Гүйцэтгэх удирдлага


Овог Эрдэнэбат
Нэр БАТ-ОРШИХ
Албан тушаал Гүйцэтгэх Захирал
Мэргэжил  Бизнес удирдлага, олон улсын харилцаа
Боловсролын зэрэг МУИС, Олон улсын харилцааны докторант
Төгссөн сургууль Истанбулын Их Сургууль, Нийгмийн Ухааны Институт Турк улс
Хөгжлийн Шийдэл ТББ-д ажилласан жил 11 жил
Туршлага

Э.Бат-Орших нь орон нутгийн болон бизнес хөгжлийн чиглэлээр 15 жил ажилласан туршлагатай. Гүйцэтгэсэн ажлууд гол төлөв бизнес төлөвлөлт, сайжруулалт, алсын харааг томьёолох, амьжиргааг дээшлүүлэх, орон нутгийн хөгжлийн нөлөөг дэмжих хүчин зүйлсийг тодорхойлох, турших, баталгаажуулан дүгнэхэд чиглэсэн.

Түүний хувьд USAID, USDA, EBRD, ADB, YBI, SDC, KOICA, JICA зэрэг олон улсын санхүүжүүлэгч байгууллагуудын хөгжлийн төслүүдэд ажилласан туршлагатай. Ялангуяа ХАА, орон нутгийн хөгжил, санхүүжилт, зах зээлийн боломж болон засаглалын хүрээнд энтрепренёршип, бизнес хөгжил, ашгийн бус байгууллагын менежментийн зөвлөхийн үүрэг гүйцэтгэдэг. Мөн менторинг, ашгийн бус байгууллагын менежмент болон энтрепренёршипын сургалт явуулдаг.

 

Овог Лхагва
Нэр ТӨГСБАЯР
Албан тушаал Ерөнхий менежер
Мэргэжил  Бизнес удирдлага
Боловсролын зэрэг Магистр
Төгссөн сургууль Санхүү Эдийн Засгийн Их сургууль
Хөгжлийн Шийдэл ТББ-д ажилласан жил 11 жил
Туршлага

Сүүлийн 10 жил бизнесийн зөвлөх үйлчилгээ үзүүлж ирсэн. Бизнесийн зөвлөгөө болон сургалтууд үзүүлдэг. Үүнээс онцолбол төслийн удирдлага, бизнесийн төсөл боловсруулалт, менежмент стратеги, худалдан авалтын бодлого журам, тендерийн материал боловсруулалт, санхүүгийн удирдлага чиглэлээр зөвлөх үйлчилгээ үзүүлж байсан. Хөдөө аж ахуйн өртгийн сүлжээ, жижиг дунд бизнесийн чадавхыг бий болгох, хөгжүүлэх чиглэлүүдээр олон улсын төсөл хөтөлбөр дээр ажиллаж ирсэн.

 

Овог Ренчинтогтох
Нэр ХОС-ЭРДЭНЭ
Албан тушаал Ерөнхий Нягтлан бодогч
Мэргэжил Нягтлан бодогч – Хяналт
Боловсролын зэрэг Магистр
Төгссөн сургууль Мандах бүртгэл дээд сургууль, Санхүү Эдийн Засгийн Их сургууль
Хөгжлийн Шийдэл ТББ-д ажилласан жил 11 жил
Туршлага Хөгжлийн Шийдэл ТББ-ыг 2008 онд байгуулагдсан цагаас эхлэн Ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж, байгууллагын НББ-ийн бодлого, дүрэм журмыг боловсруулж, хууль дүрэм журмын дагуу мэргэжлийн ур чадвар ёс зүйтэй ажиллаж байна. 2008-2009 онд АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн санхүүжилтээр (USAID) CHF Гэр санаачилга төсөл, 2009-2011 онд АНУ-ын ХААЯ-ны санхүүжилтээр (USDA) Хөдөө аж ахуйн төсөл, 2011-2012 онд Оюу толгой ХХК Говийн Шим төсөл, 2012 оноос эхлэн EBRD болон Швейцарын Хөгжлийн Агентлагаас санхүүжүүлж буй төсөл, 2013 онд YBI ОУБ-тай хамтран Залуу бизнесийг дэмжих хөтөлбөр, 2015 онд Дэлхийн Банкны санхүүжилтээр LAMP төсөл, 2016-2018 онд АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн санхүүжилтээр (USAID) REACH Төсөл, КОЙКА ОУ-ын хамтын ажиллагааны байгууллагаас санхүүждэг Бизнес Эрхлэгч Эмэгтэйчүүдийн Төв зэрэг олон төсөл хөтөлбөрүүд дээр ажиллаж байна.Байгууллагын ашигт ажиллагаа, ирээдүйн үр ашгийг нэмэгдүүлэх, нягтлан бодох бүртгэлийг сайжруулах тал дээр үргэлж хичээн ажиллаж байна.

 

Овог Батцоож
Нэр ГАНГИС
Албан тушаал Мониторинг Үнэлгээний ажилтан
Мэргэжил Эдийн Засагч
Боловсролын зэрэг Бакалавр
Төгссөн сургууль Санхүү Эдийн Засгийн Их сургууль
Хөгжлийн Шийдэл ТББ-д ажилласан жил 3 жил
Туршлага Сүүлийн 3 жилийн хугацаанд Мониторинг, Үнэлгээний чиглэлээр ажилласан туршлагатай бөгөөд өмнө нь банкны салбарт тэр дундаа эрсдэлийн удирдлага, дотоод аудит болон комплайнсын чиглэлээр 5  жилийн хугацаанд ажилласан. Дээрх туршлагууд нь байгууллагын процессын үр ашигтай ажиллах нөхцөл байдлыг үнэлэх, тодорхойлохоос гадна аливаа төслийн ололт амжилтыг хэмжих, үнэлэх ур чадварыг түүнд суулгасан.

 

Овог Пүрэвдорж
Нэр АМАРМЭНД
Албан тушаал Орон нутгийн Хөгжлийг Дэмжих Төвийн менежер, Хөгжлийн Шийдэл Ханбогд салбарын Захирал
Мэргэжил Хэрэглээний математик, Бизнесийн удирдлага
Боловсролын зэрэг Магистр
Төгссөн сургууль Хан-Уул Дээд сургууль, Санхүү Эдийн Засгийн Их сургууль
Хөгжлийн Шийдэл ТББ-д ажилласан жил 7  жил
Туршлага Маркетинг, судалгаа, стратеги, борлуулалтын чиглэлээр банк санхүү, үйлдвэрлэл, зөвлөх үйлчилгээний салбарт 12 жил ажилласан туршлагатай. Үүнээс сүүлийн 7 жил бизнесийн зөвлөх үйлчилгээ үзүүлж, бизнес, энтрепренёршип, нийгмийн энтрепренёршип, орон нутгийн хөгжлийн чиглэлээр сургалт зааж ирсэн. Тухайлбал бизнес төсөл, нийгмийн төслийн санал бичих, маркетинг, стратеги, борлуулалт, харилцагчийн үйлчилгээ, судалга чиглэлээр сургалт зааж, зөвлөгөө өгч ажилладаг.

 

Овог Гэлэгнамжил
Нэр БОЛОРЦЭЦЭГ
Албан тушаал Зорилтот Бүлгийг Дэмжих Төвийн Менежер
Мэргэжил Нягтлан бодогч
Боловсролын зэрэг Магистр
Төгссөн сургууль Худалдаа Үйлдвэрлэлийн Их Сургууль, Санхүү Эдийн Засгийн Их сургууль
Хөгжлийн Шийдэл ТББ-д ажилласан жил 11  жил
Туршлага 2005 оноос хойш ЖДБ-дэд бизнесийн сургалт,зөвлөгөө, зээлийн болон борлуулалтын зуучлал,бүлгийн хөгжлийн чиглэлээр ажиллаж байгаа туршлагатай.Mенторингийн хөтөлбөр зохицуулалт болон Хурдавчилсан инкубаторын хөтөлбөр зохицуулалт, бүтээгдэхүүн хөгжүүлэлт,санхүүгийн сургалт,зөвлөгөө,тендер,төсөл боловсруулалт,төсөл хэрэгжүүлэлт,тусгайлсан үзэсгэлэн худалдаа/поп ап шоп/ зохион байгуулах, хөдөө орон нутаг болон зорилтот бүлгийг дэмжих төсөл хэрэгжүүлэлтийн туршлагатай.

 

Овог Бямбаа
Нэр ХИШИГСҮРЭН
Албан тушаал Төсөл Хөтөлбөр хариуцсан Төвийн Менежер
Мэргэжил Бизнес Удирдлага
Боловсролын зэрэг Магистр
Төгссөн сургууль Hertfordshire их сургууль, Их Британийн Нэгдсэн Вант Улс
Хөгжлийн Шийдэл ТББ-д ажилласан жил 6  жил
Туршлага Үндсэн ажил мэргэжлийн хүрээнд зээлийн зөвлөгөө зуучлал, бизнес төлөвлөгөө боловсруулах, зөвлөгөө өгөх, ОУ-ын байгууллагад тайлан бэлтгэх, төслийн менежмент, байгууллагын стратегийн зөвлөгөө, стратегийн сургагч багш, компанийн засаглал зэрэг чиглэлүүдээр дагнан судалгаа хийж ажиллаж ирсэн. Ажил байдлын хүрээнд АНУ-ын ОУ-ын Хөгжлийн Агентлагийн зүгээс Хөгжлийн Шийдэл ТББ – тай хамтран хэрэгжүүлсэн REACH Төслийн менежерээр ажилласан. Уг төслийн хүрээнд ЖДБизнесүүдийн санхүүжилт олж авахад дэмжлэг үзүүлэх чиглэлээр хэрэгжилтийг хариуцан Улаанбаатар хот болон хөдөө орон нутгийн 5 салбарыг удирдан ажилласан.

Мэрси Кор Монгол ОУ-ын байгууллагын “Дасан зохицох, даван туулах чадвартай орон нутгийн иргэд” хөтөлбөрийн “Санхүүжилт ба Бизнес хөгжил төслийн менежерээр ажиллаж байна.