Худалдан авалтын бодлого


    Хөгжлийн Шийдэл ТББ – ын Худалдан авалтын гарын авлага нь Монгол Улсын хууль тогтоомж, Чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001:2015 стандартын 8.4 шаардлагын дагуу чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдаж авах, түүнийг зохион байгуулах дотоод аргачлал, худалдан авах ажиллагаа хариуцсан нэгж болон дотоод захиалга гаргагч нэгжүүдийн уялдаа, тавигдах шаардлага, талуудын хүлээх үүрэг, нийлүүлэгч, гүйцэтгэгч, худалдаалагч нартай ажиллах зарчим зэргийг тодорхойлсон баримт бичиг юм.
    Хөгжлийн Шийдэл ТББ -ын зүгээс хийгдэх аливаа худалдан авалтын үйл ажиллагаа нь Монгол улсын хууль тогтоомж, холбогдох зарчим, журмуудын хүрээнд явагдахаас гадна санхүүжүүлэгч олон улсын байгууллагуудын худалдан авалтын бодлого, зарчмуудыг анхаарч үзэх шаардлага гардаг бөгөөд энэ талаар худалдан авалтын үйл ажиллагаа хариуцсан холбогдох албан тушаалтнууд анхаарал тавин ажиллах ёстой.
1.1. Хөгжлийн Шийдэл ТББ-ын худалдан авалтын үйл ажиллагаа нь дараах үндсэн зарчмыг баримтлан явагдана.
   a) Худалдан авах ажиллагаанд ес зүй, хэм хэмжээг баримтлан ажиллана.
   b) Бүх үе шатанд өрсөлдөөний ил тод, шударга байдлыг эрхэмлэнэ.
  c) Байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, нягтлан бодох бүртгэлийн бодлогын бичиг баримтууд, худалдан авах             гэрээний үүргийг мөрдөн ажиллана.
   d) Худалдан авалтын ажиллагаа нь өөрсдийн болоод бусдын эрүүл ахуй, байгаль орчин, аюулгүй байдалд хор                           хөнөөлгүй байх ёстой.
  e) Хөгжлийн Шийдэл ТББ-ын ашиг сонирхол, өмчийг хамгаалж, хэмнэлттэй, үр ашигтай аливаа сонирхлын                           зөрчилтэй байдлаас сэргийлэх.
   f) Хөгжлийн Шийдэл ТББ-аар дамжуулан хэрэгжиж буй олон улсын байгууллагуудын төсөл хөтөлбөрүүдийн бодлого          гарын авлагад нийцүүлэх.