Хүний нөөц


ХӨГЖЛИЙН ШИЙДЭЛ ТББ-ЫН АЖИЛЛАХ ХҮЧНИЙ ТАНИЛЦУУЛГА

Одоогийн байдлаар 20 үндсэн ажилтантай. Бүгд бүтэн цагийн ажилтнууд. Үндсэн ажилтнуудын 80 хувь нь зөвлөх, сургагч багш бөгөөд бизнес хөгжлийг дэмжих мэргэжлийн цогц үйлчилгээг хүргэхээр зорин ажиллаж байгаа. 

Үүнээс:

  • Санхүү, Захиргааны 4
  • Мэдээлэл, мэдээлэл технологийн 2
  • Бизнес холболтын 1
  • Бизнес зөвлөхүүд, сургагч багш нар 13

Мөн бид Өмнөговь аймгийн Ханбогд суманд салбараа нээгээд байгаа ба  тэнд орон нутгийн иргэдээс 4 ажилтныг авч ажиллуулахаар төлөвлөж байна.

Манай ажилтнуудын 98% нь дээд боловсролтой бөгөөд дотоод, гадаадын мэргэжлийн болон ур чадварын сургалт хөтөлбөрт хамрагдсан чадварлаг, хичээнгүй, ёс зүйг эрхэмлэсэн, ялангуяа шударга, ил тод, зарчимч, хариуцлагатай, нөхөрсөг байдлаараа орчин үеийн байгууллагын соёлыг бүрдүүлж, бусад байгууллагуудад үлгэр жишээг харуулж чадсан эрч хүчтэй залуу хамт олон юм.

Манай байгууллага нь өөрийн хэрэгжүүлж байсан төсөл хөтөлбөрийн хүрээнд орон нутагт салбарууд болон ажилтнуудтай байсан ба үүнээс үүдэн монгол орон даяар аймгуудын зөвлөхүүдийн сүлжээтэй.