесийн болон өрх гэрийн амьдралд бодитой хувь нэмэр оруулсан, Монгол улсын үлгэр жишээ төрийн бус байгууллага болно.
  • Бүтээгдэхүүн үйлчилгээний чанар, оролцогч талуудын хэрэгцээ, харилцагчийн сэтгэл ханамж, чанарын удирдлагын тогтолцоонд гадаад, аудит хийх замаар үр дүнг баталгаажуулан ажиллана.

 

Ашгийн бус, нийгмийн тусын тулд явуулж буй үйл ажиллагааны хүрээнд Монгол улсын хууль тогтоомж, стандарт болон олон улсын донор байгууллагуудын шаардлагад нийцсэн зорилтод бүлгийн харилцагч нарт бүтээгдэхүүн, үйлчилгээг хүргэж, тэдэнд хүлээснээс илүү сэтгэл ханамжийг өгсөн, бизнесийн болон өрх гэрийн амьдралд бодитой хувь нэмэр оруулсан, Монгол улсын үлгэр жишээ төрийн бус байгууллага болох нь Хөгжлийн Шийдэл Төрийн Бус Байгууллагын чанарын бодлого юм.