Ёс зүйн мөрдлөг бичиг баримтууд


Хөгжлийн Шийдэл ТББ нь харилцагч нартаа тэдний эрэлт хэрэгцээн суурилсан үйлчилгээ үзүүлэхдээ  ёс зүйтэй, хуулийг дээдэлсэн, шударга байх үүргийг бататган ажиллах үүрэгтэй. Ийм учраас бид мэргэжлийн болон байгууллагын ёс зүйг онцгойлон анхаардаг.

Бид ёс зүйн дараах бичиг баримтуудыг мөрдөн ажилладаг.

Үүнд:

  1. Хөгжлийн Шийдэл ТББ-ын ажилтнууд үйлчилгээ үзүүлэх болон өдөр тутмын үйл ажиллагаандаа АЖИЛТНУУДЫН ДАГАЖ МӨРДӨХ ЁС ЗҮЙН ЖУРАМ болон ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ГАРЫН АВЛАГА-ыг дагаж мөрддөг.   
  2. Хөгжлийн Шийдэл ТББ нь Монголын Менежментийн Зөвлөхүүдийн Институт-ын гишүүн байгууллага бөгөөд уг институтын Үндэсний Зөвлөхийн Гэрчилгээт зөвлөхүүдтэй учир ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЁС ЗҮЙН КОД-ыг дагаж мөрддөг.
  3. Хөгжлийн Шийдэл ТББ нь харилцагчдын захиалгаар бизнесийн болоод байгууллагын сургалтын үйлчилгээг үзүүлдэг учир СУРГАГЧ БАГШИЙН ЁС ЗҮЙН ЗАРЧИМ-ыг зөвлөхүүд дагаж мөрддөг.
  4. Хөгжлийн Шийдэл ТББ нь Уэлсийн хунтайж Чарльзийн ивээл доорх Олон Улсын Залуусын Бизнес Санаачлага (YBI International) байгууллагын албан ёсны гишүүн байгууллага бөгөөд уг байгууллагын менторшипын үйл ажиллагаа явуулдаг учир МЕНТОРИНГИЙН ХАРИЛЦААНД БАРИМТЛАХ ЁС ЗҮЙН ДҮРЭМ-ийг даган мөрддөг.